НЭМЭЛТ:
"The MongolZ" баг "FaZe"-г 2-0 гэсэн харьцаатай хожиж, хэсгийн аваргын төлөө шалгарлаа. Мөн плей-оффын эрхээ халааслав. Тэд маргааш 14:15 цагаас Германы "MOUZ" багийн эсрэг тоглоно. Хэрэв хожвол шууд хагас шигшээд шалгарна. Харин хожигдвол плей-оффын эхний шатнаас тэмцээнээ үргэлжлүүлнэ.
IEM Мельбурн: Хамгийн залуу багийн эсрэг хамгийн хөгшин баг
"CS2"-ийн ээлжит томоохон тэмцээн болох "IEM Мельбурн" тэмцээн өчигдөр/2025.04.21/ Австралид эхэлсэн. 300 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд Монголын "The MongolZ" баг өчигдөр эхний тоглолтоо АНУ-ын "Complexity" багийн эсрэг хийж, 2-1 гэсэн харьцаатай хожсон билээ.
Тэгвэл өнөөдөр 11:45 цагаас АНУ-ын "FaZe" багийн эсрэг тоглоно. "FaZe" өчигдөр Бразилын "paiN" багийг 2-0 гэсэн харьцаатай хожжээ. Сонирхолтой нь IEM Мельбурн тэмцээний хамгийн залуу болон хамгийн хөгшин багууд учраа таарсан гэнэ. "The MongolZ"-ийн дундаж нас 20.6 бол "FaZe"-ийнх 28.1 гэнэ.
"The MongolZ"-ийн "mzinho" буюу Б.Аюуш 17 настай бол "FaZe"-ийн "karrigan" буюу Финн Андерсен 35 настай.
Нэргүй 2025-04-22 202.9.41.60
Сайн байна. Одоо Германыг хожоод өгвөл мөн ч сайхан болох гээд байна. Энэ багт саяхан хожигдсон шиг санаж байна. Чингисийн монголчууд урагшаа. Амжилт хүсье