Ньюс агентлаг өнөөдөр /2025.04.22/ болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
8.00 ЦАГТ:
- "Цагаан алт” үндэсний хөдөлгөөний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх чөлөөт уулзалт болно.
09.00 ЦАГТ:
- Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /UNCTAD/-аас хамтран зохион байгуулж буй “Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн бодлого, туршлага” сэдэвт үндэсний сургалтын нээлтийн арга хэмжээ "Вlue sky" зочид буудлын Соёмбо танхимд болно.
09.30 ЦАГТ:
- Сүрьеэтэй тэмцэх эрүүл мэндийн болон иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн уулзалт Блью Скайд болно. Холбогдох утас: 99199346 95952976
10.00 ЦАГТ:
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн энэ оны эхний хуралдаан Төрийн ордонд болно.
11.00 ЦАГТ:
- Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд “Уран гулгалтын дэлхийн одод Монголд” тоглолтын хэвлэлийн хурал болно. Холбогдох утас: 99073025
11.30 ЦАГТ:
- Өмнөговь аймгийн иргэдээс “Цагаан дэл уул”, алдарт Борзонгийн говийг хамгаалах 33 мянган иргэдийн цахим гарын үсэг цуглуулахыг уриалж мэдээлэл хийнэ.
14.00 ЦАГТ:
- “Төсвөө мэдье, төсвийг мөшгөе: "Сэлбэ гол” хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын байранд болно.
БУСАД:
- УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
- УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.
Холбоотой мэдээ