Вьетнам руу аялагчдын тоо 64 хувиар өсчээ

Вьетнам руу аялагчдын тоо 64 хувиар өсчээ

Вьетнам руу аялагчдын тоо 64 хувиар өсчээ

Энэ оны эхний улиралд давхардсан тоогоор 1.6 сая зорчигч улсын хилээр нэвтэрчээ. Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 290 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Тодруулбал, улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын 699 мянга нь монголчууд, 125 мянга нь гадаадын иргэн байна. Нэгдүгээр улиралд  825 мянган зорчигч улсын хилээр орсон бол гадаад улс руу зорчигчдын тоо давхардсан дүнгээр 688 мянга байна.

Тухайлбал, БНХАУ руу 88 мянга, ОХУ руу 3400, Вьетнам руу 7000, БНСУ руу зорчсон иргэдийн тоо 5800-аар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн оны мөн үеэс хойш Вьетнам улс руу аялагчдын тоо 20 мянга давсан нь жилийн өмнөх үеэс 64 хувиар өсчээ. Гадаадад зорчигчдын 20 мянга нь албан ажлаар, 667 мянга нь хувийн зорилгоор зорчсон бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор 143 мянга, аялал жуулчлалаар 110 мянга, бусад зорилгоор 384 мянган иргэн улсын хилээр гарсан байна.

ГАДААДЫН ИРГЭНИЙ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛТ 13.8 ХУВИАР БУУРЧЭЭ

Харин Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээлснээр 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 9623 иргэнд визийн зөвшөөрөл, 4344 иргэнд виз, 11575 иргэнд цахим виз олгожоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 3629 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 7411 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад виз олголт 55.7 хувь, цахим виз олголт 4.9 хувиар өссөн бол визийн зөвшөөрөл олголт 13.8 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 5.3 хувиар тус тус буурчээ.
Хамгийн сүүлийн тоон мэдээгээр Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 32561 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх 13921, хөрөнгө оруулах 4018, суралцах 7202 гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 4819, цагаач 1835, шашны зорилгоор 121, албан хэргээр 645 гадаадын иргэн оршин сууж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.179.95

valutaa gadagsh ingej gargaj deerees n uursduu uildverlegch buteegch uls bish bolohoor $ hansh ogtsomusuud bna . odoo tugrugni hansh navs unaj bna.gadaad ruu gargahbmunguni ursgalaa bagasgahgui bol edin zasag suirlee humuusee

Avatar

Бодит байдал 2025-04-22 66.181.188.120

БНХАУ руу 88 мянга, Вьетнам руу 7000 хүн валют өвөртөлж явж дээ.

Avatar

Зочин 2025-04-22 66.181.184.178

Харин валют баахан зээл аваад бүгдээрээ шахуу явсан бна.Одоо зээлээ төлөөд гуйлагчин цайралж амдрач бгаа ш дээ .Монголчууд очсон бгаа биз дээ зөвхөн .

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.187.121

Халамжаар амьдрагсад бас гадаад паспорт авч, гадаад явдаг.

Avatar

Зочин 2025-04-22 202.9.41.4

Миний ойр тойрны халамж авдаг хүмүүс бараг бүгдээрээ зээл аваад гадаад руу Эрээн рүү явдаг. Гэтэл америкийн хүн амын 60-70 хувь нь гадаад явж үзээгүй гэж ярьж байсаныг дуулсан энэ үнэн бол сонин л юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж