Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Баянхонгорын өмнөд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж салхилж, хүчтэй шороон шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын газраас зөвлөж байна. Мөн өнөөдрөөс ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.

2025 оны дөрөвдүгээр сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байна.

Хур тунадас: 21-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 22-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 21-нд нутгийн зарим газраар, 22, 25-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 25-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22, 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -6…-11 градус, бусад хэсгээр -2…-7 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. Энэ сарын 24-нд дулаахан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-04-22 103.140.11.94

ХЯТАДЫН ИХ НИЙСЛЭЛ БЭЭЖИН ХОТОД ИХ ДАЙДУУ Л МОНГОЛЫН ИХ ШОРООН ШУУРГА 150КМ ХУРДТАЙ АЗИЙН БҮХ ОРОНУУД ХҮНД БАЙДАЛД БАЙНА Ш ДЭЭ МОНГОЛЫН ШАР ШОРООН ШУУРГА ХҮЧЭЭ.АВЧ.НОМХТГОЖ.ХИЙСГЭЖ.,БАЙНА ДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж