Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цухуйгаагүй байна. Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Төвийн зарим сумдын нутгаар муу, Орхоны нийт, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Өмнөговь, Сүхбаатар, Дорнодын цөөн сумдын нутгаар дунд, Дархан-Уул, Дорнодын ихэнх, Хөвсгөл, Хэнтийн зарим, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Цээл, Баянхонгорын Баянговь, Дундговийн Луус, Өмнөговийн Цогт-Овоо, Гурвантэсд 28-29 м/с, Баянхонгорын Баянцагаанд 37 м/с, Говь-Алтайн Эрдэнэд 44 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутагт дунджаас 1.1-4.9 градусаар дулаан, хур тунадас говь болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутагт дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Зочин 6 цагийн өмнө 66.181.176.51
малынхаа тоо толгойг, нэн ялангуяа ямааг цөөлөхгүй бол даац нь олон дахин хэтэрчихсэн бэлчээр жил ирэх тусам муудаж, цөлжинө, яаж ч чадахгүй байгаль дэлхийд бурууг тохож суухаар шуналт малчидтайгаа тулж ажиллаж, толгойд нь жоохон ч гэсэн юм хийхгүй бол цаашдаа, хэцүүднэ шүү
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.41.31
Гажиг өлн сэжгийн шунлт хулгайч х***а манж лаларуудыг хулгайг Яллж шорнд шаана.