Ээж нь бүх нийтийн цэвэрлэгээнд дайчлагдсан байх хойгуур гэр нь шатаж гэртээ үлдсэн гурван охин галд өртөж гурван бяцхан зүрх нэгэн зэрэг зогссон харамсалтай хэрэг өчигдөр гарав. Яг үүнтэй ижил хэрэг 2020 онд Дархан хотод гарч байсан. Эргэн сануулахад, 2020 онд нэг айлын гурван хүүхэд ээжийгээ байхгүйд тогонд цохиулж нас барсан. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс урлагийн тоглолт бэлдүүлнэ гэх нэрээр ээжийг нь дуудсан байж таарсан. Энэ ердөө хоёрхон жишээ.
Энэ мэт томчуудын хариуцлагагүй, удирдах түвшний хүмүүсийн ажилчдынхаа ар гэрийг боддоггүй "гахай илүү эрхтэй" энэ нийгэмд хүүхдүүд өдөр бүр хохирсоор байна.
Монгол Улсын Үндсэн хуульд хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд энэ эрх ноцтой зөрчигдөж хүүхдэд ээлгүй хот, хүүхдэд ээлгүй нийгэм, хүүхдэд ээлгүй ард түмэн болсон. Учир нь ганцхан жилд хэдэн зуун хүүхэд авто осолд өртөж, угаартаж, ахуйн ослоор амь насаа алдсаар байна. Үүнийг уншиж буй уншигч таны сэтгэл эмзэглэх ч хэдхэн кэйс дурдъя.
Эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ малдаа явуулснаас болж цасан шуурганд төөрсөн хүүхэд осгож нас барсан. Аав, ээж нь гурван хүүхдээ гэртээ цоожилж гарснаас болж пар нь задарч ус алдан түлэгдэж амь насаа алдсан. Байрныхаа гадаа тоглож байсан хүүхэд авто машинд мөргүүлж байрныхаа гадаа амьсгал хураасан. Машинынх нь ард тоглож байсан хүүхдийг анзааралгүй ухарснаас болж хүүхэд нас барсан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хэсэгт байрлах “Хан талст” компанийн эзэмшил талбайд 11-15 насны дөрвөн хүүхэд тогтоол усанд живж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг 2020 оны тавдугаар сард гарч байсан. Тэр үед шуугиад өнгөрсөн ч хариуцлага алдсан хүмүүст ямар шийтгэл оноосон бэ гэдэг нь тэгсхийгээд дарагдаад өнгөрсөн.
Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлалтай “Эко шинэс” эмийн сангийн ойр орчимд тоглож байсан есөн настай хүү 2018 оны зургаадугаар сарын 25-ны өдөр эмийн сангийн хаалганы бариулаас барин тогонд цохиулж амиа алдаж байсныг бид мартсан байх.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хөндлөвч төмөр 11 настай хүүгийн дээрээс унаж амь насаа алдсан хэрэг тэгсхийгээд мөн л замхарсан. “Хан талст” хотхоны лифтний хаалга цөмөрч бяцхан хүүхэд амиа алдсан.
Энэ мэт хүүхдийн амь насаа алдсан явдлыг тоолоод баршгүй. Бид тухайн үед нь сонсоод халаглаад, эмзэглээд л өнгөрдөг. Өөрөөр тэдний төлөө юу ч хийж чадахгүй, хийхийг ч хүсэхгүй байгаа нь харамсалтай. Инээж хөхөрч, баярлаж хөөрч дэгэж дэрвэх насандаа томчуудын хайхрамжгүй, хэнэггүй байдлаас бидний ирээдүй болсон хэдэн мянган зүрх ямар нэгэн байдлаар зогссоор…
Цаашид хэчнээн хүүхдийнхээ амиар хариуцлага, шударга ёсыг тогтоох юм бол. Монгол Улс хүүхдийн эрхийг хамгаалах хуультай, НҮБ-аас баталсан Хүүхдийн эрхийн конвенцийг хэрэгжүүлэх ёстой орнуудын нэг. Гэтэл хүүхдүүд өглөө хичээлдээ яваад орой эргэж ирэхгүй байх эрсдэлтэй нөхцөлд Улаанбаатарын амьдрал үргэлжилж байна. Тиймээс эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг томчууд хангаж өгөхөд анхаарах хэрэгтэй. Мянга мянган хүүхдийн амь нас долоон хоногийн дуулиан болох ёсгүй. Нэг үгээр хэлбэл томчуудын хариуцлагагүй байдлаас болж цаашид хэчнээн зүрх зогсохыг таах аргагүй. Хэзээнээс бид хариуцлагатай болж эхлэх вэ?
Монгол Улс нийт гурван сая 500 орчим мянган хүн амтай. Эдгээрээс 0-18 насны хүүхэд нэг сая 300 орчим мянга бий. Харамсалтай нь, хүн амын 37.3 хувийг эзэлдэг хүүхдүүдээ асран хамгаалагчийн хэнэггүй байдал, ээлгүй хотын бүтээн байгуулалтаас, төрийн авлига, хариуцлагагүй бодлого шийдвэрээс шалтгаалж хүүхдүүд нас барж байна.
Тухайлбал, жилд нийт 45-50 мянган хүүхэд гэмтэл бэртэл авч, 1000-1500 нь осол болон бусад шалтгаанаар нас бардаг аж.
Томчууд 2025-04-22 103.212.118.171
Томчуудын хэнэггүй, хариуцлагагүй байдлаас болоод хүүхэд амь насаараа хохироод байна гэж бичжээ. Тэр хариуцлага алдсан томчууд гээд байгаа этгээдүүд бол яг үнэндээ өчүүхэн эрх ашгаа хүүхдийн дээр тавьсан өчүүхэн тархитай, мэдлэггүй, амьтны зиндаанд явдаг хүн дүрстэй малнууд байдаг шүү дээ.
Нэргүй 2025-04-22 188.162.254.46
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж, бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!
Зочин 2025-04-22 66.181.177.81
Чи одоо бүх юмыг улс төрүүлж байлаг ямар гэгчийн новшийн зөнөг балай вэ. Энд хүүхдийн эрх, амь насны тухай, эцэг эхийн үүрэг хөр утлага яр гдаж байна. Мал орк
Хотын уугуул иргэн 2025-04-22 202.126.89.61
эцэг, эхийн хариуцлага гэж ярих ёстой шүү дээ. Хүүхдүүддээ тавих хараа хяналтыг сайжруулах, бага хүүхдүүдийг ганцааранг нь гэртээ цоожлож явах гээд зөвхөн эцэг, эхчүүдийн өөрсдийн хариуцлаггүй байдал им гарч байна. Түүнээс биш хамаг бурууг бусдад тохох нь буруу шүү. Энэ хандлага бол ёстой нөгөө социализмын сэтгэлгээ.
Нэргүй 2025-04-22 66.181.186.97
ХҮҮХДЭЭ ГЭРТЭЭ ЦООЖЛОХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ БНА ШҮҮ ДЭЭ. ХАЖУУ ХАВИРГАНЫ АЙЛАА УХНА, БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛНЭ. ТЭГЭХЭЭР ЯАХ БОЛЖ БАЙНА. ХЭНД ИТГЭХ ҮҮ.
Дамдин 2025-04-22 59.153.115.147
Бүх амьпралыг улс төржүүлдэгээ больчих
з 2025-04-22 202.9.46.150
Бүх нийтийн цэвэрлэгээ, урлагийн үзлэг гэх мэт Социализмын үеийн арга хэмжээнүүдээс татгалзах шаардлагатай байна шүү . Энэ хурган дарга нар хэзээ төлөвших юм бол.
Нэргүй 2025-04-22 202.55.188.114
Урлагийн үзлэг, дөл тоглолт, хомниист суваадниг гэх мэт ху үеийн юмнуудаа больчихмоор юм аа
Өвгөн Балдан 2025-04-22 59.153.115.147
Цэвэрлэгээ, соёл урлагын арга хэмжээ яагаад хэрэггүй гээд байгаа юм бэ. Тэгээд л тэнэг царайлаад баарчи сохор юм савандаа орилолдоод суух хэрэг үү.
Нэргүй 2025-04-22 210.148.94.144
Эцэг эхчүүдийн урлаг, спортын тоглолт гэж зөвхөн Монголд л байдаг балай юм аа нэг мөсөн хоригловол таарна.
Нэргүй 2025-04-22 139.5.218.47
Заавал бүхнийг хамруулдаг тогтолцооны тэнэг сэтгэлгээнээсээ салаач ээ. хогыг хог хаяж байгаа хүмүүсээр нь цэвэрлүүл. цаасан дээр хоосон баахан хууль дүрэмтэй, тэрийгээ хэрэгжүүлдэггүй. олигтой ч торгодоггүй. хог нус цэрээ хаясан хүнийг 10, 20к-аар торгосон болж эргүүтэж байхаар шууд л хог цэвэрлүүлдэг тогтолцоо хэрэгтэй.