"ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг татваргүй оруулж ирэх заалтыг хасах ёстой"

"ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг татваргүй оруулж ирэх заалтыг хасах ёстой"

"ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг татваргүй оруулж ирэх заалтыг хасах ёстой"

УИХ-ын гишүүн О.Номинчимэг Тамхины хяналтын тухай хуулийн талаар өнөөдөр /2025.04.23/ мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлээд байнгын хороодоор Евразийн худалдааны түр хэлэлцээрийг зөвшилцөж байна. Миний бие УИХ-ын даргын захирамжаар Тамхины хяналтын тухай хуульд дүн шинжилгээ хийх, шаардлагатай бол электрон болон янжуур тамхитай холбоотой хуулийн нэмэлт өөрчлөлт хийх ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Бид нэлээдгүй хугацаанд бодлогын яамнуудтай хамтарч ажиллаад хуулийн төсөл бэлэн болчхоод хэлэлцүүлгийн шат руугаа явж байх энэ үед Евразийн худалдааны түр хэлэлцээрээр янжуур тамхины гаалийн албан татварын 30 хувийг тэглэх зүйл заалттай хэлэлцээр орж ирснийг УИХ гишүүний хувьд, Монгол Улсын иргэн хүний хувьд эсэргүүцэж байгаа. Тиймээс энэ талаар байр сууриа илэрхийлээд явж байгаа. Янжуур тамхи ихэвчлэн импортын бүтээгдэхүүн байдаг. Тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.
2024 оны гаалийн мэдээгээр нийт 3.5 тэрбум ширхэг тамхийг импортолсон байна.
Үүнийг Монгол Улсын хүн амтай харьцуулаад үзэхэд жилд нэг хүнд 1000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи ногдож байна. Үүн дээр нэмээд ямар нэгэн зохицуулалтгүй электрон тамхины асуудал бий. Ялангуяа хүүхэд, залуучуудын дунд хэрэглээ нь өссөөр байгаа. 2024 онд 7.8 сая ширхэг электрон тамхи импортлогдсон байна. Одоогоор тамхины төрлийн бүтээгдэхүүний нийт импортын 35 хувь Евразийн түр хэлэлцээрт орж байгаа таван улсаас импортлогддог. Ялангуяа Казакстан улсаас янжуур тамхи импортлогдож орж ирдэг. Мөн энэ 35 хувь дээр гаалийн татварын тэглэнэ гэдэг нь ердөө энэ 35 хувийн зах зээлийн асуудал биш. Манай улсад янжуур тамхи экспортолдог гол улс бол Казакстан, БНСУ байдаг. Тэгвэл БНСУ-аас импортолдог энэ компани өөрөө Казакстан улсад үйлдвэрээ барьж эхэлж байгаа. Хэрэв энэ янзаар гэрээ батлагдах юм бол Монгол Улсад гаднаас орж ирж байгаа бүхий л тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүн гаалийн татваргүй орж ирэх сөрөг үр дагавартай. Тиймээс УИХ Евразийн худалдааны түр хэлэлцээрийг батлахдаа тамхины татвартай холбоотой заалтыг хасах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байна. Бид тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө боловсруулчихсан байгаа Сангийн яамнаас татварын тооцооллыг хүлээж байна. Үүний дараа ирэх долоо хоногт олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэхээр зорьж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 50 минутын өмнө 203.91.115.48

Дотоодын тамхины үйлдвэрийн лобичин гишүүн!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.178.132

Маш зөв санал ийм заалт оруулчихсон байсан юм уу,ёстой хэлэх ч үг олдохгүй юм бас нэг авилгачин монгол хүмүүсийнхээ эрүүл мэндээр дэнчин тавьж кармаагаа зузаалсан бололтой,хуулийнхан үүнийг сайн шалгаач,мөнгө л авч байвал юуч хамаагүй болжээ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 178.174.229.45

TAMHINII TATVARIIIG 300 % BOLGOH HTEI MUNGUGUI YADUU GEED GUTSAAD BNA ARHI TAMHIND DURTAI GJ UHER MONGOLUUD

Avatar

зочин 3 цагийн өмнө 59.153.115.168

Тамхи оруулж ирдэг бүлэг л баяжаад байх уу, энэ хүүхний цаад зорилго тэд нарын гар хөл болж хамгаалах!

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 59.153.112.218

ТАТВАРГУЙ ТАМХИ ГЭЖ ДЭЛХИЙ ДЭЭР ООР УЛС ОРОНД ХААНА Ч БАЙХГУЙ МОНГОЛД Л ИНГЭЖ БОЛДОГ ЮМ ГЭЖ ИХ ХУРЛЫН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД Л САНААРХАЖ БАЙНА

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.185.209

Орос гурилын татварыг тэглэснээс болоод дотоодын газар тариалан, гурил үйлдвэрлэл 50% унасан. Одоо ЕАЭЗХ-нд орж, Оросын бүх бараа татваргүй болохоор дотоодын бүх үйлдвэрлэл 50% унана. АПУ, Кока-Кола, Тэсо, Сүү ХК, Витафит, Өгөөж, Талх Чихэр, Монфрэш, Витсамо, Ургана, Түмэн Шувуут …. үйлдвэрлэлээ 50% бууруулж, цомхотгол хийхдээ бэлдээрэй.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.160.47

Хэрэв ийм байдалд хүргэвэл тийм шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг эрүүд татах хэрэгтэй!!!

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.182.50

Үндэсний үйлдвэрлэл нэртэй шуналтай сувдаг ядаж байхад ямар ч чанаргүй бараа бүтээгдхүүн гаргадаг шаамал газрууд байснаас байгаагүй нь дээр ээ.

Avatar

Нэргүй 49 минутын өмнө 203.91.115.48

Дотоодын шулан мөлжигч люмпэн давхаргын эсрэг ийм акц зохион байгуулах нь зүйтэй. Импортын тамхины татварыг бууруулахыг дэмжиж байна.

Avatar

Зочин 5 цагийн өмнө 66.181.176.105

Энэ гэрээг байгуулж бүх баялаг бүтээгчээ үгүй хийх юм байна лдаа, эхлээд улс өөрийнхөө үйлдвэрлэгчдийг бэлтгэхгүйгээр бизнесийн дайны талбарт юуны өмнөөс тавьж байнаа, улс төрчид бүгдийг үгүй хийж байна, өөрсдөө авилгалаараа үлдэх юм байна лдаа.

Avatar

Нэргүй 48 минутын өмнө 203.91.115.48

Баялаг бүтээгч нэрээр шулан мөлжигчид сөнөтүгэй!

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 2.217.73.55

хүн төрөлхтөний хамгийн тэнэг зуршил энэ тамхи билээ! Эрүүл мэнд , эдийн засагт ч хор хөнөөлөөс өөр юу ч авч ирэхгүй ! Татаж байгааа хүний хажууд ойртохын аргагүй өмхий ,тамхи татсан хүний амьсгаа өрөө тасалгааны агаарыг бохирдуулна! Манай ажлын газар хоёр хүүхэн тамхи татдаг хажуугаар нь гарахад үснээс нь өмхий үнэртээд , цацсан үнэртэй усных нь үнэрийг дарчдаг юм шиг байна лээ ! Уул нь их ганган , эдийн засгийн боломжтой хүүхэнүүд л дээ ! Даан ч тамхи татна ! Үнсэлцвэл огичих байхдаа

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 2.217.73.55

ер нь тамхиний татварыг нэмнэ үү гэхээс хасах тэглэх нь ард түмэнийг үхэл рүү түлхэж байгаатай агаар нэгэн бодлого шүү дээ !

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.182.50

Чи ямар суруугүй биш. Угийн борно писдаак шүү дээ. Хүсээд тачаадаад байвал доод амтай нь үнсэлцэхгүй юу.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.160.47

"… Евразийн худалдааны түр хэлэлцээрийг батлахдаа" гэнэ үү? Бүр батлахаар шийдчихсэн үү???

Avatar

Архи 7 цагийн өмнө 202.9.46.32

Архи пиво гээд манайхан өөрсдөө асар ихээр үйлдвэрлэж чадаж байгаа юмаа импортоо боль

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 2.217.73.55

манайд үйлдвэрлэж байгаа архи гадаад архинуудын хажууд үнэндээ хороох чадвар нь өндөр юм ! Жирийн иргэдийнхэлдэгээр шүүлт мүүлт нь муу гэх юм уу даа ! ЕР НЬ БОЛ АРХИ ТАМХИ АМИНД ХОРТОЙ АМЬДРАЛД АРАНГАТАЙ Зүрх судас элэг уушигний өвчиний ихэнх үүсвэр энэ хоёр хорноос болдог ! Эдийн засгийн дампуурал ч энэ хоёроос болдог ! Өдөрт хайрцаг тамхи татаж сард 2 шил архи уувал өнөөдрийн тооцоогоор 40 жилд 160 сая буюу 40 квм 1-2 өрөө байрыг хорт зуршилаар үгүй хийнэ

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 203.98.76.100

Архи, тамхины монопольчууддаа төмөр нүүрээ харуулаад, иргэдийн татвар татаасыг нэмэхийн оронд архи, тамхины татварасаа төсвөө бүрдүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж