Монгол иргэдийг албадан буцааж байгааг зогсоох талаар хүсэлт гаргажээ

Монгол иргэдийг албадан буцааж байгааг зогсоох талаар хүсэлт гаргажээ

Монгол иргэдийг албадан буцааж байгааг зогсоох талаар хүсэлт гаргажээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр /2025.04.22/ БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг ГХЯ-нд хүлээн авч уулзжээ. Сайд Б.Батцэцэг Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотойгоор солонгосын талд өмнө удаа дараа тавьж ирсэн боловч шийдвэрлэгдээгүй дараах асуудлуудыг хөндөж тавьсан байна. Тодруулбал,
• БНСУ-д зорчих хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулах, гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч хувийн мэдээлэлд халдах, улмаар албадан буцааж байгааг зогсоох;
• БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд 6 сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах;
• Монгол Улсын иргэд БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд хариу авах хүртэлх хугацаанд өөрийн гадаад паспортыг буцаан авах боломжгүй байгаа нь иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байгаа тул визийн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд гадаад паспортыг эх хувиар нь авах бус, харин гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал (Е-Mongolia)-аас олгодог гадаад паспортын лавлагааг материалд нь хавсаргах асуудлыг судалж үзэх;
• БНСУ-ын виз мэдүүлгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, Монгол Улсын иргэдэд визийг цахимаар олгох талаар судалж үзэх;
• Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 2025 оныг дуустал 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргасан. Үүнтэй холбогдуулан харилцан адил байх зарчмын хүрээнд эхний ээлжинд эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчих иргэд болон тэдний асран хамгаалагчийг 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтнуудад олгох олон удаагийн визийн олголтыг нэмэгдүүлэх асуудлыг судалж үзэх зэрэг асуудлаар хандсан байна. Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжихөд хоёр улсын иргэдийн найрсаг харилцаа, иргэдийн солилцоо чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлоод ноот бичгээр албан ёсоор хүсэлт болгож байгаа дээрх асуудлыг солонгосын тал нухацтай судлан үзэж, шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Элчин сайд Чой Жин Вон БНСУ-д зорчих, виз мэдүүлэхэд монгол иргэдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг сайн ойлгож, үүнд анхаарч буйгаа илэрхийлээд дээрх тодорхой асуудлуудын мөрөөр судалж, монголын талтай үргэлжлүүлэн зөвшилцөж, хамтран ажиллана гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-22 202.55.188.94

Энэ ноён яаж угтана тэр янзаар хариу барина гэгчээр монголд байгаа солонгосчуудыг барьж хөөж гаргаад ирж байгаа солонгосчуудыг хил дээрээс адилхан буцаах хэрэгтэй Монголд ирэх солонгосчууд олширж байгаа болохоор монголруу оруулахгүй буцаах хэрэгтэй

Avatar

Lolo 2025-04-22 59.153.114.100

helgyi bj nolno solongosin gaali hyni erhiig notstoigoor zorchij hubi hyni hadgalamjign hyrtel yzdegn arail bish yuma mongolchuudig dendyy dord yzej bga yum said narn ayrij helj ayraltai shiidberlehgyi bol ene hetersen asuudal bga shy battsetsege

Avatar

Zochin 2025-04-22 66.181.161.185

yls shig yls baiya umhii hangy nariig vizgyi oruuldag ,mortoo vizee avsan hymyysiig hilees butsaana gedegni ylsaarni dord yzej baigaa heger.battsetseg ymar atsaa hiigeed baigaan

Avatar

Нэргүй 2025-04-22 98.247.142.118

НААД БАТЦЭЦЭГ АВГАЙНХАА АНГЛИ ХЭЛИЙГ НЬ САЙЖРУУЛААЧЭЭ.ЭНД ТЭНД ТЭЭМС ЦАРАЙЛААД ЯВАХ ЮМ

Avatar

Зочин 2025-04-22 103.212.117.138

Судалж хамтрах гэх шиг үл тоосон шинжтэй нэг муу элчин үхсэн юугаа мэдэхэв дээ. Монголчуудыг үл тоосон байдал илт л байна. Японд дарлуулж амь гарсан орон. Түүх нь тэр. Өлссөн ард түмэн нэгдэж ажиллаж хөгжсөн. Гэтэл Монгол дотроосоо хулхидан авлигадсан луйварчид дүүрч улсаа иргэдээ гадны улсад өчүүхэн бөөс болгож харагдуулсаар . Олигтой төрийн түшээд үгүй залуучууд нь гадагш гарч ажиллаж боол мэт залуу насны гэр бүлийн жаргалыг ч мэдрэхгүй амь зуух
.

Avatar

баагий 2025-04-22 202.55.188.109

Солонгос тэгээд хүн ам нь цөөрч байгаа улс дөө

Avatar

Баагий 2025-04-22 202.55.188.109

амарханшдээ Монголын хилээс буцаагаад бай Солонгос хүн визгүй монгол хүнийг визгүй болтол нь хэлэлцээр хийяа гэтэл нь буцаагаад л байхгүй юу даа одоо манай одоо монгол улс бас Солонгост хэрэгтэй л дээ бараагаа зарахаас авахуулаад Монголд

Avatar

Зочин 2025-04-22 103.212.117.138

Олигтой удирдагчтай байсан бол ад болж хүний нутагт байх уу.ГХЯ сайд нь ч элчингүүдийг түй ч авч хэлэлцэх гүй яагаад гэдгийг арчаагүй төр элчин яамаа дурын нам дагасан чалваргүй хүн тавихаа боль

Avatar

Зочин 2025-04-22 103.212.117.138

Солонгосчууд Японыг АНУ ыг Оросын хөлийг нь долоодог орон . Монгол улсын дорой ядуу гэсэн оылготтой зэвүүн хүмүүс. Чингис хаан шиг хүн улс удирдаж байсан бол өдийд хөлд сөхөрч мөргөөд байж байгаа новшнууд. Тэр улсын хөгжлийг манай залуучууд л эрүүл мэндээр хохирон ажиллаж байгааг тэд мэднэ. Тэндэхийн залуучууд хар бор ажил хийх хүмүүс биш. Монголчууд бүгд гарахад үйлдвэр нь зогсоно.

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.190.243

delhii deer zuvhun mongolchuud baidag gej bodoo yu

Avatar

Зочин 2025-04-22 139.5.219.133

өөр улсын хууль журамд нөлөөлж чадахгүй сул дорой улсшдээ манайхан усынь уувал ёсыг нь дагаа

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-04-22 202.126.89.50

ТЭР НОЁН НАДАД ЯАЖ ХАНДАНА. БИ ТҮҮНД МӨН ТИЙМ ХАРИУ БАРИНА….ГЭЖ ӨВӨГ ДЭЭДЭС МИНЬ СУРГАСАН БИЛЭЭ………….

Avatar

Нэргүй 2025-04-22 139.5.218.43

Со хүн бол алт өгвөл нүдээ ухаж өгнө. 7 со 7 кг алт б*******ө гулуузлаад баригдсан санагдах юм… Адилхан буцаа…

Avatar

Зочин 2025-04-22 103.212.118.168

Адил тооны хүмүүсийн буцаах хэрэгтэй . Б.Пүрэвдорж ГИХГ газарт ажиллаж байхад шийдвэр гаргаж адил тооны хүмүүсийг буцааж байсан .Тэгээд арай гайгүй болсон байсан . Одоогийн дарга удирдлага , ГХЯ , элчин сайдууд юу хийж энд цалин аваад сууж байдаг байнаа . Доорхи сэтгэгдэл бичсэн 202.55.188.114 гэх тролл монголчууд хохироод байхад баярлаад суудаг МАЛ юм даа чи

Avatar

Нэргүй 2025-04-22 202.55.188.114

Барууны ертөнц АНУ Соонгосыг үхтэл муулж муулчихаад амьжиргаа хайж очоод нэвтэрч чадахгүй буцаж байгаа шд. Гохь нь. Тэр магтаад байдаг оростоо очиж гошногодуулаа

Avatar

Зочин 2025-04-22 202.126.89.40

202.55.188.114 чи тэр украйн руугаа зайлаарай .хар тамхичин алиалагч монголыг минь ТУСГААР УЛС БИШ гэж донгоссоныг сонсоогүй юу . Монголчууд Солонгост очиж хохироод байхад чи энд ТАВЛААД СУУХ чинь гадны гар хөл гэж харагдаж байна . Зайлаач ээ .Чамайг ч гэсэн хил дээрээс буцаах байх аа.

Avatar

Нэргүй 2025-04-22 103.212.119.192

ТЭНЭГ СОЛОНГОСЧУУД ЭД НАР ЮУ ВЭ
МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖЛОЖ БН
ӨВС ИДЭЖ УС УУЖ ӨСДӨГ ГУЙЛГАЧИНГУУД
ДОРД ЗАЯАТНУУД ЭНЭ ТӨР ЗАСАГ АРЧААГҮЙ
БОЛОХООР ИЙМ БГАА ЮМ….ЭД НАРЫГ БАС
БУЦААЖ ЗАЙЛУУЛ….

Avatar

Нэргүй 2025-04-22 103.57.93.212

Солонгосчуудыг Визгүй зорчдогийг нь болиулж, Хил дээрээс ялих, ялихгүй шалтгаанаар мөн адил буцаах хэрэгтэй,

Avatar

ИРГЭН 2025-04-22 103.57.93.212

Солонгос жуулчид болон Албаны шугамаар их болсон энэ үед манай Манайхан адилхан л хариу барих хэрэгтэй ш дээ,

Avatar

Нэргүй 2025-04-22 103.168.34.100

Монгол л хохирно доо ккк

Avatar

Авилгач Төрийнхөн 2025-04-22 202.9.46.171

Со нараас авилга авч авгай хүүхдээ үнэгүй зугаацуулах талаар арга хэмжээ авч Со элчинтэй тохирсон. жирийн иргэд яах нь тэдэнд ердөө хамаагүй явж ирсэн. Хариу хатуу арга хэмжээ авбал Со нууд гөлөг болно. чадахгүй л дээ манай авилгачмд Яамныхан

Avatar

иргэн 2025-04-22 202.21.100.61

Со нарын визгүй зорчдогийг болиулах хэрэгтэй. Солонгосын хил дээрээс хэдэн хүн буцна тэр тоогоор нь Со нарын Монголын хил дээрээс буцаан хөөх хэрэгтэй. Эд нарт тал засах шаадлага байхгүй.

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.178.19

Даварсан кимчи Соонуудыг адилхан хил дэрээс буцааж болдоггүй юм уу

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.182.50

Манайханд бол яг таарсан шийтгэл. Анхандаа Монголчуудаас та нар соёлтой бай л даа гэж хүний ёсоор гуйгаад хэлээд аргаа барсан гэсээн. Алдаагаа өөрсдөөсөө хайж суртал нь шийтгэх хэрэгтэй юм шиг байгаа юм.

Avatar

Нэргүй 2025-04-22 202.131.225.197

gol ni yuruusuu 1% ch hurehgui toonii hogiin arhichin hulgaich hudalch zodoonch nuhduud l buh niiteer ni iim bolchij baigaa ym

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.190.243

your n bol niiteereeldee. Zahiin mongol Hunees l harj baigaa

Avatar

Нэргүй 2025-04-22 139.5.217.14

МАНАЙХАН ЭНД ТОМРООД ЯАХ Ч БИЛЭЭ

Avatar

Лондон зураач 2025-04-22 94.1.57.204

Батцэцэг Сайд сайн байна.

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.184.92

MONGOLCHUUDIIG HUN GEJ UZEHGUI BNA GESEN UG SHUU DEE.ORSUUD VISAGUI ORDOG

Avatar

Зочин 2025-04-22 103.140.11.114

хулгайч хүнийг бид л бурхан гэж үздэг болохоос соёлтой орнууд хүн гэж үздэггүйшдээ

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.187.100

Тиймээ манайхан ч хамгийн том хулгайчаа Ерөнхийлөгч болгочихдог улс даа, яагаав Женког Еөөк сонгочихож л бсан даа ! Бас л алдаг улс шүү.

Avatar

Ц 2025-04-22 202.9.47.15

хил дрээс ямар 1 шалтаг хэлээд буцаавал энд виз олгож суух э.ся хэрэггүйүдээ..эндээс олгосон ажлыг үнэгүйдүүлж б.а.иргэд тийзний үнээр хохирч б.а…

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.184.61

Со д хэн очиж зөвлөж бга вэ элчин. Гэж мануухай өрөвдөлтэй монголчуудаа өөд татаж чадахгүй нохойн баас

Avatar

Нэргүй 2025-04-22 172.58.166.1

албадан буцаах нь тухайн улсын дотоод хэрэгт хамаарах асуудал, ингээд л сайд нь мэргэжлийн ур чадваргүй гэдэг нь харагдаж байна.

Avatar

Нэргүй 2025-04-22 188.162.254.46

бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.178.132

Ингэж доромжлуулан,доромжлуулан солонгос явах ямар хэрэг байна дэлхий дээр өөр өчнөөн л улс байна ш дээ,явахаа л больчихооч дээ

Avatar

Нэргүй 2025-04-22 202.9.46.102

140 сая хүнтэй оросуудыг визгүй оруулдаг гэсэн шүү. Монголчуудыг ийм муухай хүн гэж үзэхгүй байхад юугаа хийгээд таг байгаад байсан юм эртхэн арга хэмжээ авахгүй манай гадаад яам ямар арчаагүй юм.

Avatar

Нэргүй 2025-04-22 202.9.47.82

Одоо асуудлыг шийдэх гээд уулзаж байгаа юм биш үү? Хүлээж бай. Асуудал нааштай болохоор Солонгос явцгаа.

Avatar

Б 2025-04-22 66.181.176.192

Өөрсдийнхөө царайг хар л даа. Өлөн гуйлгачдыг юу гэж визгүй оруулах юм. 3 сарын олон удаагийн визтэй нь хүртэл өлөнтөөд ажил хийгээд байгаа биз дээ?

Avatar

Нэргүй 2025-04-22 59.153.114.67

Өлөнтөөд байх зүйлгүй,хүний л амьдрал.

Avatar

Нэргүй 2025-04-22 202.9.46.102

хөөж явуул

Avatar

иргэн 2025-04-22 103.168.34.60

ЭСЯ-ыг нь ч хөөж гарга үхсэнийх нь дипломат харилцаа бүх ресторан үсчин, үл хөдлөхийн эзэд, ногоочид иийсүүсчидийг нь хөөж гарга.

Avatar

хүннү 2025-04-22 202.9.47.82

Болно ш дээ. Хариуд нь манайхны бүгдийг нь баривчилан нааш нь явуулна биз.

Avatar

Нэргүй 2025-04-22 103.168.34.100

Ккк. Vсрээд 1000 солонгос гарч явна биз. Хариуд нь Солонгосоос 60000 монгол наашаа ирнэ. Хэн нь хохирох уу. Манайхан бас Солонгост арай л байдаг шvv. Сеvлд Тvндэмvний монгол тауны орчимд очоод vзээрэй. Нил хог, шvлс нус. Архичид ч байна

Avatar

Нэргүй 2025-04-22 178.174.229.45

SOUTH KOREA UNDUR HUGJILTEI IRGED N GADNIIN ULSAD ULDEH HEREGGUI ULS MONGOLCHUUD BOL BUGD GUILAGCHIN ZUVHUN AJIL HIIH GJ OCHIJ BGAA BOLOHOOR HUUJ BUTSAAH N OILGOMJTOI HUUH N ZUV GUILAGCHINGUUD TER ULSAD HEREGGUI

Avatar

зочин 2025-04-22 213.120.231.5

Хичнээн тооны монгол иргэнийг нислэг тутмаар буцаана, төчнөөн тооны солонгос иргэдийг манай хилээр нэвтүүлэлгүй, ямар нэгэн шалтгаанаар буцаах хэрэгтэй. Буцсан солонгос иргэд харин чиг төр засгаа айлгаж сурсан ард иргэд шүү. Төр засгийн бодлогоо эсэргүүцсэн Эсэргүүцлийн жагсаал, цуглааныг өлхөн хийнэ. Үүний дараа л манай иргэд чөлөөтэй зорчдог болох биз.

Avatar

Нэргүй 2025-04-22 59.153.114.67

Эх оронч үзэлтэй гаалийн ажилчид байна уу?Бүгд гадныханыг хараад долигоноод унан а биз

Avatar

Нэргүй 2025-04-22 103.57.95.42

Uu, zunduu solongosiig butsaaj bna lee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж