Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох ажил 58 хувьтай байна

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох ажил 58 хувьтай байна

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох ажил 58 хувьтай байна

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил 58 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил 2023 оноос он дамнан хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар талбай дээр дөрвөн байршилд туннелийн ажил, Ард Аюушийн өргөн чөлөөнд 31.1 урт метр ган дам нуруутай төмөр бетон гүүрийг барьж дууссан. Газар шорооны ажил 80 орчим хувьтай байна. Цементээр бэхжүүлсэн суурь барих, хашлага суурилуулах ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Зам, гүүрэн байгууламжийг барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ирэх есдүгээр сарын 1-нд нээхээр төлөвлөсөн. Гэвч авто замтай холбоотой шугам сүлжээ болон газар чөлөөлөлтийн асуудлууд үүсэж байна. Одоогоор авто замын нийт талбай дээр хийгдэх газар чөлөөлөлт дууссан. Харин дам нөлөөлөлд өртөж байгаа буюу хажуу налуу хэсэгт газар чөлөөлөлт үргэлжилж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран чөлөөлөлтийн ажлууд хийгдэж байна” гэлээ.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон авто зам, гүүрэн байгууламж ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 30-50 хувиар хуваалцах боломжтой. Тухайн авто зам нийт зургаан эгнээтэй. Явган хүний зам болон дугуйн замыг хамтад нь барих юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 50 минутын өмнө 139.5.219.133

содон хорооллоос гэмтэл хүртэл 3,9 км 6эгнээ зам шүү

Avatar

Зочин 50 минутын өмнө 139.5.219.133

яасан удаан явцтай зам бэ 4км хүрэхгүй замыг арай л удаан тавьж бгаа 22 онд газар чөлөөлж өгсөншдээ

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.21.104.2

WOOW. NICE. NICE. NICE

Avatar

Зочин 4 цагийн өмнө 66.181.176.51

Энэ жил нэг юм дуусдаг байгаа, ер нь бол он дамнаад, явц тун тааруухан алдарт Дарханы замын жишгээр л явж байгаа ажил гэхэд бараг болохоор шүү

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.187.100

Яг хаанаас хаа хүртэл юм бэ ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж