Валютын ханш цаашид тогтворжих хүлээлттэй байна

Валютын ханш цаашид тогтворжих хүлээлттэй байна

Валютын ханш цаашид тогтворжих хүлээлттэй байна

Гадаад валютын албан нөөц 2024 оны эцэст түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа байх. Гэвч он гарснаар хөгжингүй улс орнуудын гадаад худалдааны нөхцөл байдал, түүнээс үүссэн тодорхой бус байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ, тэр дундаа нүүрсний үнэд нөлөөлж, улмаар Монгол улсад мөн богино хугацаанд валютын орох, гарах урсгалд зөрүү үүсгэсэн.

Гэхдээ, Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкны зүгээс гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч, тогтмол арга хэмжээ авч ажилласнаар гадаад валютын улсын нөөц 5.0 тэрбум ам.доллар орчимд хадгалагдаж байна. Энэ нь  валютын төлбөртэй барааны импортоор илэрхийлэгдсэн дүнгээр тооцвол олон улсын жишиг доод түвшнээс харьцангуй өндөр үзүүлэлт байгаа.

Иймд, Монголбанкны зүгээс 2025 оны эхний улиралд гарсан энэ эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүүг арилгах, мөн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог саадгүй явуулах зорилгоор валютын дуудлага худалдааг тогтмол зохион байгуулж ажиллаа.

Тухайлбал, хамгийн сүүлд буюу 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаанд банкнуудаас ирүүлсэн 113.5 сая ам.доллар худалдан авах саналыг Монголбанк 100 хувь биелүүлж, гадаад төлбөр тооцоог саадгүй явуулах чиглэлд арга хэмжээ авч ажиллаж байна.

Түүнчлэн, бэлэн валютын захын эргэлт нь валютын захын нийт эргэлтийн 5-аас бага хувийг эзэлдэг боловч бэлэн валютын зах дээр эрэлт өссөн нь бэлэн валютын ханшийн зөрүү өсөхөд нөлөөлсөн байна. Энэ нэг талаас бэлэн валютын зузаатгалтай холбоотой боловч нөгөө талаас спекулятив үйл хөдлөл байгаа эсэхийг Монголбанкны зүгээс Санхүүгийн зохицуулах хороотой хамтран шалган, судалж байна.

Цаашид, дэлхийн зах зээл дэх алт зэсийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж, хөрөнгө оруулалт нэмэгдэхээр байна. Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дэх алтны үнэ оны эхнээс 30 орчим хувиар, зэсийн үнэ 10 орчим хувиар тус тус өссөн байна. Мөн 2025 оны 2 дугаар улирлаас эхлэн уул уурхайн салбарын идэвхжил нэмэгдэх, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал өсөх, Монгол улсын хувьд 2026 оны 4 дүгээр сар хүртэл төлөгдөхөөр хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй зэргээс шалтгаалан төлбөрийн тэнцлийн алдагдал буурах, ингэснээр валютын захын эрэлт саарч, валютын ханш тогтворжино гэх хүлээлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-04-23 64.119.29.2

1. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Хуульд заасан үндсэн ажлаа Монголбанк хийж чадахгүй байнаа. Ажлаа хийгээчээ!!!

Avatar

Нэргүй 2025-04-23 202.9.40.251

Буруу зам-р будаа тээвл буцахда шороо шорон тээнэ.

Avatar

Нэргүй 2025-04-23 139.5.217.202

Гадаад валют чангараад, монгол төгрөгв зүгээр байгаа юм уу? монгол төгрөг сулраад байгааг гадаад валют чангараад байна гээд байгаа юм-уу?

Avatar

Нэргүй 2025-04-23 202.9.40.3

Мнголд буда тарсн гэж худла шааж цаас-р буда тарьж хулгай шаагч гичинүүд ямар эндүрцн л******д вэ.

Avatar

Нэргүй 2025-04-23 139.5.216.202

5000 болго

Avatar

Нэргүй 2025-04-23 202.9.40.69

Энэ тоонууд яг үнэн болов уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж