УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.23/ хуралдаанаар Засгийн газраас санаачлан боловсруулсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж байна.
Засгийн газраас өнгөрсөн жил гурилын үнэ болоод малын хивэг тэжээлийн үнийг бууруулах зорилгоор импортоор орж ирж байгаа буудай, гурил хивэг тэжээлийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-аар батлуулсан юм. Гэвч дээрх хуулийн үйлчлэлтэй холбоотойгоор тариалалт буурсны зэрэгцээ гурилын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдон гурил, малын тэжээл, хивгийн үйлдвэрлэл 50 хувиар буурсан байна. Иймээс дээрх хуулийг хүчингүй болгохоор энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Үндэсний үйлдвэрлэлээ бодолгүй яах вэ дэмжих ёстой. Гэхдээ үндэстнээ боддоггүй үндэсний үйлдвэрлэл байх ёстой юу гэдэг асуудал. Хэрэглэгч нэгд байх ёстой юм уу, үндэсний үйлдвэрлэл нэгд байх ёстой юм уу. Баяжууулсан хүнсний тухай хууль, Тариалангийн тухай хууль, лабораторийн асуудлаа яах юм. Энэ асуудлууд цэгцэрсэн гээд буцаагад татвараа тавих гэж байгаа юм уу. Юунд найдаж гурилын үнэ өсөхгүй гэдэг хариулт өгч байна вэ. Би бол эсрэгээр нь харж байна.
Ирэх долоо хоногоос иргэд үнэтэй гурил хэрэглэж эхлэх юм байна.
Яагаад иргэдэд сонголт үлдээхгүй байна вэ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой гээд яагаад үнэтэй гурил идэх тулгалт хийгээд байна вэ. Сайд та сүүлийн таван жилд гурилын үнэ тогтвортой байгаа гээд худлаа яриад байна лээ.
УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:
-УИХ -ын гишүүн үнэн юм ярих ёстой. Би Үндэсний статистикийн хорооны улирал тутмын мэдээн дээр үнэ ярьж байгаа. Миний эрхлэх ауудлын хүрээнд улаан буудайн тариалалт үйлдвэрлэл. Улаан буудай тариалах ёстой, гурилын үйлдвэрүүдэд тогтвортой нийлүүлэх ёстой.
Хямд гээд Оросоос гурил авч байна. Ингэхээр үндэсний үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдаад байна. Ийм байдлаар удахгүй дотоодын үйлдвэрлэл байхгүй болох нь.
Бүтээгдэхүүн тушаах үйлдвэргүй болохоор газар тариалан унана. Энэ салбарт хийсэн хөрөнгө оруулалтын дэмжлэг Хүнсний хувьсгал зэрэг бүх хөтөлбөр үр дүнгүй болно. Бүх юмны суурь нь газар.
Энэ дээр маш болгоомжтой хандах ётсой. Би бол аюулгүй байдлыг бодож байгаа. 1990, 2000 оны үеийн эдийн засгийн бодлогын уршгаар энэ салбар унасан 60 жил бүтээсэн нэгдэл сангийн аж ахуй задарч, устсан. Асар олон өмч үрэгдэж, хаягдсан. Нэгдүгээр сургамж. Хоёрдугаар сургамж Covid-19. Дайн дажин гадаад орчин хүндрээд байна.
Улс орон бүр тарифын бодлогоор үйлдвэрлэлээ хамгаалаад хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлж байна.
Монгол Улсад хийж чадаж байгаа хэдхэн зүйл байна. Мал аж ахуйд тулгуурлаад махаа болосвруулж байна, арьс шир ноос ноолуураа боловсруулах гээд “Цагаан алт” хөтөлбөр явж байна. Хүнсээ хангачих гээд Хүнсний хувьсгал, Атрын аян явж байна. Энэ нь нийлээд 19 нэр төрлийн л бүтээгдэхүүн юм. Энийг стратеги юм тогтвортой байдал юм гэж ойлгоод дэмжээд явмаар байна.
Цаана нь бусад сонголт байна, 300 гаруй төрлийн сонголт байна. Чөлөөт зах зээлийн горимоор явж байна.
Евразийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр байгуулснаар дахиад 350 гаруй хүнсний болоод хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн Монгол Улсад татваргүй орж ирнэ. Өргөн хэрэглээний бараан дээр хямдрал үүснэ.
Тоо эрс нэмэгдэнэ. Гэхдээ бид дотооддоо улаан буудай, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг , хүнсний хэдэн төрлийн ногоогоо дотооддоо үйлдвэрлье. Ннолуур, ноосоо эцсийн бүтээгдэхүүн болгож чадаж байна. Тэр өнцгөөс нь хар. Иргэдээ хямд хүртээмжтэй байдлаар хангах гээд байгааг ойлгож байна. Тэрний цаана аюулгүй байдал гарч ирэд байна. Covid-19 дахиад нэг сар үргэлжилсэн бол бид картын бараанд шилжих байсан. Манай хүнсний хангамж картын бараанд орох хэмжээний байгаа. Хил хаасан байхгүй. тэр сургамжийн үүднээс ажил явж байгаа гэдгийг ойлгоод өгөөч.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Гурил бол үндэсний аюуглүй байдал, хүнсний аюулгүй байдал, стратегийн бүтээгдэхүүн гэдгийг ойлгох ёстой. Саяхан л бид ясны гурил идлээ үхлээ хатлаа гээд бөөн юм болж байсан. Монгол Улсад хорт хавдрын өвчлөл өндөр байгаагийн нэг шалтгаан нь хүнс байж магадгүй. Хүнсээ дотооддоо үйлдвэрлэх, химийн бордоогүй гурил гаргана гэдэг бол чухал. Иргэдээ зөв авч явна гэдэг төрийн асуудал. Гишүүд энэ асуудал дээр зөв ойлголт өгөх ёстой.
Гурилын импортын татварыг авч хаясанаар наад зах нь 60 сая доллараа алдсан байна, энэ чинь валютын нөөц шүү дээ.
Валютын нөөц ховх сорогдоод ирэхээр бүх юмны үнэ өснө. Бид импортын хэрэглээ өндөртэй. Гурил үйлдвэрлэгч, тариалан эрхлэгч хоорондын хэрүүлд автаж болохгүй. Бөөн л юм болж байна. Хямд авлаа, дамаллаа гээд. Ж.Энхбаяр сайдын хэлээд байгаа гурилын үйлдвэрийн ашиг хэд нугалсан юм байхгүй байх. Импортын татварын 5 хувь дотор л эргэлддэг болов уу.
Украйн, Оросын дайнаар Африк гурилын хомсдолд орсон. Бид нар хомсдолд ороогүй. Газар тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрийн ач тус. Бид яагаад амьд үлсэн юм, яагаад гурилын хомсдолд ороогүй юм. Тарьдагтаа л байгаа шүү дээ. ОХУ -аас бид бензин шатахууны хамааралтай. Одоо дахиад яах гэж гурилын хамааралтай болох гээд байгаа юм.
Хүнс татаастай байдаг. Мах дэлхийн зах зээл дээр үнэтэй. Органик мах бөөний үнэ нь 8-10 ам.доллар байгаа, манайд 2 ам.доллар байгаа. Гадаадад яаж зохицуулдаг вэ гэхээр төрөөс нь татаас өгдөг.
Бүх улс орон хүнсний үйлдвэр дээрээ татаастай. Гурил дээр дэлхийн зах зээлийн 50 хувийг хангаж байгаа Орос, Украйн хоёртой өрсөлдөнө гэвэл үлгэр. Гурилын зах зээл дээр жижиг Монгол чөлөөтэй өрсөлдөнө гэвэл энэ үйлдвэрүд байхгүй болно. Ясны гурилаа идэж эхэлнэ. Үндэсний үйлдвэрлэл гэдэг юмыг зөв ойлгуулах ёстой. Үндэсний үйлдвэрлэгч нараа хамгаалах ёстой гэхээр үнээ тэнгэрт хадааж болохгүй. Ганзориг тэргүүтэй гишүүд хэллээ, төр зохицуулах ёстой гэж. Чөлөөт өрсөлдөөний тухай, Монополийн эсрэг хуулиараа зохицуулах. Бүтэц нь ажиллахгүй байна. Эдгээр байгууллагаа жинхэнэ утгаар нь ажиллуулдаг байх хэрэгтэй. Төр асуудалд зөв хандахгүй бодлогогүй яваад байх юм бол бид байнга валютын хомсдолтой л явна.
Тэрбум орчим ам доллараар бид хүнс худалдан авч байгаа. Баян, ядуугүй бүгд машинтай. Машины хүнс нь хоёр тэрбум ам.доллар. Валютын нөөцийг хамгийн их сорж байгаа нь машины хүнс. Төр татвар, тарифыг нь зохицуулахгүй байна. Валют ховх сордог юм нь машины хэрэглээ. Татварын зохицууллалт дээр зөв хандах. Монополийн эсрэг байгууллагуудыг зөв ажиллуулдаг болох ёстой.
Гурил бол стратегийн бүтээгдэхүүн, хүн амын хүнсний аюулгүй байдал гэдгийг зөв ойлгох ёстой.
Г.ХОРОЛ
Нэргүй 18 минутын өмнө 64.119.30.226
Дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа зүйлээ үйлдвэрлэх нь л зөв. Төр бодлоготой том зургаар нь харж чаддаг мэлмий ухаан тэлсэн хүмүүс шийдвэр гаргах ёстой. Энэ зөвхөн гурилын үйлдвэрүүдийн асуудал биш юм аа. Түүнийг дагасан тариаланч, сэлбэгийн худалдаа, түлш шатахуун, газар тариалангийн техникийн худалдаа, хүнсний салбарууд гээд олон зүйлийг ардаа чирч, чирэгдэлцэж яваа салбар.
зочин 28 минутын өмнө 59.153.114.10
Энэ худлаа мэдээлэл шиг санагдана. Хөдөө орон нутагт дотоодын үнэ өндөр гурил л байгаа шүү дээ. Оросын хямд гурил ирдэггүй шүү дээ.
Нэргүй 35 минутын өмнө 64.119.29.144
оросын гурил ирлээ гээд үйлдвэрлэлээ алддана гэдэг худлаа. Үнэтэй "гоё" гурил байж л байг, хямд гурил байж л байг. Монгол бүх гурил ижил байх ч худлаа ш дээ. Менежмент муутай, "ш****" нэгнийх нь үнэ өндөр л байгаа. Аль аль нь байг, авах нь аваад авахгүй бол хаяна биз дээ. Дотоодын үйлдвэрлэл гэж худлаа хэлж үнэ нэмэхийг бүү бод.
ЖИРИЙН ИРГЭНИЙ БОДОЛ ИЙМ БАЙНА 51 минутын өмнө 59.153.112.120
ТҮМЭН ШУВУУТ, БАЯНГИЙНХАА ҮНЭТЭЙ ӨНДӨГ, ЦЭНГҮҮН ДАРГАТАЙ ГУРИЛЫН ҮЙЛДВЭРИЙН ҮГСЭН ХУВИЛДСАН ӨНДӨР ҮНЭТЭЙ ГУРИЛ, ХҮЧИТ ШОНХОР ЗАХЫН ТЭНГЭРТ ХАДСАН МАХ, АЗОТЫН БОРДООГООР ХҮЧИНДЭЖ УРГУУЛСАН ТӨМС ГЭХ МЭТ ХҮНСЭЭ ИДЭЭД БАЙЖ ДЭЭ. ГЭХДЭЭ ЯДУУ ОЛОНХ НЬ ДОТООДЫН ҮЙЛДВЭРИЙН ЭДГЭЭР ҮНЭТЭЙ ХҮНСИЙГ АВЧ ЧАДАХГҮЙ. ИХ ХУРЛЫН ГИШҮҮД БОЛ ЭНЭ ЗОВЛОНГ МЭДЭХГҮЙ.
иргэн 59 минутын өмнө 66.181.189.218
2 долларын Даваасүрэн гуай та жаахан баримжаатай ярьж байлдаа, 2 долларын мах гэж хаана байна, очоод авья, Энхбаяр сайд та ч гэсэн 5 жил үнэ өсөөгүй гэж юугаа яриад байна вэ, за яахав та нар хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй "ДАРХЛАГДСАН" хүмүүс, худлаа ярьж болно, Дорнод гурилын үйлдвэрийн эзэн өмнөх сайд Баларчулуун гурилын үнийг чөлөөлнө гэж байгаад 2 дахин нэмсэн тоо ҮСХ-ны мэдээлэлд алга байна уу? Яамаа хүртэл гэрийнхээ хаяанд аваачиж хананы нүдээрээ ажлаа хийдэг хүнд дээ.
Нэргүй 1 цагийн өмнө 103.212.117.102
тэнэгүүд
XET olonlog tsaashilj galzyyrj, gyilagchni buildingr 1 цагийн өмнө 50.147.160.114
CJN yruin shingentei ysalcan gypil, nogoonui S.ni.
зочин 1 цагийн өмнө 66.181.190.52
Гаднын хямд амт чанартай хүнсний бүтээгдүүн оруулахыг иргэд хүсэж бна Дотоодын үйлдвэрлэгч чанаргүй үнэ өндөр гурил зарж хөлждөг сайд зусарддаг иргэд үнийн дарамтанд мөлжигдөх зөв үү,,,кк
зочин 1 цагийн өмнө 103.10.20.198
Даваа сүрээн 2 доллорын мах хаана зарж бна. хэлж тус болно уу.
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.148
Угаасаа манай гурилын үйлдвэрүүд өөрийн буудайг авах дургүй. Цаг агаар болон манай орны өндөрлөгийн онцлогоос болоод маш чанаргүй буудай ургадаг, гүйцэд боловсорч чаддаггүй. Хар үгээр ус даахгүй гурил гардаг болсон. Энэ алдааг засах гээд гарал үүсэл тодорхойгүй эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэх магадлалтай бордоонуудыг маш ихээр хэрэглэдэг болсон
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.148
Бяд ядуу болохоороо улаанбуудайн гурил иддэг б.сан. Одоо дэлхий нийтээр ядуу тусмаа идэхээ больж б.на. Илүү ашигтай хир нь илүү хямд идэх юм олон боллоо. Стратегийн хүнс мүнс гэж сүржин нэр бол ХАА яаманд үүрэлсэн газар тариалангаар улсын мөнгө цуслагсадын тархи угаалт шүү. Элдэв татаас авилга болон хамгийн гол нь манай оронд тарихад маш тохиромж муутай улаан буудай нь байгаль экологид бидний ходоод руу ордогоосоо хэдэн мянга сая дахин хохирол учруулж байна.
Зочин 2 цагийн өмнө 103.212.116.30
Өөрийн гурилаа хэрэглэх хэрэгтэй Манаых илүү чанартай Тийм 3чраас арай илүү үнэтэй ч байж болно Иргэдийн цалин тэтрэвэр нэмэгдвэл гурилаа дөнгөлгүй дээ Юм болгонд хчмд гэж орилж гуйлгаёин сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй
Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.93
hohi ne llrud unee usguul hohi shd orosoos teverr tolood irsn 300km tatah 2 shal uur shuu
Нэргүй 2 цагийн өмнө 188.162.254.97
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж, бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.168.8
Тусгаар тонголоо хангаж амьдрахын тулд ямар ч улс хүнсний асуудлаа өөрсдөө шийдэх ёстой зарчим баримталдаг. Монгол Улс өөрийн гэсэн толгоотой л юм бол үнтэй ч гэсэн өөрийн хүнсээ үйлдвэрлэдэг, хэрэглэдэг зарчимын дагуу явах ёстой. Үнэ цэний тал дээр нэг юм хэлчихье: тусгаар тогтнол чухал юм уу, хэдэн халтар төгрөг чухал юм уу гэдэг дээр бид бүгд сонголтоо хийх цаг ирж. Онгоцны түлшний асуудал мөн үүнд хамаатай.
Мөнх 2 цагийн өмнө 66.181.184.101
Маргаашийн өөхнөөс өнөөдрийн үнхэлцэг илүү гэж үг бий.