Дэлхийн циркчдийн өдөр болон Монгол Улсын Циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулсан “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” үйл ажиллагаа 04 дүгээр сарын 16-22-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр /2025.04.23/ хаалтаа хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагаанд “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн 12 хамтлагийн 230 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд долоо хоногийн турш 21 удаа тогложээ. Монголын циркийн шилдгүүдийн тоглолтыг нийт 27900 хүн төв талбайн асарт цуглаж үзсэн бөгөөд 13100 хүүхэд, 16,800 насанд хүрэгчид үзэж сонирхсон байна. Үүний дотор 600 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байжээ.
Хаалтын үйл ажиллагааны үеэр нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Монгол Улсын Консерваторын Циркийн тэнхим, "Улаанбаатар цирк" ХХК, "Монголын циркчидийн холбоо", "Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хороо"-ны хамт олонд талархал гардууллаа.
Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчдэд өөрсдийн авьяас чадвар, тэвчээр хатуужил, асар их хөдөлмөрт тулгуурласан тоглолтоо сонирхуулан гайхуулдаг “Troupe Nomuna” хамтлаг, “X-Roses” XXK, “Шинэ цирк” төв, “Цэцэгс” студи, “Ruby” студи, “Future entertainment” студи, “Мodern circus” студи, “Алтан манеж” ХХК, “Хан-Монгол” морьтны холбоо, “Жаргалант” морин цирк, “Үүр-Ариг” ХХК, “Гүрэн фионекс” ХХК, “Wonderful Mongolian contortion” студи, “Талын морьтон цирк” ХХК, Алиалагч Н.Баянбилэг, Алиалагч Б.Бат-очир, илбэчин Э.Эргил, Б.Чинбаяр нарын 22 албан байгууллага, хувь хүмүүст мөн талархал гардуулсан юм.
гайхаад байхымаа 2025-04-23 202.179.22.28
Чухам л Циркийг хөгжүүлнэ гэж үнэгүй авсан Цирк-д өнөөдөр дуучдын концерт шоу зохион байгуулж харин циркчид нь гадаа Асарт тоглож байхымаа. 5 сард оросын дуучин Алсу тоглоно л гэнэ,хэдэн сард ч билээ КИВИ хамтлаг тоглосон. Нээрээ бүр гайхмаар гомдмоор яаж ингэж чаддаг юм болоо л гэж бодогдохым даа. Циркийн тоглолтыг ч,дуучдын тоглолтыг ч оруулаад явж болмоор л юм.
Нэргүй 2025-04-23 202.126.91.251
күээ нээрэн улсын циркээ луйвардаад гадаа цирк тоглож байх ч гэж дээ.
Нэргүй 2025-04-23 202.9.40.69
Жагсаал болохоос сэргийлж
Нэргүй 2025-04-23 85.12.7.174
Дараагийн 20 жил Монголчууд Циркээ ярьсаар, Долгорсүрэнгийн шуналтай хүүхдүүдийг хараасаар л байх болно. Аварга болсон ч "өсөхийн өлөн" ийм л аюултай.
Боль 2025-04-23 202.9.46.32
Одоо тарцгаа, энэ олон хүнээ тараа, эцэсгүй явдлаа зогсоо өмхий хулгайчууд аа!
зочин 2025-04-23 202.131.225.53
бүхэл бүтэн циркээ байхгүй болгочихоод хулдаасан асарт хэдэн хүүхэддээ цирк үлүүллээ гэж тоолж баярлаж суух ч гэж дээ,
Нэргүй 2025-04-23 66.181.176.48
Дэлхийд нэр алдар нь түгсэн монгол циркчдэд цирийн барилгыг нь үнэ тлөбргүй өгье алийн болгон Давгаад хууртах юм. Менежментийн хувьчлалаар авсан обьектийг зориулалтаар нь ашиглаагүй бол 3 жил болгоод буцаан авдаг хууль бий биз дээ. Энгийн иргэдийн газрыг 2 жил болохоор нь зориулалтын дагуу ашиглаагүй гээд хураагаад авдаг хуулиа баримталдаг засг, соёлыг олонд түгээх ёстой Соёлын яам, Чинбатын Номин сайд яагаад гүлдиигээд суугаад байдаг юм бэ?
УЛНЫ ИРГЭН 2025-04-23 202.70.34.115
ЦИРКИЙГ ЗОРИУЛАЛТЫН БЭХЭЛГЭЭТЭЙ БАЙР САВАНД ҮЗҮҮЛЭХ ТОГЛОХ ЁСТОЙ……….НААД НЭГ УЛНЫ АРД ИРГЭДИЙН ЖАГСААЛ ЭСЭРГҮҮЦЛЭЭС АЙЖ БАРЬСАН САВАА ХУРААЖ АВ………..ИРГЭД ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖ ҮР ХОЙЧЫНХОО ТӨЛӨӨ ТЭМЦМЭЭР БАЙНА…..
Нэргүй 2025-04-23 202.9.40.3
х***а манж уих үүрлсн хулгайч х***а манжуулдыг барьж хорьж х***а манж зг огцрулнаа.