IEM Мельбурн: MongolZ хэсгээсээ 2-р байраар плей-оффд шалгарлаа

IEM Мельбурн: MongolZ хэсгээсээ 2-р байраар плей-оффд шалгарлаа

IEM Мельбурн: MongolZ хэсгээсээ 2-р байраар плей-оффд шалгарлаа

"CS2"-ийн ээлжит томоохон тэмцээн болох "IEM Мельбурн" тэмцээн Австралид эхэлсэн. 300 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд Монголын "The MongolZ" баг өчигдөр/2025.04.22/ плей-оффын эрхээ авсан билээ.

Тэгвэл өнөөдөр Германы "MOUZ" багийн эсрэг хэсгийн аваргын төлөөх тоглолтоо хийлээ. Хожсон баг нь шууд хагас шигшээд шалгарах байсан бол хожигдсон нь плей-оффын эхний шатнаас тэмцээнээ үргэлжлүүлэх байв.

Тоглолтын тухайд "Mirage" болон "Nuke" мап дээр болж, "MOUZ" баг 2-0 гэсэн харьцаатай хожжээ. "The MongolZ"-ийн хувьд мап бүр дээр илүү эхлүүлсэн ч хэмнэлээ хадгалж чадсангүй. "MOUZ"-ийн хурдтай, зоримог тоглолтууд цагаа олж байлаа.

"The MongolZ" баг плей-ффын шатанд Украины "NAVI"-тай учраа таарах магадлал өндөр байна .

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-04-23 202.21.110.94

МУУСАЙН ХАРГИСУУДЫГ БУДАА БОЛГОЛОО……….ТА НАР ШҮҮ…..ТАЙВШРАХ БОЛООГҮЙ ШҮҮ…ПАЦАНЫ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж