Маск: Трамптай өнгөрөөх цагаа багасгана

Маск: Трамптай өнгөрөөх цагаа багасгана

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Маск: Трамптай өнгөрөөх цагаа багасгана

"Тесла" компанийн ашиг энэ оны эхний улиралд огцом буурсан тул Трампийн засаг захиргаатай холбоотой ажлаа эрс багасгана гэж компанийн гүйцэтгэх захирал Элон Маск хэллээ. Компанийн эхний улирлын ашиг өмнөх онтой харьцуулахад 71 хувиар буурсан. Мөнгөн дүнгээр хэлбэл, өнгөрсөн оны мөн үед 1.39 тэрбум ам.долларын ашигтай байсан "Тесла" энэ удаад 409 сая ам.долларын ашигтай ажиллав. Мөн дэлхий даяарх борлуулалт нь 13 хувиар унасан.

Трампийн Засгийн газрын үр ашгийн хэлтсийг удирддаг Маск Мягмар гаригт мэдээлэл өгөхдөө "Компанийнхаа ажилд илүү их цаг зарцуулна. Тавдугаар сараас эхлээд засгийн газартай холбоотой ажлаа долоо хоногт 1-2 өдрөөр танана. Засгийн газрын үр ашгийн хэлтэст шаардлагатай ажлын дийлэнх хэсгийг хэдийнэ хийчихсэн байгаа" гэсэн юм.

"Тесла" компанийн хувьцаа энэ он гарсаар 40 гаруй хувиар унасан. Гэвч Маскийн сүүлийн мэдэгдлээс хэдхэн цагийн дараа 4.6 хувиар өссөн байна. Технологийн тэрбумтны анхаарал өөр зүйлд сатаарч байгаад санаа зовж байсан хөрөнгө оруулагчид энэ мэдээг баяртайгаар хүлээж авав.

Трамп, Маск нарын идэвхтэй хамтралын саруудад ачааны хүндийг "Тесла" үүрсэн гэхэд болно. Тодруулбал, энэ хугацаанд дэлхий даяарх "Тесла"-ийн салбарууд, машинууд, цэнэглэх станцууд цөөнгүй халдлагын бай болсон.

Гэхдээ Элон Маск Засгийн газрын үр ашгийн хэлтэс дэх ажлаа өмгөөлөн үг хэлэхдээ "Миний энэ хүчин чармайлт луйвар, үрэлгэн байдалтай тэмцэж, улс орныг зөв замд нь эргүүлэн оруулах зорилготой. Хэрвээ Америкийн хөлөг живбэл бид бүгдээрээ хамт живнэ, ‘Тесла’ байна уу, юу байна хамаагүй" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

J.Erka 9 цагийн өмнө 66.181.160.71

Элон Маск жинхэнэ эр хүн бөгөөд Америкийн авлигатай тэмцэж тэргүүлэх гүрний байр суурийг бэхжүүлэхийн төлөө үнэн сэтгэлээсээ шударгаар ажиллаж байгаа жинэхэнэ "Капитан америк" хүн гэж боддог шүү … Хүмүүний өртөнц аливаа өөрчлөлт, шинэчлэл, дэвшил хөгжлийг шууд утгаар нь хүлээж авах чадваргүй байдаг тул жадлан эсэргүүцэх, нүхэнд унагаах хүсэл тэмүүлэлтэй байдаг нь өнгөрсөн түүхээс харагддаг. Харин хэсэг хугацааны дараа хонгилийн цаад талд гэрэл харагдахад хүн сая л учрыг ойлгодог түүхтэй билээ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.187.174

we know u are most popular man of the usa. nothing can't prepar with u. we can call together Zailcaa sheesnuud

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.69

Фашист Элон

Avatar

Ккк 11 цагийн өмнө 202.9.46.32

Ордны алиа салбадай болж гүйцсэн бол одоо хувийн компани дээрээ очиж дошны овгороо хийж суувал өлзийтэй дээ

Avatar

зочин 10 цагийн өмнө 213.120.231.5

сэтгүүлчийн тавьсан мэдээг зүгээр уншиж болдоггүй юм уу. заавал сөрөг сэтгэгдэл илэрхийлнэ. Элон Маскийг чи шүүмжилж шоолоод ч яахийм билээ, мөн уужуу дотортой, харалган монгол эр шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж