Кремлиэс Трампад бэлэглэсэн хөрөг зургийг нийтэд дэлгэв

Кремлиэс Трампад бэлэглэсэн хөрөг зургийг нийтэд дэлгэв

Кремлиэс Трампад бэлэглэсэн хөрөг зургийг нийтэд дэлгэв

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад хөрөг зургийг нь бэлэглэсэн билээ. Шинэ хөргийг Трампийн төлөөлөгч Стив Виткоффоор дамжуулсан бөгөөд тухайн үедээ олон нийтэд дэлгээгүй байсан.

Тэгвэл Оросын тэргүүлэх зураач Никас Сафроновын зурсан уг хөргийг "CNN" агентлаг өчигдөр /2025.04.22/ нийтэд ил дэлгэжээ. Трамп 2024 оны долдугаар сард сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Пенсильвани мужид дэмжигчидтэйгээ уулзаж байгаад халдлагад өртсөн билээ. Хөрөг зурагт тэр үеийн Трампийг дүрсэлсэн байв.

Зураач Никас Сафронов хэлэхдээ "Цус, шарх болон амь насанд нь халдлах гэсэн оролдлогын үеэрх түүний зоримог байдлыг харуулах нь чухал байлаа. Тэр айж хулчийгаагүй, оронд нь гараа өргөж, Америктай хамт гэдгээ, Америкийн хүртэх ёстой зүйлсийг эргүүлэн авчрана гэдгээ харуулсан" гэжээ. Түүнд Трампийн хөргийг зурах санал хэд хэдэн хүнээс ирсэн бөгөөд эхэндээ хэнээс гэдгийг нь мэдээгүй. Гэхдээ Кремлиэс байж магадгүй гэж тэр таамаглажээ. Трампийн хөрөг зураг хоёр улсын харилцааг ойртуулна гэж тэр итгэсэн бөгөөд энэ ажлынхаа төлөө ямар ч төлбөр аваагүй. Үнэхээр ч анхны саналаас хэд хоногийн дараа Путин өөрөө түүнтэй холбогдож, "Трампийн хөргийг зурах нь хоёр улсын харилцааг сайжруулах чухал алхам болно" гэсэн аж.

Сафроновын хувьд Ромын пап Францис, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун гээд дэлхийн удирдагчдын хөргийг зурснаараа танигдсан нэгэн.

Дашрамд дурдахад, Капитол хиллд өлгөөтэй байсан Трампийн хуучин хөрөг зургийг зураач Сара Бордман зуржээ. Трамп өөрөө энэ зургандаа төдийлөн дуртай биш бөгөөд "Сара Бордман ерөнхийлөгч асан Барак Обамагийн зургийн үнэхээр сайхан зурсан" гэж хэлж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-23 202.180.219.28

mon ch saihan surjee hh

Avatar

Т1 2025-04-23 202.9.46.32

Хойдуул яаж долоох нь бидэнд ер нь ямар хамаа байна аа, евразийн холбооны түр гэрээнээс яаж эвтэйхэн бултахаа л бодож явсан нь дээр.

Avatar

Нэргүй 2025-04-23 78.246.133.208

Долоогоод Долоогоод бж дээ иванууд

Avatar

Нэргүй 2025-04-23 88.198.144.178

ла.лар путлер гөлөг болжийнаа

Avatar

Нэргүй 2025-04-23 202.9.40.69

Жомбого Трамп

Avatar

Нэргүй 2025-04-23 66.181.182.50

Манайхан яг үүн дээр нь дөрөөлөөд ахтайгаа цуг Америкийг сайн гэгч нь долоогоод авах юм шүү.

Avatar

Зочин 2025-04-23 82.144.201.2

"Ах" нар бас ч сайхан долоодог юм бншүү…ккк ккк

Avatar

Haha 2025-04-23 103.168.34.141

HAHA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж