Америк мөрөөдлийн амьд биелэл

ХҮМҮҮС

Америк мөрөөдлийн амьд биелэл

Америк мөрөөдлийн амьд биелэл

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос хойш түүнээс дутахгүй олны анхаарлыг татаж буй хүн бол дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс. Дэд ерөнхийлөгчийн хурдацтай өсөлт, амжилтын ард чухал үүрэг гүйцэтгэсэн хүнээр түүний эхнэр Уша Вэнсийг нэрлэдэг. Уша Вэнс урьд өмнө олны анхаарлын төвд байж үзээгүй ч АНУ-ын тэргүүн дэд хатагтайн хувиар Гренланд, Энэтхэгийн томоохон айлчлалуудад нөхрөө дагалдан явснаар сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн танил дүр төрх болов. Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа америк мөрөөдлийн амьд биелэл гэж нэрлэгддэг Уша Вэнсийг онцолж байна.


СЭХЭЭТЭН ГЭР БҮЛИЙН ОХИН

Уша Бала Чилукури 1986 оны нэгдүгээр сарын 6-нд Калифорни мужийн Сан Диего хотын захын дүүрэгт мэндэлжээ. Түүний эцэг эх хоёр нь 1980-аад онд Энэтхэгийн Андра Прадеш мужаас АНУ-д ирсэн цагаачид юм. Аав нь Энэтхэгийн Тамил Наду мужид орших Мадрас технологийн институтийг механик инженер мэргэжлээр төгссөн бөгөөд Сан Диегогийн их сургуульд лекц тавьдаг байв. Харин ээж нь молекулын биологич мэргэжилтэй, Сан Диего дахь Калифорнийн их сургуульд проректороор ажилладаг байжээ.

Сан Диегогийн дунджаас дээш амьдралтай өрхүүд төвлөрсөн Ранчо Пенаскитосын хороололд Уша өсч том болсон.

Уша Вэнсийн гэр бүл сэхээтэн гаралтай гэдгийг эцэг эхийнх нь танилцуулгаас харах боломжтой. Тэгвэл зөвхөн эцэг эхээр тогтохгүй өвөө, эгч нар нь ч мэдлэг боловсролтой хүмүүс байжээ. Түүний өвөө Чилукури Рама Састри нь Мадрас технологийн институтид физикийн хичээл заадаг байв. Түүгээр ч үл барам Мадрас технологийн институти өдгөө Чилукури Рама Састригийн нэрэмжит шагналтай болсон.

Харин түүний өвөөгийн талын эгч Чилукури Сантамма нь Андра Прадеш мужид нэгэн хувийн сургуульд мөн л физик заадаг байжээ. Мөн Хинду шашны ариун бичвэр болох Бхагавад Гитагийн англи тайлбарыг бичсэн хүн юм. Тэрбээр Ушагийн талаар ярихдаа "Хүн бүр гадаад улсад ингэж алдрын оргилд хүрч чадахгүй. Уша саяд нэг тохиох байр сууринд хүрсэн" гэжээ.

Уша 2003 онд Маунт Кармелын ахлах сургуулийг төгсчээ. Сургуульд байхдаа тэр найрал хөгжмийн хамтлагт лимбэ тоглодог байв. Хүүхэд ахуйн найзууд нь түүнийг "манлайлагч", "номын хорхойтон" гэж тодорхойлдог.

Их сургуулийн бакалаврын зэргээ тэр Йелийн их сургуульд түүхийн чиглэлээр хамгаалжээ. Йелд сурдаг байхдаа орон нутгийн бага сургуулиудад сайн дурын ажил хийх, скаутын охидын бүлгийн ахлагчаар ажиллах, боловсролын чиглэлээр бичдэг ‘Our Education’ сэтгүүлийн ерөнхий редактороор ажиллах зэргээр олон зүйл амжуулсан байна. Сургуулиа төгсөөд Хятадад Англи, Америкийн түүхийн хичээл зааж байжээ.

Оюутан байхдаа тэр өөрөө ухаалаг байгаад зогсохгүй бусдад маш их тусалдаг, зөөлөн сэтгэлтэй нэгэн байсныг найз нөхөд нь ярьдаг. Маш өрсөлдөөнтэй нөхцөлд хүртэл Уша тусч, энэрэнгүй байж чаддаг аж. Шүүхийн нарийн бичиг гэх мэт чухал албан тушаалд очихыг Уша өөрөө хүссэн ч анкет бөглөж буй ангийнхандаа ялгаагүй тусалдаг байжээ.

Улмаар 2010 онд Английн Кэмбрижийн Клэр коллежид Философийн ухааны мастерын зэрэг хамгаалжээ.

Дараа нь 2013 онд Йелийн хуулийн сургуулиас хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Йелийн хуулийн сэтгүүлийн төрөл бүрийн салбарт редактороор ажиллаж байсан туршлага түүнд бий. Нөхөр нь түүний оролцсон, бүтээлцсэн бүхнийг гайхамшигтай гэж дүгнэхийн зэрэгцээ "надаас хамаагүй ихийг амжуулсан" гэж магтдаг.

Хууль зүйн ухааны доктор болсон Уша Вэнс энэ чиглэлээрээ багагүй ажил хийжээ. Тэрбээр Жон Робертс, Бретт Каванауг, Амул Тапар зэрэг холбооны хэд хэдэн ахлах шүүгчийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байв.

АНХНЫ АЗИ-АМЕРИК, ХИНДИ-АМЕРИК ТЭРГҮҮН ДЭД ХАТАГТАЙ

Уша, Ж.Д.Вэнс нар 2010 онд "Америкийн цагаан арьстнуудын нийгмийн уналт" гэх хэлэлцүүлгийн бүлгэмээр дамжуулан танилцжээ. Эхнэртээ маш хурдан дурласан тухайгаа Ж.Д.Вэнс номдоо бичсэн байдаг. Тийм ч учраас ганц удаа болзоод л Ж.Д.Вэнс тогтсон дүрмийг эвдэж, Ушад хайртай гэдгээ яаран хэлжээ.

Нэг хүнд баймгүй маш олон ур чадвар, авъяас Ушад байдаг учир түүнийг "генийн гажуудал" гэж Ж.Д.Вэнс хошигнон нэрлэсэн байдаг.

Танилцсан цагаасаа хойш л Уша нөхрийнхөө хөтөч, чиглүүлэгч нь байсан гэж ойр дотныхон нь ярьдаг. Хэдийгээр тэд ялгаагүй амжилттай залуус ч гэлээ Уша нөхөртөө ихээхэн нөлөөлдөг гэнэ.

Тэд 2014 онд Кентакки мужид гэрлэсэн бөгөөд хоёр хүү, нэг охинтой.

2024 оны долдугаар сард ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн хамтрагчаараа Ж.Д.Вэнсийг сонгосон. Тухайн үед Бүгд найрамдах намын үндэсний их хурал дээр Уша Вэнс нөхрөө танилцуулж, үг хэлсэн байдаг. Тэр үеэс хойш Уша нөхрийнхөө зөвлөхөөр тууштай ажиллаж, сонгуулийн сурталчилгаанд нь байнга хамт явсан. Үе үе хамтдаа тайзнаа гарах нь ч бий. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Ж.Д.Вэнсийг дэд ерөнхийлөгчийн мэтгэлцээнд сойж бэлдсэн гол хүн нь Уша аж. Мэдээж мэтгэлцээний ялагчаар Ж.Д.Вэнс тодорсон.

Хэд хэдэн улс төр судлаач Ушаг нөхрийнхөө улс төрийн карьерт голлох үүрэг гүйцэтгэсэн хүн гэж онцолсон байдаг. Ж.Д.Вэнс дэд ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авсныхаа дараахан Франц, Германд айлчлахдаа эхнэрээ дагуулсан. Харин хамгийн сүүлд Гренланд, Энэтхэгт хийсэн айлчлалууд нь геополитикийн өрсөлдөөн, худалдааны дайнтай холбоотойгоор ихээхэн анхаарал татаад буй.

Трамп Ж.Д.Вэнсийг хамтрагчаараа сонгосны дараа Америкийн хэвлэлүүд Уша Вэнсийг онцолж эхэлсэн. Тухайлбал, "The New York Times" сонин Ушаг "Бүгд найрамдах намын шинэ дүр төрхийг тодорхойлсон эмэгтэй" гэж нэрлэжээ. Харин "Newsweek" сэтгүүл түүнийг "Америкийн миссийн дүр төрхийг бүрдүүлдэг Трампийн хүрээллийн эмэгтэйчүүдээс ялгаатай" гэж хувцас загвар талаас нь дүгнэсэн юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр өмссөн Ушагийн хувцас ч загварын сэтгүүлүүдийн сайшаалыг багагүй хүртжээ.

Эцэст нь дүгнэхэд, Кэмбриж, Йел, Дээд шүүх, Цагаан ордон гэсэн түүний замнал цагаач хүнд тийм амар олдохгүй. Шаргуу хөдөлмөрийнхөө хүчээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн учраас олон цагаач түүнийг америк мөрөөдлийн амьд биелэл гэж хардаг. Тэр бүү хэл Ж.Д.Вэнс хүртэл эхнэрийнхээ ололт амжилтыг харахаар өөрийгөө дармаар, даруухан баймаар санагддаг гэж байжээ.

Usha Vance inauguration outfit
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

----dyndaj = Epyyl goozyi;- 3 цагийн өмнө 50.147.160.114

Tomoo xulteiw, naruinxult

Avatar

Tgyi ni, zub congoltoo olon; nuugmuun grly? 3 цагийн өмнө 50.147.160.114

ashig sonirxloor sadaand yabdg

Avatar

---dyndaj goozyi.-; 3 цагийн өмнө 50.147.160.114

TOM XULTEi ni + naruin xulteik

Avatar

Өөр юу тавьдаг байсан бол ... 3 цагийн өмнө 202.131.251.130

Сан Диегогийн их сургуульд лекц тавьдаг байв.

Avatar

yntv opiloon 5 цагийн өмнө 50.147.160.114

mx, tsolmsn noirmoglsn, kakoi peoplenisp

Avatar

nuspravimu cclk CJN ysaar yndaalji,naigyi; 5 цагийн өмнө 50.147.160.114

pokazali

Avatar

tuviin xyn am yaj orshin togtnox ni oilgomjtoif 5 цагийн өмнө 50.147.160.114

XTg xylgaich + gyilagchlyylagch, tanxairagchid
LALuin buchigtei NZM.baliar buildingaar zaxryy
tejeleet xylgaich,dampyyryylagchid.

Avatar

OC 5 цагийн өмнө 50.147.160.114

xugjul KAMEr+ytasni 1-60 xolboltuin , alimni kod4 ytasni xolboltuin ydirdlagaar yndaa tylxej xydalddag kompiter ydirdlaganaac +Utasni ydirdlagad shiljeed bn. kabeluin umy, baaxan napuin ytas@ evdsen komputeaar yari gene.world yariani kard baixgyi.
xymyysuin nyytsryy

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 139.5.217.245

SEXSDI80955877

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 14.1.81.186

Аливаа хүн бүхэн тодорхой Сурсан, Мэдсэн, Хийж чаддаг Зүйлгүй бол хорвоогийн хаа ч ажил амьдрал хэцүү гэж үнэн шүү. Бүх хүн гээгэрч, ажилсаг хөдөлмөрч болохын цагт орон бүхэн Америк шиг хөгжих боломжтой

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.190.243

JD Vance bol delhiin hamgiin amjilttai ya aa b**s doloogch yum

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 139.5.216.138

Амжилттай эрчүүдийн ард ухаалаг эмэгтэйчүүд байдаг нь тодорхой л доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж