Э.Шижир: Гэрээний маргааныг төр дарангуйллаар шийддэг болсон

Э.Шижир: Гэрээний маргааныг төр дарангуйллаар шийддэг болсон

Э.Шижир: Гэрээний маргааныг төр дарангуйллаар шийддэг болсон

Хамтарсан Засгийн газраас 14 мега төслийг хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахаа зарлаад байгаа билээ. Гэсэн атал хөрөнгө оруулагчдын зүгээс Монголд хөрөнгө оруулалт хийхэд улс төрийн орчин нь эрсдэлтэй гэсэн шүүмжлэлийг хэлдэг. Ялангуяа засаг төрийн тоглоомын дүрэм нь тодорхой бус, бодлого шийдвэр нь тогтворгүй,байгуулсан гэрээ, хэлэлцээрээсээ байнга буцдаг нь Монголын бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж буйг үндэсний хөрөнгө оруулагчид анхааруулсаар ирсэн. Тухайлбал, “Кью Эс Си” компанийн гүйцэтгэх захирал Э.Шижир Монголын Засгийн газар аливаа бизнесийн маргаанд өөрийн үзэмжээрээ хандаж буйг шүүмжилсэн юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.


Аливаа улсад бизнесийн харилцааг зохицуулдаг зүйл бол гэрээ байдаг. Жишээ нь, та Монголын Засгийн газартай гэрээний том маргаантай яваа. Тиймээс шулуухан асуухад Монголын Засгийн газар байгуулсан гэрээгээ хэр мөрддөг вэ?

 -Бизнесийн амин сүнс бол гэрээ юм. Гэрээний эрх зүйн үндсэн зарчим нь эрх тэгш харилцаан дээр тогтдог. Нөгөө талаар гэрээ нь заавал биелэгддэг байх нөхцөлийг баталгаажуулж, хамгаалсан байх ёстой юм. Дээрх зарчим хангагдаж байвал гэрээний хамгаалалт сайн байна гэж үздэг. Энэ нь өөрөө бизнесийн эрх зүйн орчин, чөлөөт эдийн засгийн хөгжлийн үндэс суурь юм.  Харамсалтай нь, Монголын Засгийн газар эдгээр зарчмыг байгуулсан гэрээндээ мөрдөхгүй байна.

Жишээ нь, маргаан гарвал эхлээд эвийн журмаар гарц гаргалгааг эрэлхийлэх бөгөөд  хэрэв шийдэлд хүрэхгүй бол иргэний журмаар шүүхэд хандаж, хууль эрх зүйн хүрээнд асуудлаа шийддэг.

Гэтэл Монголын Засгийн газар гэрээний маргааныг эвийн журмаар шийдэх оролдлого хийхгүйгээр шууд мөрдөн шалгах ажиллагаа руу шилжүүлдэг болсон. Энэ бол дээрх гэрээний үндсэн зарчимд нийцэхгүй бусармаг үйл явдал, үүнийг шүүмжлэхээс өөр арга алга. Монголын бизнесийн болон хөрөнгө оруулалтыг орчинд муухай хар толбо үүсгэдэг зүйл энэ болсон.

Концессын гэрээгээ дүгнэлгүйгээр Засгийн газар танай компанийн хэрэгжүүлж буй төслийг булаачихсан болохоор шүүмжлэлтэй хандаж буйг ойлгож байна. Гэхдээ нийтлэгээр нь тэгж ханддаггүй байлгүй дээ?

 -Ганцхан манай концессын гэрээн дээр гэлтгүй нийтлэгээр нь ийм хандлага гаргаж буй хамгийн их санаа зовоосон асуудал болсон. Засгийн газар асуудал болгоныг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхгүй байгаа шүү дээ. Хүссэн асуудлуудаа хоёр талаас ярилцахгүйгээр шууд хууль шүүхийн байгууллагад шилжүүлчихдэг болсон.

Тохиолдлуудаас нь харахад улс төрийн зэвсэг мэт ажиллаад байна. Учир нь, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бол тухайн асуудлаар Засгийн газрын хяналт тавих функц ажиллах боломжийг хуулиар хаасан. Үүний уршгаар гэрээний маргааныг бодитоор судалж, эрүүл хэлэлцэх боломжгүй болсон.

-Засгийн газартай үүссэн маргааныг эрүүлээр хэлэлцэх боломжийг хуулиар хаасан гэлээ. Хэн хаалт тавиад байдаг юм бэ, улс төрийн зэвсэг гэж яг юуг хэлээд байгаагаа тодруулж болох уу?

-Хамгийн муухай нь гэрээний нэг тал болох нөхдүүд маань өөрсдөө мөрдөн шалгах субьектэд захиалга өгч, эрүүлээр хэлэлцэх боломжийг өөрсдийнхөө үзэмжээр хаадаг. Үүнийгээ бүх гэрээн дээр биш зөвхөн захилга өгсөн, сонгогдсон компани дээрээ хэрэглэдэг. Тиймээс улс төрийн “зэвсэг” гэж хэлсэн хэрэг.

Уг нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд үнэн зөв нь тогтоогдох ёстой биз. Гэтэл яагаад мөрдөн шалгах ажиллагааг буруутгаад байгаа юм бэ?

-Засгийн газар “бид асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүллээ” гэж шударга ёс тогтоогчийн дүрд тоглох болсон. Гэвч үнэндээ асуудлыг өөрсдөөсөө зайлуулж, хууль хүчний байгууллагаар хүчээр шийдүүлэх гэсэн дээрэнгүй аргатай. Яагаад гэвэл иргэний журмаар шийдэгдэх ёстой гэрээний маргааныг тэгш бус харилцаанд оруулж, нухчин дардаг. Үндсэн гол асуудал нь шийдэгдэхгүй үлдчих тохиолдол ч байна.

Дээрэнгүй аргатай гэдэг нь яг нарийндаа Засгийн газар дарангуйлал тогтоож байна гэж та хэлээд байгаа бололтой..?

 -Яг тийм, би ингэж хэлнэ. Яагаад гэвэл төр өөрөө асуудалд эрүүлээр, эрх тэгш харилцаж шийдэж болох юмыг хууль хүчний дарамт шахалттай харилцаа руу оруулж шийддэг болчхоод байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагаар асуудлыг шийдүүлэхийг хүсч байгаа нь дарангуйлагч болсны илрэл гэж хэлнэ.  Ийм хүч хэрэглэсэн тэгш бус харилцааны золиос нь иргэн, хувийн хэвшлийнхэн болдог. Төр нь “гэмгүй этгээд” болж хувирсан.

Тухайлбал…?

-Бодит жишээ гэвэл “Кью Эс Си”-гийн Концессын гэрээ байна. Засгийн газраас Концессын гэрээг гэнэт цуцлах шийдвэр гаргасан. Тэгэхээр Засгийн газрын байгууллагууд нь цуцлахтай холбоотой асуудлыг хамтарч ярих ёстой байсан, гэвч тэгэлгүйгээр тухайн ярих ёстой асуудлуудыг бүгдийг нь мөрдөн шалгах байгууллагууд руу өгчихсөн. Ингээд гурван жил гаруй үргэлжлээд л явж байна.

Өөр нэг жишээ нь төр, хувийн хэвшилтэй бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Хувийн хэвшлийнхэн гэрээний дагуу бараагаа аваад ирсэн чинь шаардлага хангасангүй. Энэ тохиолдолд шаардлага хангаагүй барааг нь төр хүлээж авахаас татгалзаад алданги, торгууль тооцон төлсөн мөнгөө буцаах авах асуудал яригдах ёстой юм. Гэтэл төр нөгөө дээрэлхүү аргаа хэрэглээд хууль, хүчнийхнээр шийдүүлсэн.

Үр дүнд нь бараа нийлүүлэх гэрээ байгуулсан этгээдүүд ялтан болж, захиалга өгсөн нь гэм зэмгүй хоцорсон. Үнэндээ үндсэн гол асуудал нь шийдэгдээгүй, төр өгсөн мөнгөө буцааж авсан эсэх нь, авчирсан барааг буцаасан үгүй нь тодорхойгүй үлдчихсэн.

-Та ногоон автобусны хэргийг л яриад байна уу?

-Ногоон автобусны гэм буруутай эсэхийг яриагүй. Худалдах, худалдан авах гэрээний эрх тэгш харилцаа, зарчим хэрхэн эвдэгдсэн, аливаа гэрээнд төр засгийн хандах дээрэнгүй хандлагын жишээ талаас нь ярьж байгаа юм шүү.

-Энэ бүхэн бизнесийн орчин, эсвэл хөрөнгө оруулагч нарт хэрхэн харагдах бол?

-Маш муухай харагдана шүү дээ. Өнөөгийн эрх баригчид Хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан тохиолдолд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдчих юм шиг яриад байгаа.

Яг үнэндээ тогтолцоон дотор нь байгаа дарангуйлагч шинж чанартай, хэзээ ч хэнд ч ашиглаж мэдэх тодорхой бус тоглоомын дүрэм, ийм тоглоомын дүрмийг өөгшүүлдэг хуулийн цоорхойгоо засварлаж байж бизнес, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. “Төртэй гэрээ байгуулбал шоронд орж магадгүй” гэсэн ойлголт тогтчихвол хэн хөрөнгө оруулалт хийх вэ? Шоронд ордоггүй юмаа гэхэд дуртай үедээ цагдаа, АТГ-д өгч бизнесийн үйл ажиллагааг зогсоодог, саад хийдэг болсон. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалт орж ирэхгүй.

Үүнээс гарах гарц бий болов уу?

 -Бий, бий. Гэрээний эрх зүйн зарчим, гэрээний хамгаалалтаа бий болгох хэрэгтэй. Хууль тогтоогчид, хувийн хэвшил, иргэд бүгд энэ завхралд анхаарал хандуулах ёстой. Төр аливаа гэрээнд дээрэнгүй ханддагаа зогсоох ёстой. Гэрээний харилцаанд төр давамгай байдал бий болгоод байгаа хуулийн цоорхойнуудыг хууль тогтоогч нар засах хэрэгтэй. Эс тэгвээс гэрээний маргаан гэдэг ойлголт Монголд утгаа алдаж, бизнес харилцаанд төр дарангуйлагч төрхтэй болсон.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 6 цагийн өмнө 202.126.89.40

Тө нар төмрийн хүдэр зөөдөг хүнийг ингэж мэрж зулгаадаг юм бол тэр ДЭЛГЭРСАЙХНАА бас мөлчиитэл мэрээч ээ . Хөрөнгө оруулалт олж ирээд үйлдвэр бариад баяжуулаад баялаг бүтээсэн хүний хөрөнгөнд дураараа халддаг мөртлөө зүгээр л хүдрээр зөөж байгаа Дэлгэрсайхны ордыг ( хөрөнгө оруулалт хийгээгүй гээд ) төрд авах нь зүйтэй байх аа.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 139.5.217.245

SEXSEER ANUSDI80955877XUSNG MERGJLN SEKSYG VANXANDI

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.179.137

ЭНЭ НЭГ л*****н ЦАЙРЦАН ГАРУУД БАЙХ ЮМ А. ӨЧНӨӨН ТӨМХИЙН ХҮДРИЙГ НЬ ЗӨӨЖ ИДЭЖ ЦУСАЛЧИХААД ИЧИЭХ Ч ҮГҮЙ ИНГЭЭД ХУДЛАА ХУЦААД СУУХ ЮМ.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 139.5.219.240

Луйварчин бол луйварчин л байдаг юм байна. Дарханы төмрийн үйлдвэрт юу ч хийгээгй биз дээ. Харин төмрийн хүдрийн ордоос нь хичнээн хэмжээний төмрийн хүдэр ачуулсан бол??? Эд нараас төмрийн хүдэр зөөж олсон орлогыг нь улс хурааж авах хэрэгтэй.

Avatar

Зочин 6 цагийн өмнө 202.126.89.40

Тэр Дэлгэрсайхнаас олсон орлоныг нь ЧИ бас аваад улсад өгчихөөч ээ …..ккккк

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.131.230.115

Энэ компанийг төр дээрэмдэж Дарханы үйлдвэрийг аваад 3 жил болохдоо нэг хадаас ч хадсангүЙ ДЭЭ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.126.88.117

Энэ луйварчин Шорондоо ороогүй юм уу?

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 139.5.217.134

Тахиа донгодож байгаа юм шиг авиатай сонин нэртэй компани

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.212.162.124

Яг үнэн. Төрийн захиалгатай ажил гүйцэтгэхэд авилга өгөхгүй бол төсөв мөнгөө өгдөггүй. Гадаадын бүү хэл дотоодын хөрөнгө оруулагч дээрээ хамгаалалтгүй бол төрд алуулна. Бас дээр нь хоорондын улс төрийн тэмцэлдээ хэний талаас хамаарч хөрөнгө оруулагч нарыг дээрэлхэнэ

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 59.153.112.218

ЭРДЭНЭТИЙН УЙЛДВЭРИЙГ УЛСЫН МОНГООР ЛУЙВРААР ХУВЬДАА АВСАН ЛУЙВРЫН УЙЛДЛИЙГ НЬ ТОР ЗАСАГ ТАСЛАН ЗОГСООСОНЫГ БУРУУТГАХ ГЭЖ МАНЖ АРГА ХЭРЭГЛЭН ХУДЛАА ЯРЬЖ ТОР ЗАСАГ УРУУ БУРУУГ ТОХОЖ БАЙГАА НЬ ШИЖИРЭЭ ГЭЖ ЭНЭ ХУН ЛУЙВАРЧИН ДУРЭЭ ХАЛХАЖ ЧАДАХГУЙ ДЭЭ МОНГОЛЫН АРД ТУМЭН ЭРДЭНЭТ УЙЛДВЭРЭЭ ХУУЛИЙН ДАГУУ БУЦААН АВСАНЫГ БУГД ДЭМЖДЭГ ОДОО Ч ДЭМЖИНЭ ШУУ

Avatar

Зочин 6 цагийн өмнө 103.212.119.104

ЗӨВӨӨР ОЙЛГООД СЭТГЭГДЛЭЭ БИЧИЖ БАЙ . ХЭН Ч АВСАН БАЙ МОНГОЛДОО ОРУУЛААД ИРЖЭЭ . ХАМААГҮЙ ЯМАР МӨНГӨӨР ХЭН ГЭДЭГ НӨХӨР АВСАН ТОДОРХОЙ БАЙХАД ОРУУЛЖ ИРСЭН ХӨРӨНГИЙГ НЬ ( ХААНААС ХЭНЭЭС АВСАНААС ҮЛ ХАМААРЧ) ӨГӨХГҮЙГЭЭР БУЛААЖ АВАХ ГЭСЭН НЬ ТЭНЭГ ДЭЭРЭНГҮЙ ҮЙЛДЭЛ .ЭРДЭНЭ БИЛЭГ ХААНААС МӨНГӨ АВСАН БАЙНА ТҮҮНИЙГЭЭ ЭРДЭНЭ БИЛЭГ Л ТӨЛНӨ . УЛСЫН МӨНГӨ БАЙСАН Ч ХУВИЙН МӨНГӨ БАЙСАН Ч ЭРДЭНЭ БИЛЭГ Л ТӨЛНӨ . МОНГОЛД ОРУУЛААД ИРЖЭЭ .БАЯРЛАЛАА ТӨРД АВЪЯ ГЭЭД ТӨЛӨХ БҮХ МӨНГИЙГ НЬ ТӨЛӨӨД АВАХ НЬ ЗҮЙД НИЙЦНЭ .

Avatar

DGG 11 цагийн өмнө 66.181.177.49

ТӨР ГЭДЭГ ЧИНЬ УГААСАА Л ДАРАНГУЙЛЛЫН МАШИН БИЗ ДЭ

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.9.40.251

үгүй л дэ хулгайчдыг яллж цэврдгиймаа.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 222.1.89.47

HORCHINGUUD ASHIG NI BAGADAAD AMI TAVIHNEE HUULI BUS HULGAIGAAR GEREE, KONTSESS NERIIN DOR SH…TSAN

Avatar

зочин 12 цагийн өмнө 66.181.160.95

Заа муу Монгол байтугай Америк, Орос хүртэл муу сайн гэрээнүүдийг нульмаад л хаяж байна шдэээ!!! .Одоо чинь ер нь хэн түрүүлж буудажж чадсаных нь зөв болдог болсон юм бишүү?.. .

Avatar

ХУУЛЬЧ 2025-04-24 202.9.46.129

ГЭРЭЭНЭЭС ҮҮССЭН ГОМДОЛЫГ ,ШҮҮХ,,,гэрээнд заасан АРБИТР ШИЙДДЭГ САНАГДАНА.,,,,, ТӨР ДАРАНГУЙЛЖ гэрээний маргааныг ШИЙДНЭ ГЭХЭЭР ТӨРД ХАМГИЙН ТОМ АВИЛГАЛ,,,АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА БАС БУС АРИУН БУС ӨВЧИН ХҮНД ХҮНДЭРСЭНИЙ ШИНЖ Л ДЭЭ.,,,,,

Avatar

sd 2025-04-24 202.70.43.201

Shik min dee. odoo jaahan hydla ashahaa bolison ni deer bhoo. chi darhand yuu ch hiigegui sh tee. zyeger hyder l zooj bsan.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж