Хуучин “S Outlet” дэлгүүр байсан буурь буюу Сэлбэ дунд голын ойр орчим ундуй сундуй байх ажээ. Тодруулбал, нэгдүгээр төрөх эмнэлгийн зүүн талын автомашины замаас эхлэн Буян компанийн хажуугаар нарны замтай нийлэх уулзвар хүртэл замын зүүн талаар явган зорчигч явах боломжгүй болсон байна. Учир нь, Сэлбэ дунд голын дагууд үерээс хамгаалах бетон хана барих ажил үргэлжилж байгаа. Уг ажил 2023 оноос эхэлсэн байдаг. Тухайн оны зун бороо их орсноос үүдэж дунд гол далангаа даван үерлэж ойр орчмын байрууд үерт автсан. Тиймээс үерээс хамгаалах хана барих ажлыг хотын захиргаанаас эхлүүлжээ.
Зам дагуу ногоон тор татсан, бетон хана барих ажил үргэлжилж байна гэсэн хаяг хэд хэдийг хатгасан агаад “S Outlet” дэлгүүр байсан бууринаас эхлэн хойш чиглэлд голын хоёр талаар нэг км орчим газарт 4.5 метр өндөр бетон хана босгож зарим хана дээр өнгө өнгийн зураг зурсан байв.
Мөн энд тэнд овоолсон шороо, хэд, хэдэн том техникүүд байх бөгөөд талбайд ажилчид арматур зангидаж натурын гүүр хүртэл бетон хана босгох ажил ид үргэлжилж байгаа нөхцөл байдалтай байлаа. Голын эрэг дагуу 3.5 метрийн шороон далан байсан бол одоо ийнхүү 4.5 метр хүртэл өндөр төмөр бетон хийцтэй далан барьж байна. Төслийн хүрээнд нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр төмөр бетон далан баригдаж байгаа бөгөөд энэ нь Натурын гүүрнээс төмөр замын гарам хүртэл үргэлжилнэ.
Үерийн түшиц хана барих ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд 20 орчим тэрбум төгрөгөөр барьж байгаа. Уг ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Билгүүн Монгол” компани барьж гүйцэтгэж байна. “Билгүүн Монгол констракшн" ХХК одоогоос бараг жилийн өмнө буюу 2024 оны зургадугаар сарын 20-ноос эхлэн Сэлбэ гол дагуу S’Outlet дэлгүүрийн буурин дээр үерийн далангийн байгууламжийг барих ажлыг эхлүүлж байв. Тус компани нь Тавантолгойн нүүрс баяжуулах төслийн газар доорх байгууламж, түшиц далангийн ажлыг хийж байсан туршлагатай.
ШУГАМ СҮЛЖЭЭ МАШ ИХ УЧРААС АЖИЛ ЖААХАН ХОЙШИЛСОН
Үерээс хамгаалах түшиц бетон хана барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэнэ. Ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээллийг ажил гүйцэтгэж буй “Билгүүн Монгол” компанийн инженер И.Сумъяабазараас тодруулахад тэрбээр, түциш хана барих ажил дуусах дөхөж байгаа. Голын голдирлын тохируулга хийх ажил 20 орчим хувьтай үргэлжилж байна. Ерөнхийдөө хотын төв учраас шугам сүлжээ маш их. Үүнээс шалтгаалан ажил жаахан хойшилж байна. Гэхдээ хэлсэн хугацаандаа буюу зургадугаар сарын 30 гэхэд хүлээлгэж өгнө” гэв.
Зураг төслийн дагуу л хийж ажлаа хүлээлгэж өгнө. Тэгэхгүй бол дараагийн ажлууд явах боломжгүй болно. Манай компани зөвхөн үерээс хамгаалах түшиц хана барьж байгаа. Үлдсэн ногоон байгууламж, тохижилтын ажлыг өөр газар хийж гүйцэтгэнэ гэдгийг хэлсэн юм.
НОГООН БАЙГУУЛАМЖ, ЗОГСООЛ, ДУГУЙН ЗАМ ЗЭРЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ
ЗУРАГ ТӨСЛИЙГ ХАРААД СЭЛБЭ ДУНД ГОЛ ҮНЭХЭЭР ГОЁ БОЛОХ НЬ Л ГЭЖ БОДОЖ БАЙСАН
Г.Баасансүрэн “үерийн үед арваад хоног тог цахилгаангүй. Гараж усанд автсан гээд нөхцөл байдал маш хүнд байсан. Гэтэл одоогийн нөхцөл байдал тухайн үеэс нэг их дээрдсэн юм алга. Цементэн, өнгө үзэмжгүй хана барьчихсан. Тоос шороо, дуу чимээ их байна. Гэсэн хэрнээ төсөв, хөрөнгө мөнгө нь багагүй сонсогдсон. Сонгуулийн үед энэ цементэн ханыг барьсан. Тухайн үед ханын гадна талд маш гоё зураг төслийн зураг наачихсан байсан шүү дээ. Түүнийг хараад оршин суугчид Дунд гол үнэхээр гоё болох нь л гэж бодож байсан. Гэтэл одоо ямар байдалтай байгааг та бүхэн бүгд харж байгаа байх. Хана л босгоод байна. Анхны зураг төслийг нь харахад бараг манай хажуугаас автобус яваад л, унадаг дугуйн замтай, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж болно гэж ойлгож байсан.Бусад тохижилтыг хэзээ хийж дуусах юм мэдээлэл алга. Бид өмнө нь гэрээсээ гараад шууд гол руугаа орж хүүхдүүдээ тоглуулж, салхилуулдаг байсан. Одоо бол гэрээс гараад л цементэн ханатай нүүр тулж байна. Орц гарц байхгүй. Энэ ажил дууслаа гэхэд хана давж гол руугаа орох юм уу үнэхээр бүрхэг байна. Оршин суугчид үнэхээр гомдолтой, бухимдалтай байна” гэдгийг учирлаж байв.
Тэгвэл уг бүтээн байгуулалтын талаар Хот төлөвлөгч, архитектурч Батболд ингэж хэлэв.
"Дэлхийн олон хотод хотынх нь төвөөр их өргөн гол урсаж байдаг. Хотын голоор урсаж байгаа голыг өргөн болгож байж хотод амьдарч буй хүмүүсийн эрүүл мэндэд таатай уур амьсгалыг бүрдүүлэх боломж бүрдэнэ. Монгол Улсад ч ялаагүй хотын төвөөр Сэлбэ гол урсаж байгаа. Гэтэл хотын буруу төлөвлөлт, хэт их барилгажилтаас үүдэж дунд голын хэсэг улам нарийсаж бүр хаагдах дээрээ тулаад байгаа юм. Мэргэжлийн хүнээ нүдээр харахад ингэж далангаар хашаж байгаа нь тийм ч таатай зүйл биш л дээ. Иргэд гол руугаа ч орж чадахгүй, хажуугаар нь алхаж чадахгүй уйтгартай орон зай бий болох юм биш байгаа гэсэн айдастай байна.Инженерийн төлөвлөлт, тооцооллоор үерээс хамгаалах бетон хана хийж байгаа ч энэ хангалтгүй. Ер нь бол хотын голоор урсаж байгаа гол нь үерийн аюулгүй хэр нь иргэдийн ая тухыг хангасан байх нь чухал.Үүнийг бий болгохын тулд инженерүүдээс гадна хотын дизайн талаас нь харах хот төлөвлөгч, архитектурууд гэх мэт бусад мэргэжлийн хүмүүсийн санаа бодлыг сонсож хүмүүст таатай орон зайг бий болгох ёстой байсан байх гэж бодож байна. Бидэнд хотын дизайн шаардлагатай байгаа юм. Үүнд мэргэжлийн хүмүүс дуу хоолойгоо хүргэдэг байгаасай. Сэлбэ, дунд голын үерийн хамгаалалтын далан нэгэнт баригдсан. Өчнөөн тэрбум төгрөг зарцуулсан учир одоо бол өөрчилнө гэж байхгүй байх цаашид бусад хийх зүйлүүд дээрээ төлөвлөлт, хотын дизайн, мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг сонсох нь зүйтэй байх” гэсэн юм.
ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХЭЗЭЭ ЭХЭЛЖ, ХЭЗЭЭ ДУУСАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ
2024 оны арваннэгдүгээр сард Сэлбэ дунд голын үерийн хамгаалалтын далан барих ажлын тендер зарлагдаж байжээ. Тэгвэл уг төслийн эхний буюу дээр дурдсан түшиц хана босгох ажлыг гүйцэтгэж байгаа “Билгүүн Монгол” компани яаж тендерт шалгарсан тухай мэдээлэл байхгүй байгааг Монголын залуучуудын эвсэл ТББ-ын орлогч захирал З.Энхбаяр “Сэлбэ голын төсвийг мөшгөе” хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. Түүний мэдээлснээр, тус компани 2024.11.10-нд тус ажлыг хийж гүйцэтгэхээр эхний санхүүжилт болох 1.2 тэрбум төгрөгийг авсан байна. Тэгвэл 2025.2.5-нд хоёр дахь санхүүжилт болох 1.9 тэрбум төгрөгийг мөн аваад байгаа аж. Зөвхөн түшиц хана барих ажлыг 20 орчим тэрбум төгрөгөөр хийж байна. Дараагийн ногоон байгууламж зэрэг тохижилтын ажлыг хэчнээн тэрбум төгрөг зарцуулж байгуулах үүнийгээ ямар санхүүжилтээр хийх зэрэг олон тодорхойгүй асуудлууд гарч ирж байгаа юм. Одоогоос 14 жилийн өмнө 2011 онд Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах төслийг боловсруулж, Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 километр хэсгийг хоёр тэрбум төгрөгөөр тохижуулж байсан билээ.




















Гэрэл зургийг О.Болорсувд
Нэргүй 2025-04-23 66.181.160.28
Өртөг нь ч жаахан үнэтэй сонсогдож л байна л даа. Гэхдээ ард нийтийн төлөө хийж байгаа зүйлийг дандаа буруу өнцгөөс харж шүүмжилдэг ээ болимоор юм. Хэрэв үерийн аяул болвол далан барьсангүй л гэнэ. Хот тохижилтынхон орчиныг нь гоё болгоод өгөх байлгүй дээ. Жаахан хүлээцтэй хандаасай.
Нэргүй 2025-04-23 103.212.119.157
НЯНБАКТЕРТАЙГАА ТААРСАН ТЭНЭГ ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙНХӨН
Нэргүй 2025-04-23 203.23.199.179
Угаасаа юу ч хийсэн шүүмжлэнэ, тэнэгүүд
Нэргүй 2025-04-23 103.212.116.169
Өндөр яг ийм үерийн хамгаалалтуудыг гадны улсуудад харж байсан , аливааг шүүмжлэх амархан ч бүтээх хэцүү л дээ .Саяхан үерийн усанд доод давхрууд нь өртөж байснаа болон ирэх он жилүүдийн их аадар бороо үерийн болзошгүй байгалийн үзэгдлийг санаж болгоомжлох нь зөв болов уу …
Нэргүй 2025-04-23 59.153.112.66
уаааа та нар нээх хүүхдээ голын эрэг дээр тоглуулдаг энэ тэр гэж худлаа ярихаа больчих.
далай 2025-04-23 66.181.160.73
Энэ далан байгуулах нь маш зөв. Юу ч мэдэхгүй хийсэн ажил бүрийг эсэргүүцдэг ажилгүй арчаагүй амьтас амаа татмаар юм. Үер яаж сүйрүүлж байсныг мэдэхгүй мунхагуудаас болж ажлаа сааруулж болохгүй. Үүнээс өөр арга одоохондоо байхгүй.
Сумяабазар 2025-04-23 66.181.161.39
пиздаа ганц пиздаа ганц та нар тэгээд далан барьлаа гээд яахын найман сая болсонч та нар амжихгүй шүү
Зочин 2025-04-23 66.181.160.24
Нэгэнт л хөрөнгө зараад юм хийж байгаа юм бол иргэдийнхээ ая тухыг бодсон, гадуур салхилах үедээ ус голоо харж болохоор байгууламжуудыг хийж өгөх нь зөв. Үерээс хамгаалах далан өндөр хийгдэж байгаа бол тэр өндрийг нь хүмүүст саад болоод байхаар биш харин ч тэр өндрийг ашиглаад харууцтай эвтэйхэн газруудад нь салхилах, зугаалах, хийцүүд хийж, тэнд нь худалдаа үйлчилгээ, тоглоомын орчин хийж өгөх хэрэгтэй. Одоо ч тэгээд хүмүүс юм хийх гэхээсээ өөртөө ашиг гаргахаа л боддог болж дээ.
Нэргүй 2025-04-23 66.181.181.128
Өндөөр барих зөв, үер болдог биз дээ ! !
Мал 2025-04-23 202.9.46.32
Мaлнуудаа, бетонон хашаа барихыг эсэргүүцээгүй. хэтэрхий өндөр үнээр шахаж байгааг нь эсэргүүцэж байна. Ноднин баахан хxятад чулуун боржуур оруулж ирээд цавчсан. одоо 20 тэрбум (хорин мянган сая төгрөг гэж ойлго) үнэтэй шахаа цавчаа хийж байна тэнэг nuздаакуудаа!
Раднаабазар 2025-04-23 66.181.161.39
ардын шорон боллоо доо
иргэн 2025-04-23 202.55.191.194
гүүр дахиад гүүр гүүр
Шударга Иргэн 2025-04-23 103.212.117.139
ҮЕРЭЭС ХАМГААЛААД ДАЛАН БАРЬЖ БАЙНА ӨӨР ЮУ БАРИУЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ. ХАМГААЛАЛТЫН ХАНА Л БАРИНА. ҮЕР БОЛОХООР ХАМГААЛАЛТ БАРЬСАНГҮЙ ГЭНЭ, БАРИХААР ХАНА БАРИЛАА ГЭНЭ. ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ. НЭГ БОЛ ТЭР СЭЛБЭ ГОЛЫН ШАВАР ХОГТОЙ УСАНДАА УРСААД Л БАЙЖ БАЙЛДАА.
Үнэн 2025-04-23 66.181.160.92
20 тэрбумын төсөвтэй байж ямарч архитектурын шийдэлгүй зүгээр л бетонон өндөр хашаа чамд 1 юм хэлэхгүй байна уу?
Зочин 2025-04-23 202.21.103.139
Зөв. Угаасаа Монголчууд хэл ам ихтэй. Юу ч хийсэн таалагдахгүй. Хийсэн ч таалагдахгүй, хийгээгүй ч таалагдахгүй. Нийгмийн сүлжээнд, гудамжинд хэрэлдээд сурчихсан, дандаа сөрөг коммент бичээд сурчихсан, гутранги үзэлтэй хүмүүс. Гэхдээ үүнийг сүүлийн 30 жилийн нийгэм хүмүүсийг ийм болгосон дөө.
Нэргүй 2025-04-23 103.212.119.157
ХӨЛДҮҮ ГАРУУДТАЙ МАНАЙ УЛС ЯАНА ДАА
Нэргүй 2025-04-23 122.201.31.138
Uer orj irehgui zugeer shde zuv..👏👏👏
oycupux 2025-04-23 50.147.160.114
kpzs
yxgyi yum shig galzyyrch,blrtaan jbi. 2025-04-23 50.147.160.114
tubuus xol xynui myyd dyrlsan, olonlog xaraktai
gyilagchid UUrtoo ajil ydsan toirog.
N 2025-04-23 50.147.160.114
teneg
Нэргүй 2025-04-23 202.126.88.211
цүнхний компани уу ажилчин байхгүй, яст мэлхий шиг удаан
Зочин 2025-04-23 202.9.40.225
Анхнаасаа яах гэж зөвшөөрөл өгч бариулсан бэ. Нээрээ сонин хүмүүс шүү. Хот төлөвлөлт, судалгаа нтр гэж байдаг биз дээ. Эрх тэнэг хүүхэд шиг л юм хийх.
Нэргүй 2025-04-23 202.21.107.19
Жонхуугийн сайт бүгдийг харлуулна. Угтаа бол хоцрогдсон бурангуй, Кабул лугаа л байх ёстой юм шиг байгаа юм.
хүннү 2025-04-23 202.179.24.254
Ажлаа хийж дуусхыг нь хүлээ. Зураг төсөл шигээ гоё болох биз дээ.
хуяг 2025-04-23 66.181.181.154
Мөн тэнэг хүмүүсээ өөрсдийг нь хамгаалж далан барьж бдг Үерийн бүсэд барилга барьж суучихаад
Нэргүй 2025-04-23 66.181.184.98
Manaihnii setehui denduu bohir bolj. Unegui baahan yum l shaarddag bolj dee.
Чойжоо 2025-04-23 202.179.14.190
Үерт авхуулахаараа бухимдана. Хамгаалахаар бас бухимдана. Хэний төлөө амвдарч байгаа юм бэ
Нэргүй 2025-04-23 139.5.216.202
НЭГ ЮМ ХИХДЭ МАШ ӨНДӨР ӨРТГӨР ХИХИМА ТУУЛЫН ЗАМ ГЭХ МЭТ
Нэргүй 2025-04-23 103.111.68.3
Заа тэгээд үерт автахаараа юу гэдэг билээ? Ажил дуусаагүй байна шүү дээ. Нямбаатар хамаагүй шүү!!!
Зочин 2025-04-23 106.186.208.29
Дандаа сөрөг, харлуулсан, гутаасан, доромжилсон юм нийтэлсэн болно. Ядаж дууссаны дараа ямар ажил болсныг нь нягталж, шалгаж байж бич л дээ. Новшийн сайт.
Нянбаа зайл 2025-04-23 202.9.46.32
Цавчаа хашаа, үерээр нурна
уншигч 2025-04-23 43.228.130.66
Өргөс авсан юм шиг өнөөдөр эхлээд маргааш дуусах ажил биш шүүдээ. Манайхан бас чиг жаахан хүлээцтэй баймаар юм даа. Сайхан болгох гээд боломжоороо хийж байгаа жлыг нь биеэр биш гэлээ сэтгэлийн сайхан үг хэлээд дэмжээд өгмөөр байна шүү.
Иргэн 2025-04-23 103.57.94.121
Хийвэл шүүмжлэнэ, хийхгүй бол хийхгүй байна гэнэ, Үхэр монголчууд
Л.Лхагва 2025-04-23 103.57.94.94
Зөв сайхан ажил хийгдэж эхлэж байгаа юм байна. Тохьжилтын ажил дуусахаар бүр сайн болох биз ээ.
Нэргүй 2025-04-23 59.153.114.209
Доош нь ухаад цементелж болох л бсан та нар шиг малнуудад тааруулж ингэж хийж бгаан хаха. Нянбаатартайгаа таарсан хог новшнууд, та нараас болж өдөр бүр стресттэх юм, яасан үй олон тэнэг аддгийн бөөлжисс цутгам далдаакк пялдааккууд вээ
Нэргүй 2025-04-23 202.126.91.147
Үүнээс илүү яаж барьдаг юм бэ, тэр тэнэг оршин суугч юу гэнэ үү, өөрсдөө юу ч хийхгүй бж ….
Нэргүй 2025-04-23 202.126.89.82
s*** dolooguur mine . iim dalantai hot delhiid baihgui irguu huduuni uher mine . shoron yumuu
зочин 2025-04-23 139.5.217.33
Зөв бүтээн байгуулалт байна. Анхнаасаа Сэлбэ орчмыг ингэж шахаж барилгажуулах ёсгүй байсан.
Хэн зөвшөөрөл өгч барилгажуулсийн. Ингэж үерийн хамгаалалт хийж авахгүй бол өмнөхөөс илүү хохирол амсана.
Нэргүй 2025-04-23 103.57.94.228
зөв ш үеэр болоход ус ороод маш хэцүү байсан штэ. Үеэрийн далан байгуулах нь зөвөө
Зочин 2025-04-23 203.91.115.55
Битгий шаагаад бай манайх Сэлбэ хотхонд амьдардаг. Уржнангийн үерт манай хороолол урсаж баас шээстэй усаар зунжин амьсгалсан. Одоо ч тухгүй байна. Энэ хашаа л биднийг үерээс хамгаална. Юу ч мэдэхгүй байж битгий юмыг харлуулж бай. Сэлбэ голыг дагаж амьдардаг хүмүүст хамгийн их хэрэгтэй ажил шүү энэ хашаа.
Нэргүй 2025-04-23 59.153.114.209
Доош нь ухаад цементелж болох л бсан чам шиг малнуудад ажил тохируулж ингэж хийж бгаан хаха
Бадарч тахар 2025-04-23 103.57.92.159
Энэ Бeрлины ханыг Хүүк Данх Нянбактёри гурвын дэглэмийг унагасан хойно буулгаад бөөн баяр болох байх да хөөрхий
Нэргүй гуай 2025-04-23 66.181.187.58
зөв л хийж байна ш дээ, ажил дуусаад сайхан болноо.. Цементэн ширэнгэн дунд өөрөөр яаж ажил хийх юм бэ? худлаа шуугиан дэгдээх хэрэггүй. Тамын тогоондоо тайван амгалан байж түр хүлээ , хувь заяатайгаа эвлэр.
Нэргүй 2025-04-23 139.5.218.176
Нурааж хая хуучнаараа байлга 20 тэрбум дэндсэн ир мөнгө шүү 5 тэрбум л бх, …хогоо давуулаад шидэх том хогийн сав болно доо…
зочин 2025-04-23 43.242.242.6
би тэр орчны оршин суугч бна манай байранд л лав бухимдсан зүйл байхгүй худлаа ард түмэн иргэдийн нэр барьж бичихээ болимоор юм
a 2025-04-23 66.181.165.29
20 terbumiin tusuvtei ajil gehed muu bn , tehni tonog tuhuurumj ajilchdiin zugeer l harchih , tsever chavchaa nuden deer chin yavagdaj bn daa
Нэргүй 2025-04-23 59.153.114.209
Малнууд хохь нь. Энэ доор хамгийн түрүүн б**с долоогчид нь ороод ирж кк
Иргэн 2025-04-23 202.72.243.182
Аливаа ажил шат дараалалтай л явагдана шүү дээ, одоо үндсэн хана босгох ажил явагдаж байх нь, дараа нь тэр иргэний нэхээд байгаа шиг бусад зам, зураг, будагны ажил нь хийгдэх байх. Хананы ажил дуусаад тохижилтын ажил дуусна гэж нийтлэлдээ бичсэн байна, тэгсэнээ ямарч мэдээлэлгүй хүнээс тодруулга ярилцлага авснаа нийтлэлдээ тусгасан ч байх шиг, манайхан юмыг жаахан олон талаас нь харж баймаар, ядаж энэ сэтгүүлч гэх нөхдүүд ядаж юымг 2 талаас нь хараад дүгнэж, харьцуулж бичиж бай л даа нээрээ.
Нэргүй 2025-04-23 203.23.199.47
Нүүдэлчид нэг иймэрхүү л хот барина, ойлгомжтой
Зочин 2025-04-23 103.57.95.82
Ажил нь хийгдээд явж л байна. юунд нь бухимдаад байгаа юм. Сэлбэ гол үерлэхнд юу болж байснаа мартаагүй баймаар юм.
Нэргүй 2025-04-23 103.57.93.212
Сайн даа ч Үерийн далан босгож байгаан биш,,,,,цаад санаа нь Авилга хорооллыг үерийн уснаас хамгаалж байгаа Тэнэг шийдэл, Голын дунд баригдсан энэ Авилга хороолол, далан баригдсан баригдаагүй Усанд автаж л таарна шүү дээ,