ОХУ-ын ерөнхийлөгч Путин Украины ерөнхийлөгчтэй хоёр талын яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Энэ нь дайн эхэлснээс хойш хоёр талын яриа хэлэлцээнд бэлэн гэдгээ илэрхийлж буй анхны тохиолдол болно. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш талууд хоёр талын шууд яриа хэлэлцээ огт хийгээгүй билээ.
Путин Оросын төрийн телевизээр Даваа гаригт ярилцлага өгөхдөө "ОХУ аливаа энхийн санаачлагуудад үргэлж эерэгээр хандсаар ирсэн. Украины төлөөлөгчид ч бас ижилхэн гэдэгт итгэж байна" гэжээ.
Зеленский Путинд хандан хариу өгөөгүй ч "Украин улс иргэдийн аюулгүй байдлыг хангах бүх төрлийн яриа хэлэлцээнд бэлэн. Иргэний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох эсэх дээр Москвагаас тодорхой хариулт хүлээж байна" гэв.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ерөнхийлөгчийн хэлсэн үгийг "Энгийн иргэдийн объектод цохилт өгөхгүй байх тухай Украинтай шууд хэлэлцээ хийх хүслийн илэрхийлэл. Энгийн объектод цохилт өгөхгүй байх асуудлыг хөндөж, хоёр талт хэлэлцээ хийх боломжтой гэж ерөнхийлөгч хэлж буй нь Украины талтай хэлэлцээ хийх, ярилцах бодолтой байсныг илэрхийлнэ" гэсэн юм.
Энэ хооронд дайн үргэлжилсээр, Одесса хотод нисгэгчгүй нисэх онгоцны цохилтод өртөж гурван хүн шархдаад байна. Мөн орон сууцны барилгууд шатаж, сүйдэв. Улаан өндөгний баярыг тохиолдуулан талууд 30 цаг гал зогсоохоор тохирсон ч амлалтаа зөрчиж, гал нээсэн гэж талууд бие биеэ буруутгаж буй. Зеленскийн хэлснээр ОХУ энэ хугацаанд 3000 удаа галлажээ. Харин ОХУ Украиныг хэдэн зуун нисгэгчгүй онгоц нисгэсэн гэж буруутгаж байна.
Дашрамд дурдахад, АНУ, Европын холбооны албаныхан энэ долоо хоногт Лондон хотод энхийн хэлэлцээний асуудлаар уулзана. Энэ уулзалтад Украин оролцох төлөвтэй байна.
Нэргүй 2025-04-22 202.21.107.26
a*******n putler hudflaa s****a
Нэргүй 2025-04-22 66.181.187.100
Одоо ингээд луусгавал таарна, хар яршиг.
Нэргүй 2025-04-22 202.180.219.28
10 jil baildana geed taamaglal devshyyleed baisan.heleltseer hiine gedeg ylger.putin ukrainii taliig avch baij dainaa duusgana.ukrainuud tal gazraa ogohgyi.
Нэргүй 2025-04-22 91.99.56.141
Аль хэдийн задрал явагдаад эхэлчихсэн.
Нэргүй 2025-04-22 202.9.40.196
Жомбого Трамп
Нэргүй 2025-04-22 66.181.186.156
kkk
Нэргүй 2025-04-22 103.10.23.152
Кк Зий гийн яриа ха ха хаа
Ард түмэндээ их хайртай кх кх кххх
Нэргүй 2025-04-22 66.181.187.121
АНУ гэж онгироод байгаа этгээдүүд АНУ-ын иргэд шиг мөнгөө төлөөд Америкаар үйлчлүүлэх сачий нь байна уу? Жишээ нь, 340000 ам. доллар төлөөд АНУ-даа бакалавраа хийх сачий байна уу?
Нэргүй 2025-04-22 66.181.186.156
заа ш а а гаарай ац минь мэдлэг чадвартай хүнийг тэтгэлэгт үнэн зөвөөр хамруулдаг юм шүү
Нэргүй 2025-04-22 74.96.147.59
Ивануудтай юу хэлэлцдэгийн
Нэргүй 2025-04-22 66.181.186.156
тийн ш дээ. хэлэлцэж тохирчихоод дараа нь элдэв шалтаг шалтгаан нэр хоч өгөөд л дайраад эхлэнэ
Нэргүй 2025-04-22 43.242.242.201
Za oros hunderchdee