Галд өртөж нас барсан хүүхдүүдийн хэргийг шалгаж байна

Галд өртөж нас барсан хүүхдүүдийн хэргийг шалгаж байна

Галд өртөж нас барсан хүүхдүүдийн хэргийг шалгаж байна

Өчигдөр буюу энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд “Байшин шатаж байна, дотор нь байгаа хүүхдүүд гарч чадаагүй” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б”-ын эзэмшлийн модон байшин шатаж, дотор нь байсан 3-5 насны гурван хүүхэд нас баржээ. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант суманд уг хэрэг гарчээ. Тухайн өдөр хүүхдүүдийн эцэг эх эзгүй байсан бөгөөд зургадугаар ангийн эгч нь нийттийн их цэвэрлэгээнд явах болсон тул 2-5 насны гурван дүүгээ гэрт нь цоожилж үлдээсэн байжээ. Мөн хүүхдүүдийн эцэг эхийн хувьд ээж нь дэлгүүрт суудаг бол аав нь төрийн албан хаагч гэнэ. Мөн л тэр өдөр аав нь Засаг даргын захирамжийн дагуу их цэвэрлэгээнд дайчлагдсан, ээж нь ажилтай байж таарсан. Тэр өдөр нөгөө л их цэвэрлэгээнээс бол цэцэрлэгийн эрхлэгчийн шийдвэрээр цэцэрлэг 15:00 цагт тарсан байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

Уг хэргийг Төв аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, бага насны хүүхдийг заавал харгалзах хүнтэй үлдээх, ахуйн хүрээнд учирч болохыг эрсдэлийг тооцоолж аюулгүй болгох, хаврын хуурайшилтын энэ үед галын аюулаас болгоомжлох зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-04-22 66.181.190.199

Гарчгаа зөв өгөөч ээ.Хүүхдүүд хэрэг хийчихсэн юм шиг.

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.187.121

Цоожны худалдагчид хахууль авч, дурын хүмүүст орон сууцны айлуудын түлхүүрүүдийг өгч байна. Хулгайчид орон сууцны эзэнгүй айлуудаар хууль бусаар орж гарч, айлуудыг ухаж байна. Тиймээс цоожны худалдагчид ба тэдний гэр бүлийнхэн тэрбумтнууд болсон. Цоожны худалдагч нарын хууль бусаар олсон мөнгийг олж илрүүлэн, хураан авч, тэднийг гянданд хорьцгоо!

Avatar

Нэргүй 2025-04-22 188.162.254.46

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж, бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!????!!!???

Avatar

Зочин 2025-04-22 66.181.161.252

Ээж аав нь хог цэвэрлэгээнд гарч байхад ,дүүгээ харж байгаа дунд ахлах ангийнхныг хог цэвэрлэгээнд гаргасан нь тэнэг хэрэг болж дээ Хөөрхийс дүү нараа хараад байж л байг Дараа өдөр гаргаж болно оо доо

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.161.252

Энэ замбараагүй байдал боловсролын байгууллагуудад ажиглагддаг шүү дээ

Avatar

zochin. 2025-04-22 202.72.245.203

schalgaadal baidag tegeed yagaad chun ucheed bgaa um!!!

Avatar

Нэргүй 2025-04-22 59.153.114.76

SEXSDI80955877VANXANDI XUCHINDEX AXN BOOW XXOOD GOE XOXI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж