Цахим спортын "CS2" төрлийн дэлхийн шилдэг багуудын нэг "Astralis"-ийн нөхцөл байдал бишдэж эхэллээ. Дөрвөн Мэйжорт түрүүлж, 406 өдөр дараалан дэлхийн номер нэг багаар шалгарч байсан тус баг энэ жил дахиад л Мэйжорт оролцох эрхээ авч чадсангүй. Цагтаа Данийн шилдэг тамирчдаар бүрэлдэхүүнээ зузаатгаж, "dev1ce"-ийн ид үед ялагдал гээчийг тоотой амсдаг байв. Гэвч сүүлийн үед юмс өөрчлөгджээ.

Өчигдөр/2025.04.22/ гарсан мэдээллээр багийн ахлагчаар тоглогч байсан "cadiaN" буюу Каспер Моллер бүрэлдэхүүнээс гарч, сэлгээ рүү шилжжээ. Тэрбээр ердөө долоон сарын дараа дараагийн багаа олох хэрэгтэй болж байна. Түүнийг орлож, "HooXi" буюу Расмус Нилсен орлон тоглогчоор ирсэн аж.

Мөн тус багийн спортын албаны захирал Каспер Страубе ажлаа хүлээлгэн өгчээ. Тус багийн захирал Якоб Хансены мэдэгдэлд "Сүүлийн үеийн тааруу амжилт, сэтгэлд хүрээгүй байдлаас нь шалтгаалан өнөөдөр бид спортын албаны захирал Каспер Страубе болон багийн ахлагч Каспер Моллер нартай салах ёс гүйцэтгэж байна. Каспер өөрийгөө жинхэнэ мэргэжлийн тамирчин гэдгээ харуулсан ч бидний хүсэн хүлээсэн түвшинд хүрч чадсангүй. Касперт амжилт хүсье" гэжээ.
Мэйжор өнжнө гэдэг ямар ч мэргэжлийн багийн хувьд санхүүгийн хувьд том цохилт билээ. Дан ганц шагналын мөнгөнөөс гадна стикерийн орлого гэж хэдэн сая ам.доллараар хэмжигдэх мөнгөн дүн яригддаг. Гэтэл "Astralis" шиг том баг таван Мэйжор дараалан оролцохгүй байна гэдэг асуудал билээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар одоо "Astralis"-д хоёрхон сонголт үлдсэн гэнэ. Нэг бол дампуурлаа зарлах эсвэл шинэ баян эзэдтэй болох. Тус байгууллага 2023 онд "League Of Legends"-ийн багийнхаа эрхийг 20 сая ам.доллараар зарж байсан аж. Тэрхүү мөнгөнийхөө зарим хэсгээр "CS2"-ийн багтаа хөрөнгө оруулж, "jabbi" болон "stavn" нарыг хоёр сая ам.доллараар "HEROIC" багаас худалдан авсан ч өдийг хүртэл олигтой амжилт үзүүлсэнгүй.
"Astralis" хамгийн сүүлд 2019 онд л томоохон тэмцээнүүдэд түрүүлж, фэнүүдээ баярлуулжээ.
Tung tung tung tung tung tung sahur 2025-04-23 59.153.113.249
cadiaN neg ih Mongolziig doromjlood l baisan odoo uiliin uree idelj baina daa
Нэргүй 2025-04-23 66.181.182.50
Сэлгээ хийхдээ ижил хүйстэн залуус авсан нь гай болж байна гэж Австралийн шар сонингуудаар бичиж байна. Үдшийн бүрийгээс үдшийн бүрийй хүртэл тувт хоорондоо шаалцалдаад олигтой бэлтгэл хийхгүй байсанаас болсон гэцгээж байна.
CJN xylgaich 2025-04-23 50.147.160.114
result.
tour 2025-04-23 50.147.160.114
yanxan zantai gay nomuig alj; ?
tour 2025-04-23 50.147.160.114
yanxan zantai nomuig alj
Дампуу 2025-04-23 202.9.46.32
Пямпуур