VS: ОХУ-тай хамтарсан компани байгуулна, байгуулахгүй

VS: ОХУ-тай хамтарсан компани байгуулна, байгуулахгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2025.04.16/  хуралдаанаар "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцсэн. Тодруулбал, ОХУ-ын "Роснефть" компани, Монголын "Эрчис ойл" компанитай хамтран "Чингис хаан" онгоцны буудлыг түшиглэн хамтарсан компани байгуулахаар болж хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулсныг зөвшилцөхөөр УИХ-д оруулж ирснийг хэлэлцсэн юм. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "ОХУ-тай хамтарсан компани байгуулахад ямар нэгэн асуудал үүсэхгүй" хэмээн мэдэгдсэн. Харин УИХ дахь Ардчилсан бүлгийн ээлжит хуралдаан /2025.04.21/ болж, агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй гэх шийдвэр гаргасныг бүлгийн гишүүд танилцуулсан юм. Үүнтэй холбоотойгоор энэ долоо хоногийн VS буландаа Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нарын байр суурийг онцолж байна. 


Ц.Туваан
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд

-ОХУ-тай хамтарсан компани байгуулах асуудалд ямар ч дарамт шахалт байхгүй. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр. Өмнө нь 2018 онд төрийн дээд айлчлалын үеэр хэлэлцээр байгуулах санамж бичиг байгуулсан. Үүнээс хойш нэлээд хугацаанд судлагдаад явж байгаа асуудал. Ерөнхийдөө хоёр төрлийн хэлэлцээрийн тухай асуудал яригдаж байгаа. Нэгдүгээрт Монгол Улсад нефть бүтээгдэхүүн тогтвортой ханган нийлүүлэх хэлэлцээр, хоёрдугаарт агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээр байна. Монгол Улсын 2.6 сая тонн нефть бүтээгдэхүүний 97 хувь бидний нэрлэж заншсан АИ-82, АИ-90 дизель түлш, 2.6 хувь нь агаарын хөлгийн түлш байгаа. Тэгэхээр энэ хоёр хэлэлцээрийг хамтад нь байгуулах саналыг ОХУ-аас гаргасан. Бидний хувьд нэг сумаар хоёр туулай буудаад явж байна. Өөрөөр хэлбэл ОХУ-д ямар нэгэн асуудал үүслээ гэхэд тэнд энэ хэлэлцээр байгаа учраас экспортын хориг тавигдахгүй гэсэн үг. Монгол Улсад агаарын түлшний хэрэглээ сүүлийн жилүүдэд үсрэнгүй буюу гурав дахин нэмэгдсэн. 2021 онд 21 мянган тонн хэрэглэж байсан бол өнөөдөр 70 мянган тонн хэрэглээд явж байгаа.

Энэ утгаараа бид "Роснефть" компанийн 40 хувьтай, Монголын талын 60 хувьтай "Эрчис ойл "төрийн өмчийн агаарын түлш оруулж ирээд цэнэглэдэг компанийн доор хамтарсан компани байгуулах асуудал яригдаж байна.

Бид бүхэн компанийн хуулийг бүгдээрээ мэднэ. Монголын талын 60 хувийн оролцоотой компани учраас дийлэнх шийдвэр манай талын саналаар шийдэгдэнэ гэж ойлгож болно. Онгоцны түлшний үнэ нэмэгдэх тусам нислэгийн зардал өснө. Үүний ачаа хаана ирэх вэ гэвэл зорчигчдын нуруун дээр ирнэ. Тэгэхээр бид хугацаанд ханган нийлүүлэх асуудлыг ярьж байгаа. ОХУ-ын 40 хувь дотроо эргэлтийн хөрөнгө буюу өнөөдрийн байдлаар 70 мянга байгаа түлшийг нийлүүлэх байдлаар орж ирнэ. Үүн дээр тухайн онгоцыг цэнэглэх дэд бүтэц байгаа. Энэ дэд бүтэц дээр үүсэх ямар нэгэн засвар, сэлбэг хэрэгслийг хариуцна. "Эрчис ойл " компанийн мэдэлд байгаа агаарын хөлгийг цэнэглэх байгууламж буюу үл хөдлөх хөрөнгөөс ямар нэгэн хувь эзэмшихгүй. Хамтарсан компани энэ дэд бүтцийг түрээслэх байдлаар үйл ажиллагаа явуулна.

О.Цогтгэрэл
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга

Үндэсний аюулгүй байдлаа бодсон ч нефть хангамжийн системийг олон эх үүсвэртэй болгох нь бидний зорилго. Уг асуудалд олон ойлгомжгүй асуудал байна. Тухайлбал, нефть нийлүүлэх гэж байгаа компани "Чингис хаан" олон улсын  нисэх буудлыг бүхэлд нь ашиглах гэж байгаа агуулга байна. Хэрвээ энэ агуулгыг буруу, зөрүү ойлгосон гэж маргаан үүсвэл ОХУ-ын арбитраар шийднэ. Энэ мэт ойлгомжгүй заалтууд байхад УИХ-аар хэлэлцээрийг зөвшөөрч болохгүй. Бид одоо зөв бодлого баримталж чадвал ОХУ, БНХАУ, дотоодын үйлдвэрүүдээс нефть авах гээд гурван эх үүсвэртэй болох боломж байна.

Гэтэл ганцхан ОХУ-аас 20 жил түлш авч хоёр гарцыг хааж байгаа нь үндэсний аюулгүй байдлын зөв бодлого, зөв сонголт биш.

Өнгөрсөн хугацаанд БНХАУ-аас илүү чанартай онгоцны түлш авах боломж байгааг бид ашиглахгүй байна. Нарийн царигаар нефтийн бүтээгдэхүүн авдаг болчихвол зөвхөн онгоц гэлтгүй бүхий л нефтийг нааштай шийдэх боломж байна.

Тодруулбал, ОХУ, БНХАУ, дотоодын үйлдвэрээс авах гарцуудыг бид нээх ёстой. Гэтэл Үндсэн хуулиар гарцаа хаагаад 20 жилд нэг л сонголттой байна гэдэг яах аргагүй бидний үндэсний аюулгүй байдлын бодлого биш. БНХАУ-аас одоо ОХУ-аас авч байгаагаас илүү чанартай онгоцны түлш авах боломж байгааг бид ашиглахгүй, тэнд шилжүүлэн ашиглах байгууламж барихгүй байна. Мөн нарийн царигаар нефтийн бүтээгдэхүүнээ авдаг болбол зөвхөн онгоц гэлтгүй нефтийн түлшний асуудлыг шийдэх боломжтой байгаа юм. Гэвч бид хэдхэн жилийн өмнө гэрээ хэлэлцээрээр хаасан гэх мэт төрийн алдаатай бодлоготой холбоотой олон зүйл байна. Монгол Улсын эрх ашгийг уландаа гишгэсэн агаарын түлш нийлүүлэхтэй холбоотой гэрээг ОХУ-ын хууль тогтоомжоор шийдэх мэтийн зүйл заалтуудыг оруулж ирж тулгаж байгаа нь байж боломжгүй асуудал.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-04-23 66.181.185.209

Роснефть ганцаараа Орос биш. Орост олон арван нефтийн том том үйлдвэрүүд бна. Бүгдээрээ л экспорт хийхийг хүсэж бна. Бүгдтэй нь гэрээ хийсэн ч болно. Жилийн 1 тэрбум долларын орлогыг ганцхан Роснефтэд 20 жил монопол өгөх гээд бга нь сэжигтэй. Одоо ч гэсэн Оросын аль ч үйлдвэрээс аваад л явж байгаа. Монголын газрын тосны үйлдвэр яах юм ?

Avatar

Гуц 2025-04-23 202.9.46.32

Больцгоо хулгайчуудаа, Туваан nиздаакийг бууд!

Avatar

Нэргүй 2025-04-23 66.181.160.47

Туваан Женко-ийн даалгавраар зүтгүүлж байгаа, оросуудад нээнтэгээр барьцаалагдсан, яах аргагүй болчихоод байгаа "ядарсан" амьтан, зайлуул!!

Avatar

Даваа 2025-04-23 66.181.185.150

Ардчилсан нам гадаад бодлогын асуудөл дээр маш буруу явдаг даа, ямар ч үед 2 хөрштэйгээ эвийг сахисан зөв бодлого явуулах ёстой шүү, ямар далай гатлаад явж чадах биш, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй, тэгээд ч 2 хөрш рүүгээ чиглэсэн болчимгүй үгийг их хурлын гишүүд оноо цуглуулах гэж байгаа маягтай тл ярих нь зохистой биш, хүмүүсийг талцуулаад, хаалттай хаалганы цаана яримаарсан.

Avatar

Нэргүй 2025-04-23 66.181.160.47

"Эвийг олно" гэдэг чинь б**с долооно гэсэн үг биш!!

Avatar

Zochin 2025-04-23 98.52.62.180

Эвийг сахиж байна гээд бөгсийг нь долоож
хошногоо тосолж хэчнээн жил амьдрах юм вэ???шэт

Avatar

зочин 2025-04-23 66.181.190.52

Хоёр хөрш орны компаниудтай нөхөрсөг харьцаж таниж мэдэж итгэл найдвар энх тайван эрх чөлөөт худалдаа арилжаа хийж хүнс бараа газ шатах тослох материаль хямд чанартай бүтээгдүүнээр хүн ардаа хангаж хөгжил дэвшил авчирна нэг улсын хараат байдлаас ангид орших үндэс суурь шүү ,,

Avatar

Нэргүй 2025-04-23 202.126.91.129

ямар юмных нь энх тайван найрамдал. Наад гэрээ гээд байгаа юм чинь хоёр улсын хоорондын ч юм биш Роснефт компаний л санаа юм байна шүү дээ. Энд Монгол улсын УИХ сандраад хэлэлцэж сүржигнэх хэрэггүй.Роснефтээс мөнгө төгрөг авсан Туваан гэх нөхөр л учиртай шалгавал таарна…

Avatar

Зеленский 2025-04-23 66.181.180.81

Хөрштэйгөө зөв л харилцаад явдлаа.Үгүй гэвэл тооноор чинь орж ирэх байх шүү Та нар яахын яаж ч чадахгүй

Avatar

ККК 2025-04-23 103.212.162.108

ОРОСУУД ИЙМ ХӨГИЙНШДЭЭ ДАНДАА ТУЛГАН ШААРДДАГ

Avatar

Нэргүй 2025-04-23 59.153.114.76

SEXSDI80955877VANXANDI80955877

Avatar

Нэргүй 2025-04-23 202.126.90.33

туваан чинь УИХ-ын гишүүн юмуу эсвэл орсын Роснефтийн төлөөлөгч юмуу. Монгол улс ийм гэрээ хийхгүй гэж ойлгомжтой хэлээд байна. Хэл мэдэхгүй бол олигтойхон орчуулаад бүр ойлгохгүй бол нутгийн хилээс хөөж гаргавал таарна…

Avatar

Нэргүй 2025-04-23 66.181.185.209

Оросын Газпром, Лукойл, Татнефть ба бусад олон төрийн ба хувийн компаниудаас нь онгоцны түлш авах боломжтой. Тэд хоорондоо өрсөлдөж бдг. Экспорт хийж, валют олохыг хүсэж бдг. Оросын түлш шатахууны биржээр хүртэл авч болно. Бирж дээр олон үйлдвэрлэгч санал болгоод бж бгаа. Хятадаас авч бас бно. Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламж ямарч асуудалгүй. Яагаад заавал Роснефтэд 20 жилийн монопол өгөх гээд бгаа нь сонин. РН-тэй гэрээ хийж болно. Гэхдээ 20 жилийн монополоор биш. РН ганцаараа Орос биш.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж