Пит Хегсет албан тушаалдаа тэсч үлдэхээргүй байна

Пит Хегсет албан тушаалдаа тэсч үлдэхээргүй байна

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Пит Хегсет албан тушаалдаа тэсч үлдэхээргүй байна

Пентагон бүхэлдээ хөл толгой нь олдохгүй замбараагүй болж, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет ч албан тушаалдаа тэсч үлдэх төлөвгүй байгааг хэвлэлийн төлөөлөгч асан Жон Улльот хэллээ. Өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа огцорсон тэрбээр Пентагоныг "Барилга тэр чигээрээ Хегсетийн удирдлага дор эмх замбараагаа алдсан. Үйл ажиллагааны доголдол нь ерөнхийлөгчийн анхаарлыг ихээр сарниулж байна" гэжээ. Цагаан ордны дээд албан тушаалтнуудын групп чат задарсан хэргийг Пентагон хангалттай сайн шийдвэрлээгүй гэж тэр шүүмжилж байна. Гэсэн ч тэр Трампийн засаг захиргааны үндэсний аюулгүй байдлын бодлогыг дэмжсэн хэвээр байгаагаа хэлжээ.

Жон Улльотын хувьд бэйсболын домогт тамирчин Жэки Робинсоны цэргийн алба хаасантай холбоотой мэдээллийг албан ёсны цахим хуудаснаас устгасныхаа дараа халагдсан байна.

Пентагоны өөр гурван ч топ албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт халагдсан аж. Тэдгээр нь ахлах зөвлөх Дэн Калдвелл, Тамгын газрын дэд дарга Дэрин Селник, Батлан ​​хамгаалахын дэд сайдын ажлын албаны дарга Колин Карролл нар юм. Хегсэтийн ажлын албаны дарга Жо Каспер ч бас ойрын өдрүүдэд өөр албан тушаалд томилогдох төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.187.121

АНУ гэж онгироод байгаа этгээдүүд АНУ-ын иргэд шиг мөнгөө төлөөд Америкаар үйлчлүүлэх сачий нь байна уу? Жишээ нь, 340000 ам. доллар төлөөд АНУ-даа бакалавраа хийх сачий нь байна уу?

Avatar

Нэргүй 4 минутын өмнө 66.181.187.100

Байнаа бна, залуучууд төлбөрий нь төлөөд бкалавар, мастер хий л байгаа ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж