Катар болон Египетийн зуучлагчид Газын зурвас дахь дайныг зогсоох шинэ нөхцөл санал болгожээ. Палестины эх сурвалжийн мэдээлснээр, уг шинэ нөхцөлд 5-7 жил үргэлжлэх эвлэрлийн гэрээ байгуулах, Израилийн шоронд хоригдож буй палестинчуудын оронд барьцаалагдсан израильчуудыг бүгдийг нь суллах, дайныг албан ёсоор зогсоож, Израилийг Газын зурвасаас бүрэн гаргах тухай тусгасан байна.
Израилийн арми Газын зурвасыг дахин бөмбөгдөж эхэлснээр хоёр тал бие биеэ буруутгаж, сүүлийн гал зогсоох хэлэлцээр нурсан билээ.
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху өнгөрсөн Бямба гаригт Хамасыг бүрэн устгаж, барьцааны бүх хүнийг суллахаас нааш дайныг зогсоохгүй гэж мэдэгдсэн.
Гэвч эх сурвалжийн мэдээлж буйгаар Хамас урьд өмнө байгаагүй уян хатан байдлыг үзүүлж байгаа аж. Тодруулбал, Хамас үндэсний болон бүс нутгийн түвшинд тохиролцсон Палестины аль ч байгууллагад Газын зурвасын удирдлагыг шилжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэ нь Баруун эрэгт байрладаг Палестины засаг захиргаа эсвэл шинээр байгуулагдсан захиргааны байгууллага байж магадгүй юм. Харин Нетаньяху Газын ирээдүйн засаглалд Палестины засаг захиргаа ямар нэгэн үүрэг гүйцэтгэхгүй гэжээ.
Нэргүй 2 цагийн өмнө 78.246.199.180
Оросын заасан замаар явсан бүхэн дампуурч дуусдаг .Хамас яг адил