Энэтхэг: Аялал жуулчлалын алдартай бүсэд халдлага болж, 20 хүн нас барав

Энэтхэг: Аялал жуулчлалын алдартай бүсэд халдлага болж, 20 хүн нас барав

Энэтхэг: Аялал жуулчлалын алдартай бүсэд халдлага болж, 20 хүн нас барав

Энэтхэгийн хяналтад байдаг Кашмирын бүс нутаг дахь аялал жуулчлалын алдартай бүсэд буутай этгээд гал нээснээр 20 гаруй хүн нас баржээ. Мөн олон хүн гэмтэж бэртсэн бөгөөд ихэнхийнх нь биеийн байдал хүнд байна. Сүүлийн жилүүдэд энгийн иргэд рүү чиглэсэн ийм томоохон хэмжээний халдлага огт гараагүйг Кашмирын ерөнхий сайд Омар Абдулла хэлэв.

Халдлага болсон газар нь Энэтхэгийн Швейцарь гэж нэрлэгддэг үзэсгэлэнт Пахалгам хот юм. Байршлыг нарийн тодруулбал, Пахалгамаас таван км зайд орших Байсарам нугад энэ хэрэг болжээ. Аялагч жуулчид энэ газрыг олноор зорьдог ч машинаар явж очих боломжгүй байрлал.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Европын холбооны тэргүүн Урсула фон дер Лейен тэргүүтэй дэлхийн удирдагчид болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлэв. Трамп цахим хуудсандаа "АНУ терроризмын эсрэг Энэтхэгтэй хамт бат зогсоно" гэжээ.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Саудын Арабт айлчлах байсан ч халдлагаас болж төлөвлөгөөгөө цуцлав. Тэрбээр "Гэмт этгээдүүд шүүхийн өмнө очих болно. Терроризмтай тэмцэх бидний үйл хэрэг ганхахгүй бөгөөд улам илүү хүчирхэгжинэ" гэжээ.

Кашмирын бүс нутагт 1990-ээд оноос хойш зэвсэгт салан тусгаарлагчдын бослого олон удаа гарч, мянга мянган хүний амь хохирсон. 1947 оны наймдугаар сарын 15-нд Британийн Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авсны дараа тус улс Энэтхэг, Пакистан гэсэн хоёр улс болон хуваагдсан түүхтэй. Энэ цаг үеэс хойш Кашмир нь Энэтхэг, Пакистаны газар нутгийн маргаантай бүс болсон юм. Өдгөө Энэтхэгийн 500 мянга орчим цэрэг Кашмирын нутаг дэвсгэрт байнга байрлаж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-23 88.198.144.178

путлер гөлөг дутна байгаа Украйнд ясаа тараалгаж байж юун Энэтхэг.

Avatar

Нэргүй 2025-04-23 66.181.182.50

Энэтхэг өөрөө хүсвэл зэвсэгт босогчдоо хүйс тэмтэрч чадна шүү дээ. Гэтэл өчнөөн жил болоход хуруугаа ч хөдөлгөөгүй. Энэтхэгийн тусгай албад нь өөрсдөө үүндээ орооцолдсон бас ЗГ нь тэднийг дэмждэг тул ингэж байгаа юм л даа.

Avatar

Тёррор 2025-04-23 202.9.46.32

исламын улс бүлэглэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж