"Яг үнэнээ хэлэхэд, хэвлэлийн бага хурал гэхээр эгнэж суугаад, нэг нэгээрээ ярих юм байх гэсэн чинь шал өөр орчин угтлаа. Манай Т.Ариунаа хэвлэлийн бага хурлыг хүртэл маш сайхнаар зохион байгуулсан байна. Бүр тайзан дээр гарч байгаа юм шиг айдас төрүүлж, сэтгэл хөдөлгөж чадаж байна. Би ширээний ард суугаад Хүрлээ, Гүрээтэйгээ сууж байгаад үг хэлсэн бол айх зүйлгүй, тэднээрээ "жийрэг" хийгээд болчихдог байсан. Би ганцаараа микрофон бариад зогсчихлоо" хэмээн Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжав үг хэлсэн юм.
Тийм ээ… энэ бол Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, Монголын рок попын ертөнцийн тод од Төмөрийн Ариунаагийн "Зүрх асна" супер шоу тоглолтын танилцуулга. Тэрбээр хамгийн хамгийн гэх тодотголтой олон түүхийн эзэн. Тэр утгаараа түүний урилгаар хүрэлцэн ирсэн уран бүтээлчдийн төлөөлөл өнөөдөр ярина. Харин тэр урлагийн тайзнаа 40 жилийн турш эрч хүчтэйгээр дүрэлзэн ассан тухайгаа "Зүрх асна" супер шоу тоглолтоороо харуулж бас мэдрүүлнэ.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийт 13 тоглолт хийсэн бөгөөд 2025 оны наймдугаар сарын 23-нд улсын Төв цэнгэлдэх хүрээлэнд гурав дахь удаагийн бие даасан том хэмжээний тоглолтоо хийх гэж байна.
Дэлхийн дуу хөгжмийн том статистикууд стадионы тоглолтоор яригддаг бол Т.Ариунаа Монголын дуучдаас анх удаа Цэнгэлдэх хүрээлэнг хоёр үдэш дараалан дүүргэсэн рекордыг эвдсэн байдаг. Тухайн цаг үедээ тэр 37 дуу өөрийн дуу хоолойгоор дуулсны 22 нь бүжигтэй байсан гэх. Тэрбээр Цэнгэлдэх хүрээлэнд өмнө нь хоёр удаа том тоглолт хийсэн Монголын цор ганц эмэгтэй дуучин юм.
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжав "Манай дуучин Т.Ариунаагийн хувьд 2025 оны наймдугаар сард "Зүрх асна" бие даасан том хэмжээний тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолт зөвхөн ганц хүний тайлан тоглолт бус Монголын орчин үеийн соёл урлагийн томоохон үйл явдлын нэг юм. Мэргэжлийн дуучин хүн хэрхэн бэлтгэлээ хийж, эртнээс ажлаа эхэлдэг вэ гэдгийг өнөөдрийн хурал харуулж байна. Миний хувьд хуучин жишгээрээ наймдугаар сард тоглолт хийх бол долдугаар сараас бэлтгэлээ эхэлж, хурлаа хийдэг байсан бол цаг өөр болсон байна. Өдийд дөрвөн сарын өмнө хэвлэлийн бага хурлаа хийж байгаа юм чинь наймдугаар сарын тоглолт ямар болох нь ойлгомжтой. Тэгэхээр энэ бол үнэхээр Монголын орчин үеийн урлагт болж байгаа хамгийн том арга хэмжээ болно" гэдгийг тодотгосон юм.
Түүний хувьд дуучин Т.Ариунаатай хамтран 80 гаруй уран бүтээл дээр ажиллахаас гадна "Universe best songs" наадмыг 12 жил, "My voice" тэмцээний шүүгчээр таван жил ажилласан уран бүтээлийн маш сайн хамтрагч, найз гэдгийг хэлж байлаа.
Дуучин Т.Ариунаа тайзнаа дуучин, бүжигчин, жүжигчин, циркчин болж чаддаг уран бүтээлч. Тэрбээр энтертайнмент шоу дэглэж, хэсэг деталь бүрийг тултал урлахыг хичээдэг. Та бүхэн санаж байгаа бол тэр 2004 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийхдээ агаарт цагираган дээрээс дуулж, 2000 онд "Чи минь" тоглолтын үеэрээ агаарын үзүүлбэртэй ниссэн гээд олон анхдагч, сонирхолтой шийдлүүд, зоригтой алхмууд хийсээр ирсэн. Энэ удаа түүнээс ямар содон санаа гарахыг хэлж мэдэхгүй. Ёстой хөгжмийн зохиолч Л.Балхжав та бид тааварлашгүй.
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар "Дуучин Т.Ариунаагийн "Зүрх асна" тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Ер нь Т.Ариунаагийн тухай яриад өнгөрөх бус энэ хүнийг судалж, шинээр нээх, Монголын рок поп урлагт ямар хувь нэмэр оруулсан бэ гэдгийг дүгнэх зэргээр өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй. Т.Ариунаа бол амьд домог. Энэ зөвхөн магтаал биш. Ээж нь мэргэжлийн дуу хөгжмийн багш байсан хүн. Охиныхоо амжилтын гарааг тавьж, аав нь тэр авьяасыг нь бадраасан хүн. Охиныхоо анхны уран бүтээлийг спонсорлож, дэмжин тэтгэж байсан бол анхны багш нь хүүхдийн дууны хаан гэгддэг Л.Галмандах гэж хүн байсан" тухай ярьсан юм. Тэрбээр хоёр зууныг дамнасан Монголын рок поп урлагт домогт дуучин төрсний нэг нь Төмөрийн Ариунаа хэмээн онцолж байв.
Дуучин Т.Ариунаа анх 15 настайдаа "16 нас" дууг дуулж алдаршсан түүхтэй. Энэ дуу бол түүний нэрийн хуудас. Үүний дараагаар ЗХУ-д Монголын "16 нас" гэдэг нэртэй пянз хэвлэгдэж байсан гэдэг.
Гэрэл зургийг О.Болорсувд
ЗОЧИН 2025-04-23 103.143.41.2
ТОМООС ТОМ АМЖИЛТ ХҮСЬЕ. ЖИНХЭНЭ ОД. ХАМГИЙН ГОЁ ТОГЛОЛТ БОЛОХ БАЙХАА.
Иргэн 2025-04-23 73.83.94.24
Нөхөр шигээ луйварчин гар даа. Ямаа шиг майлахыг нь л сонсох гээгүй юм бол энийг үзээд яадгийн.
Нэргүй 2025-04-23 103.168.34.185
хэт их пи ар даа мөнгө зарж л од болдог хэт их эготой дуучин л даа.хажууд нь Сараа бол яалтгүй төрмөл дууг мэдэрч дуулдаг.
Их хуурамч муу хүн днн 2025-04-23 66.181.190.185
Худалч зальтай
Нэргүй 2025-04-23 59.153.114.150
SEKSEER VANXANDI BOOW XXNO80955877XUCHINDUULI
1 2025-04-23 122.201.31.179
жар хүрсэн чавганц дуулах уу
Нэргүй 2025-04-23 139.5.216.202
ЯАМА ШИГ МАИЛХЫГ ЧИНЬ ХЭН СОСДОГ БАИНА
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-04-23 202.21.110.94
ЧАМ ШИГА ҮХЭРЭ МАЛАДА БУЛА ЯМАА Л СОНСОГДОНО ШӨӨ……БАРУУНД БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН ЦОРЫН ГАНЦХАН ХҮЧТЭЙ, ЧАДАЛТАЙ ПОП -РОК ДУУЧИН ЮМ .
Зүүн 2025-04-23 202.9.46.32
Болгар бол баруун биш зүүн. Зүүн зүүндээ бүр нүдний булай зүүн байлаа. Монгол Болгар 2 чинь Зөвлөлтийн 16 дахь дагуул орон болоё гээд уралдаж тэнэгтэцгээж байлаа шүү дээ. Тэгсэн бол одоо юун тусгаар тогтнол эрх чөлөө вэ? Дуусахгүй юу.
1234 2025-04-23 202.5.202.32
Эрос хатагтай нүцгэлж содон санаа гарахыг хэлж мэдэхгүй, та бид тааварлашгүй.
Нэргүй 2025-04-23 202.126.91.244
Болгарын хөгжмийн дээд дуулаачаар төгссөнийх хөгжмийн боловсрол чадвар нь уг нь гайгүй. Майлж байгаам шиг дуулдаг нь л тиймхэн.
Зочин 2025-04-23 202.126.91.244
Зүгээр л дуулна биз. Сонин сонин фото, видео тоглолтын танилцуулга хийдгийн . 58-тай юм байж 20 хэдтэй охид шиг болох гээд ядчих юм гэж харагддаг. Үеийнх нь хөгшчүүл л Ариунаагийн тоглолтыг үзэх байх. Залуус бол өөр дуу сонсдог.
Ккк 2025-04-23 202.9.46.32
Залуу үеийнхэн нь нийтийн дуучнаа үзсэн нь дээр байх, тээ?
Нэргүй 2025-04-23 139.5.217.247
Чаддаг юм нэг ч байхгүй, өмхий амаа гүйцэд угааж сураагүй мөртлөө хүн доромжилж бие нь тавирдаг чи болон чамтай ижил оюуны болон биеийн хөгжлийн бэрхшээлтэй юмнууд аль болох хоргодож л байвал сайн сан… (202.9.46.32)