Он гарснаас хойш улс орнууд хилийн шалган нэвтрүүлэхээ чангатгаж, зорилго тодорхойгүй, харлах магадлалтай хүмүүсийг хил нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайлбал, Өмнөд Солонгос, Герман улс, АНУ зэрэг орнууд монгол иргэдийг хилээс буцааж байгаа талаар Элчин сайдын яам, Консулын газраас анхааруулж буй. Тэр дундаа Өмнөд Солонгос улсын хилээм монгол иргэд олноор буцах болсон. Хилээс буцаж байгаа иргэдийн тухайд бичиг баримт, тийзний зөрчилгүй бөгөөд ихэнх нь зорилго тодорхойгүй гэх ганцхан шалтгаанаар цаг хугацаа, эдийн засгийн хувьд хохирч байгаа учир гомдолтой байгаагаа хэлж байгаа билээ.
Хил дээрээс хамгийн олон хүн буцааж байгаа улсын нэг бол Өмнөд Солонгос. Тус орны тухайд өнгөрсөн 2024 онд 1700 гаруй монгол иргэнийг буцаасан. Энэ нь харласан болон хугацаа хэтрүүлэн БНСУ-д амьдарч байгаа хүний тоо ихэссэнтэй холбоотойг албаныхан тайлбарлаж байгаа. Гэхдээ виз мэдүүлж, богино болон олон удаагийн визээ авч, хоёр талын нислэгийн тийзээ захиалсан иргэдэд хил дээрээс буцах нь бухимдал, гомдол төрүүлж байгаа юм.
Энэ асуудалтай холбоотойгоор өнөөдөр /2025.04.23/ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг асуудлыг шийдвэрлэх санал тавих талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хил дээр гацаадаг асуудал гардаг болоод олон жил болж байна. Ирэх долоо хоногт тус улсын Ерөнхий ассамблейн дарга Монгол Улсад албан айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд монгол иргэдийн Солонгос улсад зорчих визний асуудлыг хөнгөвчлөх асуудлыг тавихаар төлөвлөж байна.
Виз мэдүүлэх аппликейшнийг төвүүдээр дамжуулж бөглүүлж, иргэд өөрсдөө мэдлэг мэдээлэл дутмагаас хил дээр очоод асуумж дээр хариулж чадахгүй байх, очих хаяг, тосох, угтах хүн тодорхойгүй, тухайн улс руу нэвтрэх зорилгоо хэлж чадахгүйгээс сандарч, будилж байгаа хүмүүс хилээс буцаагдаж байгаа. Журмынхаа дагуу бид зорчих гэж байгаа улс орныхоо хууль тогтоомжийг дагах, аялах, очих зорилго тодорхой байх ёстой. Зарчмын хувьд тэгэхээр айлын тавьж байгаа шаардлага зөв. Гэхдээ Монголын виз мэдүүлгийн төвүүдэд мөн учир байна. Тиймээс бүх тал дээр Гадаад харилцааны яам хамтарч ажиллаж асуудлыг шийднэ гэлээ.
Нэргүй 59 минутын өмнө 66.181.187.121
Санал тавихаа одоо хэвлэлээр зарладаг болоо юу? Ямар хэрэгжилттэй байгаа нь л чухал шүү дээ.
Нэргүй 2 цагийн өмнө 38.42.106.107
Хашрааж дээ
Нэргүй 2 цагийн өмнө 59.153.114.150
SEXSDI80955877
Уншигч 2 цагийн өмнө 66.181.186.134
Виза хөнгөвчлөөд яахавдээ! Виза аваад нисээд очихоор нь элдэв юм асууж нэхээд буцаагаад бгааг л болиулмаар!!!