УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.22/ хуралдаанд УИХ-ын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо. Энэ нь Монголд эмийн бизнестэй холбоотой хууль зөрчсөн үйлдлүүдийг зогсоох талаар авах арга хэмжээний тухай юм.
УИХ-ын 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-д албан хүсэлт тавьснаар эм шинжлэх лабораторийг 2024 оны долдугаар сараас ХӨСҮТ-ийн Биоаюулгүй байдлын III зэрэглэлийн лабораторийн шинэ байранд 1000 гаруй кв.м талбайд лабораторийн модулийг анх удаа олон улсын стандартад нийцүүлэн шинээр угсарч, байгуулах ажлыг эхлүүлжээ.
Эмийн үнийг бууруулах, чанартай эмээр хангах зорилтын хүрээнд ДЭМБ-ын жагсаалтад орсон, эмийн хатуу зохицуулалт бүхий улс орны эм үйлдвэрлэгчидтэй үнийн хэлцэл хийж, дундын зуучлагчгүйгээр чанартай, хямд эмийг шууд нийлүүлэх үйл ажиллагааг 2024 оны есдүгээр сараас эхлүүлсэн байна.
Эмийн импортын хүрээнд Швейцарь, Солонгос, Япон зэрэг орнуудын үйлдвэрлэгчидтэй хэлцэл хийж байгаа. Тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сараас Солонгос улсын 5 үйлдвэрлэгчийн 23 төрлийн эмийг импортолж эхэлсэн. Эдгээрээс 18 нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 50-70 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа. Эдгээр эм нь зах зээлийн бусад ижил төрлийн эмийн үнээс даруй 30-90 хүртэл хямд үнэтэй байна.
Үүнээс гадна хорт хавдрын эмчилгээний 5 нэрийн эмийг Солонгос улсын үйлдвэрлэгчээс шууд худалдан авч Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд хэрэглэж байгаа нь хорт хавдрын эмчилгээний чанарыг сайжруулахад чухал алхам болж байна гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хийв.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Түр хороон дээр “Намхайноров бол “Монгол фарм” компанийг үүсгэн байгуулагч, ашиг сонирхлын зөрчилтэй хүн” гэж дурдаад явуулж байхад Эрүүл мэндийн яамны Эмийн бодлогын асуудал хариуцуулсан хүн болгоод томилж. УИХ -аас гаргаж байгаа тогтоолын шийдвэрийг хүндлэхгүй байгаа юм уу.
Хоёрт, 12 хэрэгжүүлэх ажлыг бичээд өгсөн, хуулиар хулгай хийхийг хаасан. Гааль дээр бөөний төвүүдийн оруулж ирж байгааг жижиглэнгийн үнээр тавих,QR уншуулаад оруулдаг болох тогтолцоо маш чухал. Ингэж байж үнийн өсөлт буурна. Энэ ажил яасан их удаж байна.
Т.Мөнхсайхан сайд аа таныг эмийн компаниудтай уулз гээгүй, хамаарал бүхий байгууллагуудтай л уулз гэсэн. Сая Польшид очоод Засгийн газар Эмийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээ хийгээд хувийн хэвшлийнхэнд бүртгэлийг нь хөнгөвчлөөд оруулаад ирэх боломжийг олгох ёстой. Энэ ажил яасан бэ. Яагаад тендер зарлахгүйгээр Солонгосын хоёр гурван компанийн эмийг нь ав гээд бичиг явуулаад байдаг юм, н.Намхайноров гуай та. Олон улсын тендер гэж байдаггүй юм уу. Энийг боль гээд байгаа ш дээ. Дураараа нэг компаниас очоод худалдаад авах юм байна л даа. Чанартай боломжийн үнэтэй л байх ёстой. “Түвшин Энэрэл” ХХК дуслын шингэн хөлдүүгээр оруулж ирээд гэсгээгээд тэнцүүлсэн. Уг компанид хариуцлага тооцох шийдвэрийг Эмийн агентлаг гаргасан уу.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Манай эм зүйн салбар тэр чигээрээ хувийн хэвшил. Дийлэнх чадалтай боловсон хүчин хувийн хэвшилд ажиллаж байсан. Одоо ч гэсэн асуудал үүссэн хэвээр байгаа.
Эм эмнэлгийн хэрэгслийн агентлаг дээр чадалтай хүн авчихъя гэхээр хувийн хэвшилд ажиллаж байсан түүхтэй. Тэнд ажиллах хүчин авах боломжгүй болсон.
Байнгын ажлын байр нь солигдож байдаг. Боловсон хүчин нь тогтворгүй болохоор бодлого үйл ажиллагаа явахад төвөгтэй. Чадалтай чадвартай хүнээ зохих ёсны байгууллага дээрээсээ аваад явж байгаа. Эрүүл мэндийн яаманд хүн авч томилох нь Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн асуудал.
Цахимын асуудлыг шийдвэрлэхээр Эрүүл мэндийн сайдаар томилогдсон үеэс буюу 2024 оны долдугаар сарын 1-нээс хойш ажиллаж байна. Цахим бүртгэлийг сууриар нь шийдэхгүй бол цаг зуурын бүртгэл мэдээллийн арга хэмжээ авахаар болохгүй байгаа. Сууриар нь шинэчлэхэд бүтэн жилийн хугацаа орж байгаа. Ирэх тавдугаар сарын 1-нээс туршилтаар программ хангамж маань эхэлнэ. Эм, эмнэлгийн хэрэгсэл дээр, чанар дээр, үнэ дээр хяналт тавих боломж бүрдэнэ. Энэ дээр хурдан ажилласан. Би Солонгос улсад очоод гэрээ контракт хийгээгүй. Элчин сайдын яамаар дамжуулаад Солонгсын эм үйлдвэрлэгч 20 гаруй компанийн төлөөлөлтэй уулзаад нэг эх үүсвэрийн худалдан авалтыг шууд үйлдвэрлэгчтэй нь хэлцэл хийх таатай хууль батлагдсан. та бүхэн бид бүгдтэй хамтарч ажиллаарай. Чанартай эм нийлүүлэх асуудал дээр хамтарч ажиллах хэрэгтэй байна гэдгээ хэлсэн. Энэ уулзалтаас хойш манайхыг тоодог болж, хэлцлүүдийг агентлагаас хийж эхэлсэн. Бүх үйлдвэрүүдтэй хэлцэл хийгээд хямд үнэтэйг сонгосон, хуулийн зөрчил үүсээгүй.
Сонгон шалгаруулалт хийсэн. Монголын эм импортлогч компаниуд эхнээсээ түгээгээд эхэлсэн.
Хуучин сард 60 мянган төгрөг төлж авдаг байсан чихрийн шижингийн эмийг 6600 төгрөгөөр, цус шингэлэх сайн эмийг 70 мянган төгрөг төлж авдаг байсан бол 7000 төгрөг болсон.
2026 оны сүүл гэхэд бүх эмнүүд дээр энэ бодлогыг хэрэгжүүлнэ.
Г.ХОРОЛ
Зочин 1 минутын өмнө 66.181.187.76
ЭМЯөмнөх сайд шүүмжилэхээргүй сайн ажиллаж байсан юм болов уу
Зочин 3 минутын өмнө 66.181.187.76
Чин бүрэн гишүүн өмнөх эрүүл мэндийн сайдыг ер шимжилдгүй байсан энэ жил байнга салбарын сайд руу чиглэдэг болсон юм шигээ.Уг нь салбараа дэмжмээр байлтай.Өмнө нь салбарынхаа дутагдлыг олж хардаггүй байсан юм болов уу
зочин 1 цагийн өмнө 103.212.162.199
Эрүүл мэндийн яам 1990 оноос хойш эмийн бодлогоо алдаад бизнесийн ашиг л болгочихсоны хор уршиг, ингэж болохгүй гээд янзалаад эхлэнгүүт маш хурдан холдуулдаг төвөгтэй мафийн сүлжээ ш тээ
Нэргүй 1 цагийн өмнө 103.57.94.146
Эм төр засгийн анхаарал, мэдэлд байх ёстой. Бас сайд нь эрх ашгийн гүнзгий зөрчилтэй тухай байнга яригддаг.
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.187.121
Хавдрын эмнэлэг хавдраар эмнэлэгт нь хэвтэж буй өвчтөнүүдэд орой амитриптилин гэх сэтгэл гутралын эсрэг эм буюу сэргээшийг өгдөг. Хавдрын эмнэлэгийнхэн ийнхүү өвчтөнүүдэд хор өгч байна.
Зочин 3 цагийн өмнө 202.55.188.107
90 оноос өмнө байсан бүх эмийн сангуудаа буцааж аваад чанартай эмийг хяналттай олгодог улсын эм зүйн салбар болгох хэрэгтэй. Хамгийн түрүүнд эм зүйн салбарыг хувьчилсан нь хорлон сүйтгэх бодлого байсан. Хувийн хэвшил бол хувиа л бодно.
Нэргүй 3 цагийн өмнө 27.123.212.86
Эм вакцины бизнес ч утгаа алдсан байхаа. Дотоододоо үйлдвэрлэх, шинжлэх судлах лаборатори хөгжүүлэхэд анхаарах цаг болсон доо.