Төв талбайгаас "төрсөн" тэрбумтнуудаас татвар авъя!

Төв талбайгаас "төрсөн" тэрбумтнуудаас татвар авъя!

Төв талбайгаас "төрсөн" тэрбумтнуудаас татвар авъя!

Жагсагчдаас тэрбумтнууд төрөх болсон тул татвар авч, Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ бөглүүлдэг болох зохицуулалтыг холбогдох хуульд тусгаж өгөх шаардлага үүссэн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хөндөв.

Энэ талаар тэрбээр “Төрөөс тэрбумтнууд төрдөг байсан бол одоо жагсаалаас тэрбумтнууд төрдөг болсон. Тэрийгээ ч ил тод хэлдэг, хүмүүс мэддэг болсон. Тэр нөхдүүдээс татвар авъя. ХОМ ч бөглүүлье. Ард түмний нэр барьж жагссаар тэрбумтан болчихсон” гэсэн юм.

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Хуулийн төслийг хэлэлцээд эхлэхээр таны санааг тусгаад татварыг нь улсын төсөвт төвлөрүүлэх асуудлыг судлаад ярилцаж болох байх” гэх хариулт өгснөөс үзвэл биеллээ олж мэдэх нь.

Засгийн газраас Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ -ийг  боловсруулан өргөн мэдүүлсэн байсныг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2025.04.22/ хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, дэмжсэн. Иймээс төлбөртэй жагсагчдаас татвар авах зохицуулалтыг хуульд тусгах тухай санаачлага нь янз үзсэн гэхээс илүү биеллээ олж мэдэхээр байгаа юм.

Ер нь татвар авах тухай асуудлаас гадна Засгийн газраас хэрэгжүүлэхээр батлуулсан том мега төслүүд дээр шантааж хийдэг тодорхой бүлэг хүмүүст хариуцлага тооцдог санкцыг тодорхой болгох шаардлага байгааг Засгийн газрын зарим сайд хөндөж эхэлсэн.

Тодруулбал, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Тодорхой хэмжээний санхүүжилттэй, гаднын хөрөнгө оруулагчдыг элдвээр хэлдэг, шантаачилдаг хэсэг бүлэг хүмүүс бий. Бид энэ чигээрээ байвал Монгол Улсад хэн ирж хөрөнгө оруулах юм. Хөрөнгө оруулагчдынхаа хөл гар дээр нь суучихаад халаасыг нь нэгждэг бузар үйлдэл гаргаж байна. Надад хангалттай баримт ирж байгаа. Лайв хийлгээд үзсэн хандалтаар нь үнэ хөлснийх нь хэмжээг тогтоодог асуудал ч энд бий. Би энэ асуудлаар холбогдох баримтыг хууль, хяналтын байгууллагад өгч шалгуулна. Хууль зүйн сайд О.Алтангэрэлд баримт нотолгоог нь хүргүүлсэн.  Энэ хүмүүсийн заль их юм. Ардаа зөвлөхүүд ажиллуулж байна. Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох гэхээр төвөгтэй. Зөрчлийн тухай хуулиар 8 удаа ч арга хэмжээ авахуулсан хүн байна. Цаашид улсын хөгжлийг гацаасан, боломжийг нь алдагдуулж зохион байгуулалттайгаар бусдыг өдөөн турхирсан уг асуудлыг Эрүүгийн хуульд оруулж хариуцлага тооцох ёстой” гэх байр суурийг илэрхийлсэн зэргээс үзэхэд татвар ногдуулах, ХОМ авдаг болох зохицуулалт харин ч зөөлөн тусаж мэдэхээр байгаа юм.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөдрийн Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулиар “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” байгаа юм. Харин шинэчлэн боловсруулсан дээрх төсөлд жагсаал цуглааныг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага санаачлах, зохион байгуулах, оролцох эрхтэй байхаар өргөжүүлжээ.

Одоогийн нөхцөлд жагсаал, цуглаан зохион байгуулах, санаачлах асуудал нь тодорхой  хүрээ хязгаартай, тухайлбал улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар гэж тусгайлан заасныг өөрчилж, ямар ч асуудлаар жагсаал, цуглаан хийж  болохоор нээлттэй байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Бүртгүүлэх нэртэй боловч зөвшөөрөл авдаг тогтолцоог халж, зөвхөн авто замын зорчих хэсэгт зохион байгуулах бол урьдчилан мэдэгдэж, хариу авсны үндсэн дээр, хуулиар хориглосноос бусад газар зөвхөн мэдэгдэл хүргүүлснээр жагсаал цуглаан зохион байгуулах боломжтой.

Мэдэгдэл хүлээн авах, хариу өгөх, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах эрх бүхий этгээд нь Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтан байгааг өөрчлөн, цагдаагийн байгууллага байхаар заажээ. Харин албадан тараах шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга байна. Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн, жагсаал тараах шийдвэр гаргах аж.

Нийтийн хэв журмыг хангах, үндэсний аюулгүй байдал, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах шаардлагаар зөвхөн хуулиар хориглолт, хязгаарлалтыг тавихыг зөвшөөрөх юм. Жагсаал, цуглаан хийх эрхийг хориглосон, хязгаарласан захиргааны акт баталж, мөрдүүлэхийг хориглоно. Зөвхөн хуульд заасан үндэслэлээр албадан тараах, ингэхдээ тус ажиллагааг баримтжуулах, урьдчилан сануулах, оролцогчдын хувийн байдалд тохирсон арга хэмжээ авах, аль болох хамгийн бага хүч хэрэглэх аргыг сонгохоор зааж өгчээ.

Харин онц байдал, дайны байдал зарласан, гамшиг осол тохиолдсон хугацаанд жагсаал цуглааныг хориглоно.  Мөн шөнийн цагаар жагсаал, цуглаах хийхийг хориглосон юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулна.

Аливаа жагсаал, цуглаан нь явцдаа өөрчлөгдөж дайныг сурталчлах, салан тусгаарлах, ялгаварлан гадуурхах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах,  үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох тохиолдолд албадан тараана.

Ийм нөхцөлд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга албадан тараах саналыг нийслэлийн нутаг  дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, сумын нутаг дэвсгэр бол сумын Засаг даргын Тамгын газарт,  хоёр ба түүнээс дээш сумын нутаг дэвсгэр дамнасан тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхэд тухайн Тамгын газрын дарга шийдвэр гаргах юм байна.

УИХ-аас Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд анх баталсан бөгөөд түүнээс хойш нийт 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Тухайлбал, 2006 онд Сүхбаатарын талбайд хоноглох, гэр, майхан, унаа хөсөг оруулахгүй байх зохицуулалт нэмсэн, 2015 онд жагсаал, цуглаан зохион байгуулахад зөвшөөрөл олгодог байсныг мэдэгдэл хүргүүлэх, гэхдээ хариу заавал авах зохицуулалттай болгосон.

2015 онд Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан өөрчлөлт оруулсан, 2017 онд Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдсантай холбогдуулан гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хориглох хүрээг өргөжүүлсэн агуулгаар өөрчилсөн. Харин 2014 онд жагсаал, цуглааныг албадан тараах үйл ажиллагаанд зөвхөн дотоодын цэргийн нэмэлт хүч хэрэглэхээр заасныг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас дэмжлэг авч болох тухай, 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр жагсаал, цуглааныг зохион байгуулах мэдэгдлийг бичгээр хүргүүлэх, 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хориглох байршлыг төрийн тусгай хамгаалалтын байнгын бүс байхаар нэмсэн зэрэг өөрчлөлтийг оруулжээ.

Монгол Улсад жагсаал, цуглаан зохион байгуулагдаж ирсэн тоо баримтыг сүүлийн найман жилийн байдлаар авч үзвэл 2014 онд 115, 2015 онд 140, 2016 онд 121, 2017 онд 128, 2018 онд 180, 2019 онд 206, 2020 онд 255, 2021 онд 214, 2022 онд 241, 2023 онд 254, 2024 оны наймдугаар сарын байдлаар 155 удаагийн жагсаал, цуглааныг иргэд, олон нийтийн зүгээс зохион байгуулсан байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оёо 2025-04-23 66.181.191.69

ноцтой шүү эх орноосоо урвасан хэргээр зүйчлээд асуудалд хандах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-04-23 88.198.144.178

женкогийн гөлөг сайд хийнэ гэж юу байдаг юм энэ гөлгийг зайлуулаач

Avatar

Нэргүй 2025-04-23 59.153.114.76

AXTAI SEXSDI80955877

Avatar

Нэргүй 2025-04-23 139.5.216.59

хүүе бүгдээрээ жагсая тэр бумтан боддог гэж бншдээ 3 саяулаа очиж эагсая

Avatar

Нэргүй 2025-04-23 139.5.216.202

ХЭНШҮ ГАНБААТАРАС ТАТВАР АВ

Avatar

Нэргүй 2025-04-23 66.181.176.48

УИХ, ЗГ-ын гишүүд өөрсдөө ард нь сууж захиалж мөнгө төлчихөөд гэмгүй царайлж олон юм донгосоод яахав дээ. ЗГ-ийн хэрэгтэй шийдвэрүүдийг өөрт нь боло өөрсдийнх мөнгө өгөдөг цаад эздэд нь ашиггүй бол шантаажилж унагаах болж өгөхгүй бол учир мэдэхгүй хөөрүү иргэдийг турхирч суудаг нь Ухаа худагийн Оджаргал, онгоцны шатахууны Анандбазар нарын гар хөл болж байгаагаас илэрхий. Үүний үр дүнд жирийн амьдрал хөөж яваа иргэд үнийн дарамт огоцоор алс аймагтаа очих эрхээ хсуулж байгаа шүү

Avatar

Өөрсдөө 2025-04-23 202.9.46.32

Хүн итгэмээргүй арифметикгүй юм гүжирдэж унгаж хэхэрч заваарч байхаар өөрсдийнхөө хулгай авилга идээ уугаа цавчаа шахааг бүртгэлжүүл өмхий хулгайчуудаа!

Avatar

Нэргүй 2025-04-23 59.153.115.239

Чи бас татвараа төлөөрэй муу хөлсний шантаажчидын гар хөл жагсагчдийн дагуул гөлөг

Avatar

Нэргүй 2025-04-23 202.55.191.130

Өө бүр албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа болох юм уу? Эдний толгой хамуурчээ. Эрүүгийн хуульд зохицуулалт нэмээд шоронд хийхгүй байсым уу?

Avatar

Нэргүй 2025-04-23 202.55.191.130

Одоо өнөөдүүл нь татвараа төлцөн с д а минь гэхиййм б л даа. Ха ха.

Avatar

Нэргүй 2025-04-23 43.242.242.59

Томчуудын ихэнэх нь жагсаал цуглаан хийж шоудаж байгаад тэрбумтанд болсон нь үнэн. Тэднийг бид бүгд мэднэ. Элбэгдорж, Бат-үүл гээд эхэлнэ

Avatar

Нэргүй 2025-04-23 66.181.176.48

Бас Оюун-Эрдэнэ, Нямбаатар, Батзандан, Болд, Аюур хэнч билээ эд нар нэмэгдэнэ

Avatar

Мaлнууд 2025-04-23 202.9.46.32

Хүрэлсүх ч өөрөө сөрөг жагсаал хийгээд явж байсан

Avatar

зочин 2025-04-23 202.9.47.95

жагсаалаас тэрбумтнууд төрүүлдөг болсон тэр газарт ажилд ордог юм билүү…..хаана байрладаг вэ ? тэрбумтан болмоор байна ….

Avatar

Нэргүй 2025-04-23 106.186.208.29

news.mn болон Элбэгдорж, Бат-Үүл нарт хандана уу

Avatar

зочин 2025-04-23 59.153.114.10

Ер нь УИХ ч хийх ажилгүй шахам болсон юм уу даа. хөөрхий гэж. Тэгэхлээр ийм олон гишүүдийн хэрэг байна уу

Avatar

Нэргүй 2025-04-23 202.126.88.71

Хятад орост бол юун хүн а**а гэж дугарах сураггүй алга болно.Гарч ирвэл уучлал гуйгаад ялаа хүлээн зөвшөөрч 25 жил сонсоно.Дан нүд ам нь эргэлдсэн галзуучууд байна.

Avatar

Нэргүй 2025-04-23 59.153.114.209

Болж л бна шдээ, та нар л өгсөн бж таараа шдээ, тэгэхээр дуусчихна гэж бодоо юу

Avatar

Нэргүй 2025-04-23 59.153.114.76

SEKSEER UILCHLN80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж