Засгийн газрын өнөөдрийн /2025.04.23/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-УИХ-аар батлагдсан Засгийн газар хоорондын олон улсын гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагч нарыг хамгаалах, цаашлаад хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэх, эрх зүйн орчныг тодорхой болгох ХЗДХЯ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Үүний үр дүнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Татварын хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулиудад шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах төслийг боловсруулж ХЗДХЯ-ны сайд танилцуулна.
Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх үед УИХ-ын гишүүд болоод улс төрийн намын бүлгүүдээс гаргасан саналыг үндэслээд тус хуулийг дахин боловсруулж өргөн мэдүүлэхээр хуулийг Засгийн газрын зүгээс татаж авах шийдвэр гаргасан.
Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, болон үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшил болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрүүд үргэлжилж байна. Миний бие төр, түмнээс алдагдсан стратегийн орд газруудын 34-50 хувийг үндэсний баялгийн санд эргүүлэн авах ажлын хэсгийг ахалж байгаа. Монголын баялаг аль нэг намын өмч огт биш. Хэн нэгэн улстөрчийн хувийн хөрөнгө биш. Зэс, нүүрс, уран, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгдээрээ монголын баялаг. Үүнд Төгрөг нуур ч бай, Ухаа худаг ч бай бүгд хамаарна. Үүнийг хэн нэгэн бүтээгээгүй тиймээс ард иргэд үүний баялгийг хүртэх зохицуулалттай. Аль намын хэн эзэмшсэн байх нь огт хамаагүй. Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна. Стратегийн зөвхөн нэг ордын талаар ярихад л олон асуудал үүсч байгааг та бүхэн харж байна.
Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолтын гэрээ байгуулсан МТАС түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг хүчингүй болгож байгааг мэдэгдье.
Хоёрдугаарт намайг ганцхан Төгрөг нуурын ордтой зууралдаад байна гэдэг шүүмжлэл гарч байна. Төрийн тэргүүн байсан хүн баялгийн эзэн нь монголчууд гэж өөрөө хоолойгоо сөөтөл ярьдаг атлаа "нотолчихвол би 100 хувь өгнө" гэж ард түмнийг тохуурхсан. Тийм учраас өнгөрсөн хугацаанд санхүүгийн болон хуулийн багууд ажилласны үндсэн дээр баримтуудыг цуглуулсан. Баримтуудыг нэгтгээд хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. Бидний цуглуулсан баримтууд дотор оффшороос оффшорт нуусан, орноос орон дамжуулсан, үндэстэн дамнасан хэлхээ холбоо бүхий схем үүсгэсэн, 250 сая ам.доллароор зарсныг нотолсон гурван хайрцаг баримтыг шилжүүлэн өгсөн. Өнөөдөр авсан мэдээллээр Улсын Ерөнхий прокурорын шийдвэрээр АТГ, цагдаа, прокурорын хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг та бүхэнд дуулгая.
Түүнчлэн MCS группийн Энержи ресурс компанийн Ухаа худагийн ордын асуудал байгаа. Энэ орд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын зүгээс өргөн мэдүүлсэн. Ажлын хэсэг байгуулж, дүгнэлтээ танилцуулсан. Энэ дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа миний бие, ХЗДХЯ-ны сайд О.Алтангэрэл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарын гарын үсэгтэй тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-аас хууль зүйн хүрээнд тодорхой бичиг баримтын бүрдүүлэлт дутуу гэдэг үндэслэлээр бичиг баримт шаардсан. Нэмэлт материалыг УИХ-д илгээж байгаа учраас цаашдаа хэлэлцээд явах байх.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Та бүхэнд долоо хоног бүр мэдээлдэг экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн мэдээллийг танилцуулъя. Энэ ажлын хэсэг бол уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг өсгөх цогц арга хэмжээ, төлөвлөгөө байгуулаад ажиллаж байгааг хэлье. Өчигдөр ажлын хэсэг хуралдсан. Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өссөн дүнгээрээ өмнөх оны мөн үеэс давсан үзүүлэлттэй харагдаж байна. Нэгдүгээр сарын 1-ээс өнөөдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд 22.9 сая тонн нүүрс экспортод гарсан. Сүүлийн үед экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Бичигт боомтоор эрчим хүчний нүүрсний экспорт 2.9 дахин нэмэгдэж хоёр сая 100 мянган тонныг экспортод гаргаад байна. БНХАУ-ын зах зээл рүү нийлүүлэгдэж буй эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байгаа нь бидэнд 2025 оны үлдэх хугацаан дээр гурван сая тонн нүүрс нэмж экспортолж 100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжийг нээж өгч байна.
Нэргүй 5 цагийн өмнө 158.59.146.30
garchigand tovchilson ug heller oruuldag ni
Нэргүй 7 цагийн өмнө 59.153.114.150
80955877
Нэргүй 7 цагийн өмнө 59.153.114.150
SAWI8955877
Ккк 10 цагийн өмнө 202.9.46.32
Жавхлангийн компаний гэрээг цуцалсан уу, бас Амарбаясгалангийн лицензийг цуцлах уу
Нэргүй 10 цагийн өмнө 139.5.217.202
Нүүрсний үнэ унасан энэ үед сайдөн хэлсэн "…100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжийг нээж өгч байна…." гэдэг нь зөвхөн өөрсдийнхээ үед бөөн мөнгө босгох гэж, эрчим хүчний, нэг хэсэгийг нь нь хойч үедээ үлдээх ёстой, үнэ цэнтэй нүүрсээ сул хаяна гэсэн үг биш байгаа даа….
Шоу 10 цагийн өмнө 103.212.117.158
За ингээд Амарбаясгалан Засгийг огцоруулах ажилдаа ханцуй шамлан орох нь ээ.
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.178.132
Хэрэв гэрээнд нэг тал нь засаг орсон бол гэрээг цуцалж болно,харин нөгөө тал нь ямар нэг байдлаар маргаан,гомдол шүүхэд гаргавал шүүх уг асуудлыг шийднэ,битгий худал мэдэмхийрээд байцгаа
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.178.132
Та нар хуулийн дагуу гэрээ хийж уул уурхайн үйл ажиллагаа болон бусад чиглэлээр хөрөнгө оруулан ажиллаж байгаа гадна,дотны хөрөнгө оруулагчид аа хамгаалахгүй бол монголд хөрөнгө оруулах хүн олдохгүй шүү
ИРГЭН 11 цагийн өмнө 122.201.23.226
ЗГ бол нэрээ цуцалдаг газар биш шүү. Харин УРАНЫ ТӨСЛӨӨ эртхэн цуцалсан нь дээр шүү. Хэрвээ ураныг фуфлахгүй бол Учралыг хулхины эрдэмтэд нэртэй хар тамхины наймаачин-дипломатч, хүний наймаачин 2-той цуг хийсгэх хэрэгтэй
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.160.47
Учрал хүүгийн уул санааны чиг нь зөв боловч процессийн хувьд алдаа гаргах гээд байх шиг байна? Жишээ нь: ямар ч гэрээг Засгийн газар цуцалдаггүй, нэгэнт байгуулсан гэрээг гагцхүү шүүх л цуцалдаг юм!! Стр.ордын 34%-ийг авахдаа хуулийн процедур зөрчвөл шүүх дээр очоод унана! Тэгээд шүүх рүүгээ бүгл дайрцгаана!!ХЗЯ нь танхимдаа хуулийн зөвлөгөө өгөх үүрэгтэй шүү дээ??
ganaa 12 цагийн өмнө 45.117.32.44
ashgui dee
mash zuv shiidver bn
Нэргүй 2025-04-23 103.71.101.132
Төгрөгийн ордоо алдчихсан учраас л Монгол төгрөг өөдлөхгүй байгаа гэнэ. Төгрөг хэмээх асар том ордоо хулгайгаар зарчихсан учраас Монгол төгрөгийн аз харьсан гэж залуус хөөрөлдөж байх юм. Тийм ч байж болох юм шүү. Жэнкогийн нүгэл аймаар аймаар…. юу ч хийж мэдэх нөхөр гэжииншүү.
Нэргүй 11 цагийн өмнө 139.5.216.59
иргэд бүүр ийм аймаар тэнэг биш байхоо хүүхэд шиг тоглуулсаар одоо баргийн юманд итгэхээ байсан шүү баячууд та нар арай л дутуу өодож бн наадахад чинь хэн итгэхийн
Нэргүй 2025-04-23 59.153.114.76
SEXSDI80955877ANUSDI80955877SEKSEER TAASHAALG XUSEED BOOB XXOOD
Нэргүй 2025-04-23 66.181.186.230
Huulia dagaj huvia ogch chadahgui bol shuud huraa
Нэргүй 2025-04-23 66.181.186.96
уул уурхайг зөв ойлгуулах суртчилах ажил сайн зохион байгуулах хэрэгтэй байна Нөгөө талаас уул уурхайн үр ашгийг ил тод мэдээлэх хэрэгтэй , ашгийн хувиарлалт ойлгомжгүй хэдхэн компанид хамаатай мэт байгаагаар ойлгогдоод хүмүүсийн бухимдалд хүргээд байна Ямар нэгэн орд ашиглалтанд ороод бидний амьдрал сайжрана гэж суртчилдагаа бодох хэрэгтэй