Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг сайжруулж чадах уу?

Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг сайжруулж чадах уу?

Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг сайжруулж чадах уу?

Ялалтын баяр болохоос урьтаж шийдэх ёстой Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг УИХ дахь намын бүлгүүд өчигдөр (2025.04.21) хэлэлцээд сайжруулах шаардлага тавьснаар Засгийн газар хойд хөршид дахин асуудал тавих болж байна.

Учир нь, УИХ-д өргөн барьсан одоогийн хэлэлцээрийг хүлээн авбал Монгол Улсын эрх ашигт харшилна гэж үзэж буй.

Хэлэлцээрт тусгаснаар Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулах тухай заасан. Энэ ажлыг Монголын талаас “Эрчис Ойл” ХХК ба түүний хамаарал бүхий байгууллагууд, Оросын талаас НК Роснефть НХН ба түүний хамаарал бүхий байгууллага хариуцахаар тусгасан юм. Гэвч маргаан гарвал ОХУ-ын Арбитраар маргааныг хэлэлцэх, онгоцны буудлын дэд бүтцийн цогцолбор ашиглахад хамтарсан компани байгуулна, түлшийг 20 жил нийлүүлэх тухай зэрэг асуудал нь хэт нэг талыг барьсан хэлэлцээр гэж бүлгүүд үзсэн.

Иймээс Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан дээрх заалтуудыг Монголд ашигтай болгох даалгавар аваад байна.

Тухайлбал, 20 жил түлш нийлүүлэх тухай заалтыг 20 хүртэл жил болгон өөрчлөх, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах тухай ойлголт төрүүлж буй заалтыг өөрчилж, зөвхөн түлш цэнэглэх цогцолборт хамааралтай болгох, маргаан гарвал Монгол Улсын Арбитраар ч хэлэлцэх болгон өөрчлөх ёстой.

Эл асуудлыг хариуцаж байгаа сайд Ц.Тувааны хувьд ОХУ-ын холбогдох сайдад асуудлыг тавьсан гэдгээ мэдэгдэж буй. Нөгөө талдаа Монгол талд буруу ойлгож байгаа асуудал ч байгааг ч онцолсон.

Тухайлбал, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг Японы хөрөнгө оруулалтаар барьсан, япончууд менежментийг нь хариуцаад удирдаад явж буй. Тус нисэх буудалд газардсан агаарын хөлгийг цэнэглэхэд комплекс ашигладаг. Энэ дээр асуудал гарч байна.

Хамтарсан нэг компани орж ирээд шууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг удирдана гэж байхгүй.  Буруу ойлголт яваад байна” гэж тайлбарлаж буй.

Мөн Монгол Улс нь ОХУ-аас нефтийн хувьд 96 хувийн хамааралтай бол онгоцны түлшний хувьд 100 хувь хамааралтай явж ирсэн. Хойд хөрш нефтийн экспортдоо хэсэгхэн хугацаанд хязгаар тавихад л  Монгол Улсад шатахуун ховордож, шагийн үнэд шилждэг. Хамгийн ойрын жишээ нь 2023 онд тохиолдож байсан. Хэрвээ дээрх хэлэлцээрийг байгуулчихвал 20 жилийн турш нефтийн асуудалд санаа зовох зүйлгүй болно. Нэг ёсны ОХУ нефттэй холбоотой ямар ч шийдвэр гаргасан Монгол Улсад нөлөөлөхгүй, хэлэлцээрт заасны дагуу онгоцны түлш болон нефть асуудалгүй тогтвортой нийлүүлэгдэх юм. Үүгээрээ давуу талтай гэж тайлбарлаж байна.

Мөн Дорноговь аймагт баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход хамгийн багадаа гурван жил шаардана. Уг үйлдвэр ашиглалтад ороход нэн тэргүүнд дотоодоосоо хэрэгцээгээ хангана, дутаж байгаа эх үүсвэрийг ОХУ-аас авахад энэхүү хэлэлцээр тээг болохгүй.

БНХАУ-аас онгоцны түлш авч эх үүсвэрээ олон болгох тухай асуудлыг гишүүд тавьж буй. Харин сайд Ц.Тувааны тайлбараар өмнөд хөршөөс онгоцны түл авах бол нэгдүгээрт нарийн төмөр зам хэрэгтэй, хоёрдугаарт Замын-Үүд дээр оруулаад ирлээ гэхэд онгоцны түлш хадгалах агуулах байхгүй зэрэг зовлон тоочиж байгаа юм. Иймээс УИХ дахь намын бүлгүүдээс тавьсан шаардлага нөхцлийг хангаж чадах эсэхээс хамаарч ОХУ-тай байгуулах түлш нийлүүлэх тухай 20 жилийн гэрээг УИХ зөвшилцөх эсэх хамаарах болж буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.191.193

ха ха суганы үсний мэдлэг чадвар дутах байлгүй.

Avatar

х** ваа 2025-04-22 202.126.89.86

тэр онгоцны түлшээ авч болох бүх газраас аваач дээ, Францаас, Хятадаас, Солонгосоос, Африкаас… өнөө Энэтхэг Монголын нефтийн үйлдвэрээс нийлүүлж болохгүй юм уу? экспортлоод хятад орос руу бинзен, түлш нийлүүлээд л манай эрх баригчид мундаг мунхагчууд шүү дэлхийд ганц даа

Avatar

Иргэн 2025-04-22 202.126.89.86

энэ ТҮЙВЭЭНЧ чадахгүй ээ. ганцхан юм чадна. Тэр нь ТҮЙВЭЭХ

Avatar

Нэргүй 2025-04-22 178.174.229.45

MUU FASHIST OROSUUD MONGOLIIG DAHIAD BOOL BOLGOH HUSELTEI BNA

Avatar

Иргэн 2025-04-22 66.181.186.163

гахай минь…заавал төрийгөмчит компанитай өас Оросын компанитай харьцах ёстой юм уу

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.184.145

Зүгээр л ,,,,,оросууд дарамтлаад байгааг л хэлчихээчээ,,,,,хамтарсан нэртэй оросууд”””” даам”” гарч ,,,,,””””гар бариад бугуй баринашдээ””””,,,,,,,,туваан худалдагдаад ша асан уу,,,барьцаалагдаад ша ачихвуу,,,,

Avatar

Нэргүй 2025-04-22 103.57.95.95

Оросд олон эх үүсвэр байгаа. Роснефть, Газпром, Лукойл, Татнефть гэх мэтчилэн төрийн болон хувийн олон эх үүсвэр байгаа. Тэд нар хоорондоо бас өрсөлддөг. Аль нь ч онгоцны түлш үйлдвэрлэдэг ба дуртайяа МУ-д нийлүүлж ирсэн. Хятадаас ч авах боломжтой. Нарийн цариг хамаагүй, Замын-Үүдэд шилжүүлэн ачих байгууламж ажиллаж бга. Энэ олон эх үүсвэрийн ганхан Роснефть болгож, 20 жилийн монополь тогтоох нь буруу. Туваан худлаа ярьж бна.

Avatar

Нэргүй 2025-04-22 202.55.188.114

БНХАУ-аас онгоцны түлш авч эх үүсвэрээ олон болгох тухай асуудлыг гишүүд тавьж буй. Харин сайд Ц.Тувааны тайлбараар өмнөд хөршөөс онгоцны түл авах бол нэгдүгээрт нарийн төмөр зам хэрэгтэй, хоёрдугаарт Замын-Үүд дээр оруулаад ирлээ гэхэд онгоцны түлш хадгалах агуулах байхгүй зэрэг зовлон тоочиж байгаа юм. Лала батлага ын хийсэн царигийн зөрүү энд харагдаж байна даа

Avatar

ЗОЧИН 2025-04-22 180.149.67.118

ГЭРЭЭ ХИЙСЭН ДЭЭРЭЭ. ИНГЭЖ БАЙГААД ЮУ Ч ҮГҮЙ ХОЦОРНО. ХИЙХ НЬ ЗӨВ ШҮҮ. ЭСВЭЛ ТЭР АЖЛЫН ХЭСЭГ ЭНЭ ТЭРД ҮҮНИЙГ ОЙЛГОХГҮЙ ХҮМҮҮСЭЭ ОРУУЛСАН ДЭЭР Ч БАЙЖ МЭДНЭ

Avatar

хүннү 2025-04-22 202.55.188.89

Манай зөрим нөхөд яагаад буруу тийш нь мушгиад байгааг ойлгохгүй юм. Монгол, Оросын хамтарсан 60:40 хувийн өмчлөлтэй хамтарсан компани байгуулж онгоцны түлш нийлүүлэх юм байна. Энэ бол зөв ш дээ. Харин 20 жил гэдгийг өөрчлөх шаардлагатай.

Avatar

ХУУЛЬЧ 2025-04-22 202.9.46.215

Ц. ТУВААН гэдэг САЙД УЛСЫН ИХ ХУРЛЫН САНАЛЫГМОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТАА ДАМЖУУЛНА ШҮҮ ДЭЭ.,,,ТҮҮНЭЭС ГАРЫН ҮСЭГ зурсангээд ОХУ болон МОНГОЛ УЛСЫН САЙД НАР тэр гэрээнд гар хүрдэг нь БИШ Л ДЭЭ.,,,,,,,ТИЙМ БОЛОХООР ХУУЧИН ШИГ ЗСБНХУ-ын коммунист нам ,,,БНМАУ-ын МАХН-ын Төв Хороо шийддэгтээ адилгаж ойлгоод хэрэгүй дээ..,,,,,,ЦАГ ХУГАЦААНЫ ШАЛГУУРААР ДЭНСЛЭГДЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ.,

Avatar

зочин 2025-04-22 66.181.179.141

Оростой хийх гэрээг АН-ын Цогтгэрэл, Лодойсамбуу, Цэнгүүн нар хариуцуул. Тэгээд нэг талдаа гарьяа. Шүүмжлэх амархан ч хийх хэцүү

Avatar

хүннү 2025-04-22 202.55.188.89

Яг зөв. Тэгээд харая. Нөгөө Итгэлт баяны Галсанд “…чи чадахгүй л дээ, уршгүй дамшиг” гэж хэлдэг шиг юм болохгүй байгаасай.

Avatar

зочин 2025-04-22 66.181.190.52

Оростой гэрээ хийх зөв шд,, бусад улсад хулихдуулж үйлдвэр барих нэрээр өр тавьж газар нутаг баялгаа гаднынханд зар борлуулдаг Оросыг үзэн ядаж холдуулах өвөр монголтой нэгтгэх С,Данзангийн эртний далд санааг сэдээд бна уу кк

Avatar

Худлаа шаахаа боль 2025-04-22 203.91.116.130

Хятадаас их хэмжээгээр ЖэтА түлш оруулж ирдэг. Агуулахын хувьд хздээн авах боломжтой шүү. Туваан худлаа шаахаа боль.

Avatar

Нэргүй 2025-04-22 103.168.34.50

odoo bolj bgaa asuudal deer geree yamar heregtei um be

Avatar

Нэргүй 2025-04-22 103.212.118.181

Оросын тагнуул Жэнко монголд чөлөөтэй ажиллах юмаа

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.179.141

Хятадаас оруулж ирэх боломжгүй байх аа. Асар том нисэхтэй, онгоцны түлшний дутагдалд байдаг улс юу гэж зарах билээ дээ

Avatar

зочин 2025-04-22 66.181.179.141

Туваан анхнаасаа асуудлаа сайн судлаагүй, орос хэл дээрх гэрээгээ хуулийн зөв хэллэгээр орчуулж оруулж ирээгүй, хагас дутуу юм базаад УИХ л шийдэг гэх маягаар оруулж ирэх шиг болсон. Яаж сайд хийж салбараа удирдана даа

Avatar

Зочин 2025-04-22 103.57.94.103

Сайжруулж чадах уу? ч гэх шиг ер нь яагаад заавал хийх ёстой юм бэ? Заавал мангас махчин хулмаснуудаас авах албатай юу?

Avatar

temuujin 2025-04-22 66.181.187.51

Заавал хийх алба уу? Наадах чинь хямдхан биш, мөнгөөр бодоход бага тоо гарч байгаа ч, оронд нь мөнгөн бус хэлбэрээр юу тавьж тууж байгаагаа бодох ёстой шд, үмбүүнүүд ээ. Болохгүй бол талыг нь хятадаас, талыг нь оросоос аваач.

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.160.47

Туваан чи анхнаас яагаад ийм хачин гажиг хэлэлцээр оруулж ирсэн юм бэ?? Энэ чинь 8-р ангийн хүүхэд ч хараад зөвшөөрөхөөргүй гэрээ байна шүү дээ?! Чи ийм тэнэг арай биш байх?? Тэгэхээр чи оросуудад нээнтэгээр барьцаалагдсан байхаа?? Хэрэв тйим бол наад ажлаасаа татгалзаад өөрт хүнд харицуулах хэрэгтэй!!! Эх орноо боддоггүй юм гэхэд үр хүүхдийнхээ ирээдүйг бод л доо, та нар??!!

Avatar

Нэргүй 2025-04-22 103.212.119.36

XUSNEER SHAALGNA MASSAJLI80955877

Avatar

Бохир Улс Төр бүх Зовлонгийн Эх 2025-04-22 14.1.81.77

Монголд 1000 сайхан гадаадын хөрөнгө оруулалт хандив тусламж байгаад хэрэг алгааа Хүнийй Санаа Сэтгэл Бохир байгаа цагт Энэ улсыгн Бизнис , Улс төр хамаг юмс нь Бохир л байх юмдааа

Avatar

Нэргүй 2025-04-22 103.212.119.36

BOOWN LAW GOE XXOOD TAWIYYLI80955877SHAALTSI ANUSDI

Avatar

Нэргүй 2025-04-22 139.5.216.96

Чадах уу ч гэх шиг. Чадахгүй юм гэж байдаг юм уу??? Хямд түлш орж ирвэл онгоцны тийзний үнэ хүртэл буурна малнуудаа

Avatar

Нэргүй 2025-04-22 202.72.243.182

ИЙМ ГЭРЭЭГ ХИЙЖ БОЛОХГҮЙ, ТЭР МАН, АН-ЫН ЭХ ОРНОО ХУДАЛДАГСДЫГ ОГЦРУУЛЖ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж