Дөрвөн жилд нэг удаа зохиогддог "World Games" буюу Дэлхийн наадам ирэх наймдугаар сард Чэндү хотноо болох гэж байна. 12 дахь удаагийн Дэлхийн наадам 2025 оны наймдугаар сарын 7-оос 17-ны хооронд болох хуваарьтай. "Өсөлтөөс давсан өсөлт" стратегийн удирдамжийн дагуу зохион байгуулагдаж буй Дэлхийн наадам Ази тивд гурав дахь удаагаа болох гэж байгаа нь энэ.
2025 оны наадамд 34 спортын 60 төрөлд 253 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө. Дэлхийн наадамд дэлхийд чансаагаараа эхний 6-д эрэмбэтэй шилдэг тамирчид өрсөлдөх эрхтэй юм. Монгол Улсын хувьд жюү жицүгийн төрөлд хоёр тамирчин дэлхийн наадамд сонгогджээ. Эдгээр тамирчид бол эмэгтэйчүүдийн -57 кг-д дэлхийд шилдэг 3-т нэрлэгдэж байгаа Ганбатын Монголжин, эрэгтэйчүүдийн -69 кг-ийн жинд мөн дэлхийн шилдгүүдэд багтсан Чойжамцын Түвдэнтарваа нар билээ.




Өнөөдөр/2025.04.22/ Монголын жюү жицүгийн холбоо дэлхийн наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон тамирчдыг хүлээн авч уулзаж, тэмцээнд оролцох урилгыг гардуулан өглөө. Дашрамд сонирхуулахад, МЖЖХ-ны дэд ерөнхийлөгч, Гүмүда констракшн компанийн захирал П.Бүрэнжаргал хоёр тамирчинг Дэлхийн наадамд аваргаар шалгарсан тохиолдолд Гүмүда Гарден хотхонд байр бэлэглэхээ амлажээ.
2017 оны Польш улсад болсон наадмаас Мөнхгэрэлийн Баярмаа жюү жицүгийн төрөлд -52 кг-д мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Өмнө нь Монгол Улсыг төлөөлж Дэлхийн наадамд тухайн жилдээ нэг тамирчин уригдаж оролцож байсан бол энэ жилийн хувьд эрэгтэй, эмэгтэй тамирчин дэлхийн шилдгүүдийн эгнээнд нэрлэгдэж уригдсан нь Монголд энэ спортын төрөл хэрхэн хөгжиж, тамирчдын амжилт ахиж дэвшиж байгаагийн илрэл болж байна.




Нэргүй 2025-04-22 66.181.182.50
Яасан заваан чихтэй писдааа вэ