Мэдэгдэл

“Бадрах Энержи” ХХК нь үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй явуулж, харилцан яриа өрнүүлэх бодлогынхоо хүрээнд “Татварт иргэний хяналт” ТББ-ын төлөөлөл болон компанийн төслийг эсэргүүцэгч зарим иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор  хүлээн авч уулзсан билээ.  Энэхүү ТББ-ын төлөөлөл болон иргэд уулзалтын туршид түрэмгий зан авир гаргаж, улмаар уулзалтын төгсгөлд компанийн удирдах ажилтнуудад заналхийлж, хүч хэрэглэн биед нь халдсан явдалд “Бадрах Энержи”  ХХК-ийн зүгээс ихээхэн харамсаж байна.

“Бадрах Энержи” ХХК нь Монгол-Францын хамтарсан компани бөгөөд Дорноговь аймагт Зөөвч-Овоо ураны ордыг олборлох, Монгол Улсын засгийн газрынмега төслийг хэрэгжүүлж байна. Манай нийт ажилтнуудын 98 хувийг Монгол ажилчид эзэлдэг. Компани нь Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, заавар, зөвлөмжийг хатуу чанд баримтлан ажилладаг.  Мэргэжлийн байгууллагууд, тэр дундаа Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон Олон Улсын Атомын Энергийн Агентлаг зэрэг эрх бүхий байгууллагуудаас  компанийн үйл ажиллагаанд олон тооны төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол явуулсаар ирсэн.

Түүнчлэн үе үеийн засгийн газраас томилогдсон өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд хяналт шалгалт явуулж, тухай бүр дүгнэлт гаргаж ирсэн. Хараат бус хөндлөнгийн судалгаануудыг оролцуулан, эдгээр хяналт шалгалтаар компанийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн ба малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээгүй болохыг дүгнэж ирсэн  билээ.  “Бадрах Энержи” ХХК нь Монгол Улсын төрийн болон захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч хамтран ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах болно.

Монгол Улсын Засгийн газар болон Франц Улсын “Орано Майнинг” САС компанийн хооронд Зөөвч-Овоо төсөлд хамаарах Хөрөнгө оруулалтын гэрээг 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу “Бадрах Энержи” ХХК нь одоогоор уурхай болон үйлдвэрийн барилга байгууламж, ажилчдын байр, цахилгааны шугам, авто зам зэрэг төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.  Барилга угсралтын ажил 4 жил үргэлжлэх бөгөөд уурхай бүрэн ашиглалтад орсноор “Бадрах Энержи” ХХК нь уран олборлож эхлэх бөгөөд ингэснээр Монгол Улс дэлхийн ураны зах зээлд стратегийн тоглогч болж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд томоохон хувь нэмэр оруулах юм.

Цаашлаад төслийн хүрээнд дотооддоо мэргэшсэн ажиллах хүчин бэлтгэх, мөн орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр орон нутгийн иргэдэд өгөөжтэй хөгжил, хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дорвитой хөрөнгө оруулалт хийнэ.

“Бадрах Энержи” ХХК нь бүх оролцогч талуудтай, тэр дундаа төрийн бус байгууллагуудтай цаашид ч ил тод, нээлттэй харилцан яриа өрнүүлж, хамтран ажилласаар байх болно. Гэвч компани хүч хэрэглэсэн аливаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хууль сахиулах байгууллагын хянан шалгах ажиллагаанд бүрэн хамтран ажиллах болно.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 5 цагийн өмнө 103.145.234.48

Женкогийн гар хөл бологсод ураныг эсэргүүцэж улсаа хорлож байгаа. Эд нар бол эдийн засгийн алуурчид иймд тэтгэвэр тэтгэмжийг нь зогсоовол нэг ойлгож магадгүй.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.119.206

Наад хэдэн уран эсэргүүцсан салбадай нараа сайн шиг гомдол гаргаад ахиухан шиг ял өгүүлээрэй. Тэгэхгүй бол цаашдаа ч бас бусад уул уурхай бизнесийн байгууллагуудад тээр тушаа болно шүү. Бусад уул уурхай эрхлэгчид, эрхлэхийг хүсэгчид нэгдэж барын зулзагыг бага дээр нь гэдгээр дараараа

Avatar

yag l unendee 6 цагийн өмнө 103.57.95.147

Толгой дээр томоогүй атлаа боловсрол мэдлэг,ажил амьдарлын туршлагагүй , утр богино хуцаанд юу болохыг бодож учир учир шалгааныг мэдэхгүй ээ шуналтай хүүхдүүд суучихаар мөн ч хатуу байна оо

Avatar

цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 6 цагийн өмнө 103.57.95.147

Эхлээд Ураан олзворлох шаардлагатай юу? Тэгвэл юуны туолд вэ?эсвэл цөмийн цахилгаан станц бариуулах шаардлагтай юу? цахилгаан станц бариулах юм бол заавар уран олзворлох хэрэггүй ээ..Орос жижиг оврын цахилгаан станц барьж өгч болох тухай ярьсан байдаг. Ерөөсөө цахилгаан станцдаа биш МАН-ийн тэргүүлсэн засаг тавьсан өрөндөө л шар нуитаг өгнө гээд туучихсан гэвэл үнэнд дөхөх байх.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.191.202

Оростойгоо хамт зайлаарай

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.184.223

Юу ч мэдэхгүй байж чи битгий чаагаад байгаарай ! Орос орос гэсээр байтал тэр ах чинь Монголыг битгий хэл цус нэгт Украйни ахан дүүсээ цусы нь хольж бна шүү дээ !

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 139.5.218.43

Франц мэлхий идэгчид зайлах хэрэжгтэй бна. Урантайгаа аваад зайл…

Avatar

Мөнх 7 цагийн өмнө 66.181.184.101

Монголд одоогоор уран олборлох ямар ч шаардлага байхгүй.

Avatar

ZOCHIN 7 цагийн өмнө 103.212.116.111

UDUUN HATGAGCHIDTAI UULZASJ L BAIDAG TEDNIIG GEGEERUULEH GEE YU TED MEDEHIIN DEEDEER MEDEJ BAIGAA KOMPANII OLON NIITTEI HA\RILTSAH ALBANII ALDAA IIM UULZALT TEDENTEI HIIJ BAIDAG

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 139.5.218.130

УРАН ОЛБОРЛОЖ АГААР УС ХӨРСӨНД ХОР ХИЙЖ БАЙГАА ТА НАРТ ӨӨРИЙНӨӨ ӨМӨӨРӨХ Ч ЭРХ БАЙХГҮЙ. ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАР ЧИНЬ Ч ТА НАРТ ТУС БОЛОХГҮЙ. УДАХГҮЙ ЭЭ ТА НАР ЗА

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.179.15.130

Хавар битгий уулзалт зохион байгуул.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.131.225.197

Хөлсний жагсагчдыг хэний мөнгөөр, ямар зорилгоор ингэж явааг нь тогтоогоод шоронд нь хатаах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 192.82.65.88

Монголоос зайлаад өг. Францдаа уранаа олборло.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.212.162.23

Илт харанхуй, боловсролгүй хүмүүстэй ярих шаардлага байхгүй ш дээ. Балмад, зэрлэг авир л гаргана! Тэднийг хуулийн байгууллагад өгөөд зохих шийтгэлийн үүрүүлэх хэрэгтэй, булайнуудыг зүгээр орхиж болохгүй!

Avatar

Зочин 9 цагийн өмнө 202.9.46.247

Хэдэн төгрөг өгчихвөл алга болоод өгнө дөө. Ингээд сурчихсан юм.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.185.209

Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүстэй бүү уулз. Яриа хийх гээд ямар ч нэмэргүй. Ойлгох ч үгүй. Тэд монголчуудыг төлөөлөхгүй. Оросууд яаж ураанаа олборлож байна, бид ч бас даган дуураймаар бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж