"Мөнхийн хөршүүдээ хэзээ ч муулж болохгүй"

"Мөнхийн хөршүүдээ хэзээ ч муулж болохгүй"

"Мөнхийн хөршүүдээ хэзээ ч муулж болохгүй"

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Монгол Улс ОХУ-аас агаарын хөлгийн  түлш авахаар Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулах асуудал  олны анхаарлын төвд байна. Уг асуудлыг Зам тээврийн сайд та оруулж ирэхгүй, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд  Ц.Туваан оруулж ирсэн нь ямар учиртай юм бэ. МАН-аас томилогдсон сайд нар АН-аас томилогдсон сайд нараар туг тахиулж байна гэх асуудал яригдаж байна. Танд ямар тайлбар байна вэ?

-Уг асуудлын талаар нийгэмд буруу ойлголт төрүүлсэн байна. Энэ асуудлыг өчигдөр намын бүлгийн хурал дээр маш сайн ярилцсан. Угтаа АН-аас томилогдсон сайд, МАН-аас томилогдсон сайдын асуудал гэхээсээ илүү энэ асуудал бол уул уурхайн салбарын сайдын хариуцах чиг үүргийн асуудал.  Дизель түлш болон бензин шатахуунаас тусдаа агаарын хөлгийн асуудал гэж хаа ч байхгүй. Бид нэг л улсаас бүх төрлийн түлш шатахуун болоод иргэдийн нийтлэг хэрэглээний АИ-92 шатахуун авдаг.

Та бүхэн санаж байгаа бол энэ оны  хоёрдугаар сард Засгийн газрын тогтоол албан ёсоор  гарч "Эрчис ойл" компанийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам руу шилжүүлсэн.

Тэгэхээр Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны хувьд Монгол Улсыг нефтээр хангах асуудлыг хариуцаж ажилладаг учраас тухайн салбарынх нь сайд Ц.Туваан энэ асуудлыг ажил үүргийн хүрээнд өргөн барьсан.

-Та Зам, тээврийн сайлын хувьд агаарын хөлгийн түлшээ ОХУ-аас авах асуудалд ямар байр суурьтай байна вэ? 

-Зам тээврийн сайдын хувьд энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Ганцхан Ц.Туваан сайдын хариуцах асуудал гээд миний бие уг асуудлаас зайлсхийх асуудал байхгүй. Монгол Улсад агаараар болон газраар зорчиж байгаа бүхий л тээврийн хэрэгсэл манай яаманд харьяалагддаг. Тэгэхээр эдгээр тээврийн хэрэгслийг түлшээр хангах асуудал бол миний ажил үүргийн хуваарьт бий. Монгол Улсын иргэний агаарын нисэхийн нефтийн хэрэглээ жил бүр нэмэгдэж байна.

Тухайлбал, долоо хоногт гадаадын болон дотоодын 222 нислэг үйлдэж байна. Үүнд зарцуулах агаарын тээврийн түлшний хэрэглээ маш их нэмэгдсэн. Ялангуяа 2025 онд гадаадаас авах түлшний хэрэгцээ огцом өссөн.

Агаарын хөлгийн түлшийг 100 хувь Монголд нийлүүлж байгаа ганц улс бол ОХУ юм. Тэгэхээр ОХУ-тай учраа олж энэ асуудлаа шийдэх ёстой. Ер нь бол "Эрчис ойл" компанийг байгуулсан гол шалтгаан бол ОХУ-тай хамтран ажиллаж байсан Монголын хувийн компанийг татан буулгаад төр өөрөө хамтарч ажиллая ингэхдээ 60:40 харьцаатай байя гэдэг шийдвэрийг өмнөх парламент гаргасан шүү дээ. Ингэснээр онгоцны түлшний үнэ багасна гэж үзсэн. Үүний хүрээнд хийж байгаа ажил.

-Монгол Улс ОХУ-аас эрчим хүчний хэрэглээний хувьд хараат байдаг. Дээр нь агаарын тээврийн түлшний хувьд 100 хувь хараат байна. Туурга тусгаар улсын хувьд нэг улсаас эрчим хүч болоод агаарын тээврийн түлшний хувьд хараат байх нь хэр зохистой асуудал юм бэ.  Бусдаас ямар нэгэн байдлаар хараат байгаа асуудлын хамаарлыг  бууруулах нь Засгийн газрын бас нэг чиг үүрэг. Гэтэл дахиад 20 жил ОХУ-аас хараат байх асуудал оруулж ирлээ гэж иргэд шүүмжлээд байна шүү дээ?

-Нэгдүгээрт, 20 жил гэдэг бол хатуу тогтчихсон хугацаа биш. Хоёрдугаарт, гашуун ч гэсэн үнэнтэй нүүр тулахаас өөр зам бидэнд байхгүй. Бидний хувьд ОХУ-аас л нефтээ авч ирсэн. Өөр хаанаас ч авах боломж байхгүй. Тэр дундаа онгоцны түлшийг ганцхан ОХУ-аас л авна. Өөр хаанаас ч авч чадахгүй шүү дээ. Бид хоёрхон хөрштэй. Агаарын хөлгийн түлшийг онгоцоор тээвэрлэх боломжтой бол өөр улсаас авах тухай ярих боломжтой. Харамсалтай нь, төмөр замаар тээвэрлэхээс өөр сонголт байхгүй. Түүнчлэн БНХАУ-аас агаарын хөлгийн түлш импортлох гэхээр нефть нь Хятадын Батлан хамгаалах яамны харьяанд байдаг стратегийн бүтээгдэхүүн. Тийм учраас олон шат дамжлага дамжина. Харин ОХУ бүхий л хүнд цаг үед биднийг дэмжиж ирсэн. Тиймээс хуучин харилцаа холбоон дээрээ үндэслээд нефтээ тасалдуулахгүй явах нь зөв гэж үзсэний үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан. Түүнээс нэг улсаас хараат байх асуудал биш. Хөрш улсаа муулдаг хүмүүс манайхаас өөр байхгүй.

Бид Хятад, Орос улстай мөнхийн хөрш. Тэгэхээр мөнхийн хөршүүдээ хэзээ ч муулж болохгүй. Нэг хашаанд буучихаад хөрш айлаа муулдаг ёс зүй монгол хүнд байдаггүй биз дээ.

Бид энэ асуудалд нэлээд ухаалаг хандах нь зөв шүү гэж хэлмээр байна.

-Засгийн газар гаргаж буй бодлого шийдвэрийнхээ талаар иргэдэд мэдээлэл огт өгдөггүй. Энэ нь эргээд олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг. Үүнээс үүдэж гаргасан шийдвэрээсээ эргэж буцдаг. Энэ шийдвэр бас тэр замаар явахгүй гэх баталгаа байна уу? 

-Иргэдэд урьдчилж мэдээлэл хангалттай өгөөгүй гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ бид энэ шийдвэрээсээ эргэж ухрахгүй. Бензин байхгүй бол яах юм. Явган явах юм уу. Онгоцоор нийсдэггүй хүн гэж байхгүй. Хүмүүс цаг хугацааны үнэ цэнийг үнэлдэг цаг үе ирээд байна. Тэр ч утгаараа дэлхий нийт агаарын тээврийг сонгож байна. Монгол Улс ч адилхан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил Монгол Улсын 2.2 сая гаруй зорчигч агаарын тээврийг сонгосон байна. Тэгвэл энэ онд 2.7 сая зорчигч агаарын тээврийг сонгоно гэсэн урьдчилсан тооцоолол бий. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн чухал асуудлын нэг бол агаарын тээвэр. Тиймээс энэ гэрээг үргэлжлүүлж хийнэ. Өөр сонголт байхгүй. Харин Дорноговь аймагт баригдаж байгаа нефтийн үйлдвэр 2028 онд ашиглалтад ороход хамгийн эхэнд онгоцны бензин үйлдвэрлэнэ. Тэр үед сонголт бий болно. Бид өөрсдөө бензин үйлдвэрлэдэг болсон хойноо сонголтын тухай ярих нь зөв. Түүнээс сонголтгүй байж голж шилээд байж болохгүй.

Олон нийтэд агаарын түлшний импорттой холбоотой зөв ойлголт мэдээлэл урьдчилж өгөөгүй гэдэгтэй санал нэг байна. Мэдээллээ буруу өгөөд байна уу, эсвэл санаатайгаар мэдээллийг мушгин гуйвуулаад байн. Буруу зөрүү ойлголт их байна. Мэдээллээ нэгтгэсэн учраас уг гэрээг үргэлжлүүлэн хийнэ.

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ бартераар солилцох асуудал яригдаж байна. Бид одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортын нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногоос эхлээд нүүрсний экспорт нэмэгдэж байна. Үүнээс гадна өнгөрсөн сард зэсийн экспорт 200 мянгаар нэмэгдсэн. Мөн төмрийн хүдэр, жонш хангалттай экспортолж байгаа. Энэ дашрамд хэлэхэд, тавдугаар сарын 14-нд Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан төмөр замын нээлт болно. Урд хөрштэй хамтран бэлтгэл ажлыг хангаж байна. Төмөр замыг холбох ажлыг хэр эрт хийнэ тэр хэрээр нүүрсний экспорт нэмэгдэнэ. Ингэснээр төсөв бүрдүүлэхээс гадна стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтаа хийе гэж байгаа юм. Тухайлбал, 14 мега төслийн хамгийн чухал нь говийн бүс нутагт ус татах асуудал байна. Энэ усыг татахын тулд тодорхой хэмжээний нүүрсийг бартераар өгч оронд нь усны хоолойн асуудлаа шийдсэнээр ирээдүйд илүү их мөнгө олж төсөвт орлого төвлөрүүлэх боломж бүрдэнэ.

Энэ мэт холыг харсан ажил хийж байна. Түүнээс биш уул уурхайн бүх бүтээгдэхүүнээ бартераар өгөх тухай яриад байгаа асуудал байхгүй.

Харин УИХ-ын гишүүдээс "Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос төсвийн бүрдүүлэлтийн дийлэнх хувийг бүрдүүлэх ёстой. Тиймээс бартераар нийлүүлэх нүүрсний тоо хэмжээг зааж өгөх ёстой" гэсэн байр суурь илэрхийлж байна.

-Бартер буюу оффтейк гэрээтэй холбоотой нүүрсний хулгайн асуудал өмнө гарч байсан. Дахиад хулгай хийх боломжийг хуульчилж өгч байгаа юм биш биз дээ?

-Өнгөрсөн асуудлыг хууль, хяналтын байгууллага тогтооно. Тэдэн тонн нүүрс хулгайд алдсан гэх мэдээлэл надад алга. 40 их наяд гэх хийсвэр тоо байдаг. Гэхдээ тэр хэмжээг тогтоосон хүн ч байхгүй. Бартерыг хийхдээ, ийм төсөлд ийм хэмжээний нүүрсээр солино гэсэн саналыг Засгийн газар гаргаж УИХ-д өргөн барина. Ингэснээр УИХ үүнийг батална. Ингээд төсөл хэрэгжүүлэх гэж буй компани төслийнхөө дагуу тодорхой хэмжээний нүүрсээ тухайн үеийнхээ ханшаар авна. Энэ маягаар том төслүүдээ урагшлуулна. Өмнөх алдаагаа давтах зүйл байхгүй.

-Нүүрсний үнэ унаж, биет хэмжээгээ нэмэгдүүлсээр байгаа энэ үед дахиад бартераар экспортын хувь хэмжээгээ нэмэгдүүлж байна. Тэгэхээр цаашид нүүрсний үнэ өсөх хүлээлт байхгүй болох юм биш үү?

-Үнийг бид тогтоохгүй. Худалдаж авч байгаа тал тогтооно. Монгол Улсаас нийлүүлж байгаа нүүрсний хэмжээ бол урд хөршийн хувьд тийм их биш шүү дээ. Шүлс хаях хэмжээнд л байгаа. Ийм инээдэмтэй зах зээлтэй байж дэлхийд байхгүй юм ярьдаг худлаа сенсаци бидэнд хэрэггүй. Хоёрдугаарт, Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсээ экспортлох  ямар боломж байна тэр хэмжээгээр нь ханатал гаргах ёстой. Магадгүй нэг өдөр хэн ч хэрэглэхгүй зүйл болно. Одоо мөнгөний үнэ цэнийн тухай биш цаг хугацааны үнэ цэнийн тухай ярих цаг. Их хэмжээгээр гаргах тусам үнэ унана гэсэн ойлголт байхгүй. Тиймээс урд хөрш авч чадах хэмжээгээр өгч чадаж л байвал бид хожно.

-Монгол Улс хөрөнгө оруулагчдыг эх орондоо урьж байгаа. Гэтэл ураны салбарт хөрөнгө оруулалт хийсэн Франц улсын "Бадрах энержи" компанийн захирлын биед уран эсэргүүцэгчид халдсан хэрэг гарлаа. "Бадрах энержи" компани танай тойрогт хамаардаг. Орж ирсэн хөрөнгө оруулагчдаа хамгаалж чадахгүй байгаа ийм үед шинээр хөрөнгө оруулагчид орж ирэх итгэл үнэмшил байна уу?

-Манай Дорноговь аймгийн иргэдийн хувьд энэ асуудлыг маш сайн ойлгодог. Харин тодорхой хэмжээний санхүүжилттэй тэнд очиж лайв хийх нэрээр гаднын хөрөнгө оруулагчдыг элдвээр хэлдэг, шантаачилдаг хэсэг бүлэг хүмүүс бий. Хууль, төр гэж юм энэ улсад чинь байдаг шүү. Дээрээс нь эмэгтэй хүнийхээ хувьд ёс суртахуунтай байгаасай гэж хүсч байна. Бид энэ чигээрээ байвал Монгол Улсад хэн ирж хөрөнгө оруулах юм. Хөрөнгө оруулагчдынхаа хөл гар дээр нь суучихаад халаасыг нь нэгждэг бузар үйлдэл гаргаж байна. Монголын төрд хууль байдаг юм шүү. Монгол Улс  Засгийн газар, УИХ-аар баталсан шийдвэрээ хэрэгжүүлээд явна. Энэ бол ганц манай тойргийн, Дорноговь аймгийн асуудал биш Монгол Улсын ирээдүйн хөгжлийн асуудал.

Тиймээс хэдхэн шантаажчин нөхөд энэ асуудлыг зогсооно гэж байхгүй.

Би өөрөө тэр хонхрын хүн надад хангалттай баримт ирж байгаа. Лайв хийлгээд үзсэн хандалтаар нь үнэ хөлснийх нь хэмжээг тогтоодог асуудал ч энд бий. Би энэ асуудлаар холбогдох баримтыг хууль, хяналтын байгууллагад өгч шалгуулна. Хууль зүйн сайд О.Алтангэрэлд баримт нотолгоог нь хүргүүлсэн.  Энэ хүмүүсийн заль их юм. Ардаа зөвлөхүүд ажиллуулж байна. Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох гэхээр төвөгтэй. Зөрчлийн тухай хуулиар 8 удаа ч арга хэмжээ авахуулсан хүн байна. Цаашид улсын хөгжлийг гацаасан, боломжийг нь алдагдуулж зохион байгуулалттайгаар бусдыг өдөөн турхирсан уг асуудлыг Эрүүгийн хуульд оруулж хариуцлага тооцох ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

78 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

uhaa 2025-04-22 103.168.34.53

Delgershn zuv yrij bn, ongotsnii tulsh baitugai buh tulsh shatahuniig zuvhun OHU.s avdag n medeej , odoo gereegee zuv zohitsuulj 2 taldaa naidvar huleej hiihgui bol manaih udahgui buh hudulguur zogsoh bolno gedegiig oilgoh uhaantai ardchilagchid bhgui yu ?

Avatar

Нэргүй 2025-04-22 103.212.119.158

мөэх зүйл гэж бхгүй маргааш бид хэдэн улстай ч хиллэх юм билээ

Avatar

Иргэн 2025-04-22 202.9.46.44

үнэн зөв

Avatar

Нэргүй 2025-04-22 103.212.162.175

Бид хоёрхон хөрштэй, муулж болохгүй ч гэх шиг миний, бидний мэдэх зүйлийг бүү яриач. Оросоос шатахуун авахыг хэн ч хориглоогүй, та нарыг олигтойхон гэрээ хийхийг шаардаж байна. НОНБ-ын дэд бүтцийн (өргөн утгатай) менежментийг Орост өгөх, шатахууныг тасралтгүй 20 жил авах, гэрээ хэрэгжих маргаанаа зөвхөн Оросоор шийдүүлэх мэтийн тэнэг заалтуудаа хараач, сайжруулаач гээд байна. Хоёр улсын бизнесийн маргааныг хамтарч шийддэг байтал яахаараа Орос давуу эрхтэй шийдэх гэж??? Ядаж 20 хүртэл жил гэх…

Avatar

Нэргүй 2025-04-22 202.55.188.102

мөн сайхан том2 юм яарих юмаа чи Чамд ийм их мундаг хүний чадвар чадамж бхгүй төмөрийн орд зарж л мөнгө олсон муу ац чи одоо бүүр их оодорч бх шив. харин чи хуульгүй дүрэмгүй тоглолт хийж бгаа шүү

Avatar

Нэргүй 2025-04-22 103.212.162.175

үнэхээр тэнэг гөлөг ухаантай даа биш хулгайлсан мөнгөөрөө гишүүн, сайд болсон ац

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.178.132

Тэгдэггүй юм аа сайд гуа,бид ардчилсан улс муулж сайлах нь байдаг л асуудал,харин та нар авилга,дарамт эсвэл тэдлэг чадваргүйгээсээ болоод тэнэг гэрээ их хурлаар оруулж ирж байгааг чинь л шүүмжилж байна оростой байна уу хэнтэй ч бай ийм монгол улсын эрхи ашгийг хохироосон гэрээг хэрхэвч хийж болохгүй,учир нь маргаан гарвал оросын шүүх шийднэ,нисэх буудлын дэд бүтцийг удирдана,20 жилийн хугацаатай гэрээ ч гэх шиг боль доо та нар эдгээр заалтууд л гэхэд хожим ямар уршиг тарихыг ер нь ойлгож байна

Avatar

Нэргүй 2025-04-22 122.201.31.15

hoshnog doloogch urwagch uls ih ornoo hudaldagch uudugvi hulgaich ene yaawch mongol ulsiin irgen bishee ene hvnd mongoliin tuluu tsohiloh zvrh bhgui shunaldaa idegdsen chutgur

Avatar

Нэргүй 2025-04-22 202.9.41.31

Оросууд мнголыг бүтээж босгож хөгжүүлж өгснөөр мнголч жд өдий зэргт хүрсн бдгийн шдэ тэр хэв-р хөгжсн бол өдийн мнгол хөгжлөөрөө дэлхий тэргүүлх улс болсон бх байсан. Хулгайч х***а манжууд нам төр хулгайлж хулгай хийж дэлхий адаг болгсон орсуудыг муулагсдын цаана он удаан жил мнголд оргнж хулгай хийсн х***а х***а цуст манжууд бдгиймаа.

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.178.132

за зайлаа согтуу эргүү боол оо

Avatar

Нэргүй 2025-04-22 122.201.31.212

Муулж болдоггүй юм байж. Тэгвэл шивэртэй шаахайг нь дандаа үнсээд байж болохгүй дээ хө.

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.186.156

муулж үл болно. бас магтаж үл болно

Avatar

Эх оронч баатар. 2025-04-22 103.168.34.93

"Мөнхийн хөрш" гэж элэнцжг балаэцагны юм байдгийм? Дэлхийд хаана ч байдаггүй нэр томкёололоор ярихгүй байх хэрэгтэй ш дээ. Мөнхийн юм бол Чингис хааны үед орос манайтай хөрш байна биз дээ…. Дайны дараагаар орос манайтай хөрш биш болно. Тэгвэл Мөнхийн хөрш гэж солиорох уу?

Avatar

Иргэн 2025-04-22 59.153.113.190

иймэрхүү сонголт байхгүй зүйл дээр ашигтай гэрээ хийгээд ажиллахад болно. олон нийтийн сүлжээгээр эхнээс нь зөв мэдээлэл өгөхөд л болно.

Avatar

Нэргүй 2025-04-22 103.212.162.175

хамгийн гол нь чавганц ч шүүмжлэхээр тэнэг гэрээ

Avatar

Нэргүй 2025-04-22 202.126.89.221

ФАШИСТ ПУТЛЕРИЙН ОРОСУУДЫГ БАЙГААГААР НЬ УНЭНЭЭР НЬ ЯРИХ Л ЕСТОЙ ТЭГЭХГУЙ БОЛ МОНГОЛ МААНЬ БАС Л ХУДАЛ ХУУРМАГИЙН УУР БОЛНОО

Avatar

Нэргүй 2025-04-22 202.9.41.31

Оросууд мнголыг бүтээж босгож хөгжүүлж өгснөөр мнголч жд өдий зэргт хүрсн бдгийн шдэ тэр хэв-р хөгжсн бол өдийн мнгол хөгжлөөрөө дэлхий тэргүүлх улс болсон бх байсан. Хулгайч х***а манжууд нам төр хулгайлж хулгай хийж дэлхий адаг болгсон орсуудыг муулагсдын цаана хулгай хийсн х***а х***а цуст манжууд бдгиймаа.

Avatar

Нэргүй 2025-04-22 202.9.46.53

Та нар нохойноосоо ч дор гэдгээ үргэлж санаж бай.

Avatar

Нэргүй 2025-04-22 139.5.217.244

Дэлгэрсайхан сайд харин ч Бямбацогт, Халтар нар шиг өлбөгөр биш тууштай зоригтой ажилласны үр дүнд төмөр зам Авто зам урагшаа хөдөлж бгааг анзаарч байгаа биз дээ муулаа муул сайн муул гэхдээ л ийм сайд бгаа тулдаа хил холболт хийгдэж гацсан гацааг тайлж экспорт нэмэгдээд бид элийрч бга биз дээ Нүүрсээ авто замаар төмөр замаар л зөөж бга шүү ЗТЯ ныхан сайн ажилласны үр дүн шүү …

Avatar

Нэргүй 2025-04-22 103.212.162.175

долоогч уу

Avatar

Нэргүй 2025-04-22 45.117.35.28

zass, byalduu h hog ve…goyo bval goyo l bn sh te, muuhai bval adilhan l zagnana sh te

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.185.192

чи эрүүлүү? согтуу юмуу? эсвэл мангар хүнүү??? тэгээд яаж төрийн ажил хийжшүү байна. чи уод хөршөө муулах байтугай рэлмэрч эмэгтэйг нь зодож жанчаад алангаа алдаа биздээ. энэ яавч олигтой хүн биш.

Avatar

Нэргүй 2025-04-22 103.57.95.95

Оросын Газпром, Лукойл, Татнефть болон бусад олон төрийн болон хувийн компаниудаас нь онгоцны түлш авах бүрэн боломжтой. Тэд нар хоорондоо бас өрсөлдөж байдаг. Экспорт хийж, валют олохыг хүсэж бдг. Оросын түлш шатахууны биржээр хүртэл авах боломжтой. Бирж дээр олон үйлдвэрлэгч санал болгоод байж байгаа. Хятадаас авч бас болно. Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламж ямарч асуудалгүй. Яагаад заавал Роснефтэд 20 жилийн монопол өгөх гээд байгаа нь сонин. Монопол шүү.

Avatar

Ок 2025-04-22 109.110.159.68

Мөнхийн хөрш гэдэг үгэн доор монголчуудыг оюун санааны хувьд дарамталж дээрэлхэж ирсэн. Ийм ч болохоор хэдэн үеэрээ Орос Хятадын хараат байдал , боол нь бж ирлээ . Одоо болсон юманд хугацаа бнаа. Одоо зүгээр харилцан ашигтай баймаар бнаа. Бүх л юмаа гаднынханд найр тавьж өгч бна шдээ. Монголчуудын амьдрал бхгүй боллоо. бүр залуучууд нь гадагшаа хар ажил хйиж бнаа. Хөгшид буурлууд нь эм тарианы ч мөнгө алга. нялх нярайн ууд нь бүгдтханиад томуу. арай арай

Avatar

Зочин 2025-04-22 66.181.177.209

Казакуудаар лобидож байгаад Казакстанаас Монголруу төмөр зам татуулах хэрэгтэй байнаа

Avatar

Ок 2025-04-22 109.110.159.68

Наадахын чинь хэн мэдэхгүй бгаан. монголчууд нефть шатахуунаар оросын хараат гэж, 3 үеэрээ ингэж байлгаж бгаа биздээ Орос Хятадыг тахин шүт гэж бодлогоор ийм байлгаж бгаа биздээ. Гол нь наад Оросууддаа жижиглэн болгож Монголын зах зээлийг дээрэмдэхээ боль гэж бас шдээ. Баас царайлсан иймэрхүү хулгайчид төр удирдаж бгаа блохоор монгол мөндөө сэхэхгүй бгаа юм шдээ

Avatar

Нэргүй 2025-04-22 178.174.229.45

IIM DEBIL PISDA NARIIG SHUUD ***h HTEI SHUUD

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.183.170

Ашиг сонирхлын зөрчилтэй Чойжилсүрэн Дэлгэрсайхан мэтийн фсдакуудыг татаачээ

Avatar

Нэргүй 2025-04-22 124.158.104.205

Дөнгөж одоо л нүүрсний экспортын төмөр замаа янзлаж эхлэх гэнэ, чааваас. Бараг 2 арван жил нүүрсний төмөр замыг гацаажээ. Монголын хөгжлийг дор хаяж 30 жил ухраасан жэнко хариуцлаг хүлээх цаг нь болсон. Дэлгэрсайхан сайд зөв ярьж байна. Одоо ЗГ үлбэгэр дорой байж болохгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдаа зоригтой хамгаалах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-04-22 203.98.77.237

Баяр хүргэе Сайд болоод зөв ярьлаа Цаг хугацаа мөнгө болсон гэдэг нь дэндүү үнэн шүү Бид цаг үеийн боолууд Нүүрс ирээдүйд үнс болно гэдэг бол дэндүү худлаа Удахгүй шинэ технологиор олборлоод боловсруулаад гаргадаг болно Монгол орон нүүрсээр дэндүү баян газрын дор тэр чигтээ нүүрс бга Налайхаас эхлээд л бүх говь хээрийн бүс нүүрс, хий бга шүү Зоригтой урагшаа хараад л зүтгээд бай Эцэст нь ард түмэн хойч үе хожно Шантаажчин юмнуудаас айх юмгүй

Avatar

Нэргүй 2025-04-22 202.126.88.71

Ямар ч тооны багцаагүй мал иргэдтэй улс.44 их наяд буюу 12 тэрбум долларын нүүрс хулгайлах боломжгүй улс.Женкр эргүү махан толгой гадны офшорт 17 тэрбум доллар байгаа олж ирнэ гэсэн.Тэгснээ нзүрсний орд зарсан 250 сая доллар чинь замбараагүй их мөнгө шүү дээ гэсэн.Нефть, дизель нь жилд 2.5сая тонн хэрэглээтэй болсон.Дорнодоос жилдээ 500 мянган тонн түүхий тос буюу 250-хан мянган тонн гарна.Хямдаар нь хойноосоо авахаас өөр аргагүй.Нэмж хайгуул хийх, олборлолтоо нэмэх ажилыг женкочид гацаасан

Avatar

Зочин 2025-04-22 82.144.201.2

20 жилийн хугацаатай гэрээ байхдаа яадаг юмб, 2028 онд нефть боловсруулах үйлдвэр баригдах юм бол наад гэрээгээ 5 жилээр байгуулаад, нөхцөл өөрчлөгдвөл хугацаагаа сунгаад явж болно шүү дээ.
Хямд үнээр авна гэсэн юм яриад байх юмдаа, энэ бол тархи угаалалт!!!

Avatar

Иргэн 2025-04-22 66.181.182.125

Ийм тэнэг нөхдүүд их хуралд байхаар монгол улс хөгжих үү

Avatar

гахай tsarailchad huurhun hulgai hiiged goy 2 um yariaal zaluu a avarigaa bavchaal nuguuh mongo toloo yu ch hiihes butsku .a.l an dartsag gi... sejigiin l .llrud zailaasa 2025-04-22 103.168.34.93

Zalitai hugshin unegdee

Avatar

Нэргүй 2025-04-22 103.57.93.136

тэгээд үгийг дагаад дарлуулаад байна гэсэн үг биш шүү халтар Орк минь.

Avatar

Нэргүй 2025-04-22 124.158.126.107

оросууд бол монголыг хөгжүүлэхгүй гэсэн бодлого баримталдаг улс. оросуудад дээрэлхүүлж байгаа нь дарга нарын арчаагүйн байгаагийн илрэл ш дээ

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.187.121

АНУ гэж онгироод байгаа этгээдүүд АНУ-ын иргэд шиг 340000 ам. доллар төлөөд АНУ-даа бакалавраа хийх сачий нь байна уу?

Avatar

сонгогч 2025-04-22 202.9.47.95

Бид газар нутагаа аваад америк ч юмуу, европ руу нүүхгүй нь ойлгомжтой тул Орос Хятад 2 мөнхийн хөрш нь үнэн. Харин харилцан ашигтай хамтын ажиллагаа бол өөр асуудал

Avatar

Нэргүй 2025-04-22 202.126.89.59

Мөнхийн хөрш гэж хаана ч байхгүй ялангуяа оростой бол ,харилцан хэн хэндээ ашигтай хамтын ажиллагаа л гэж байх ёстой,,,

Avatar

Хариу 2025-04-22 66.181.188.126

Монгол Улстай хил нийлсэн хоёр улс бол манай мөнхийн хөрш, нутгаа аваад нүүдэггүйгээс хойш хаашаа ч зайлахгүй. Харин "мөнхийн найз нөхөд гэж байхгүй, мөнхийн эрх ашиг гэж бий" гэж үг байдаг. Түүнийг хэлэх гээд хил залгаа улсуудаа хөрш биш гэх гэж байна уу? Эрх ашигтаа нийцүүлээд хэнтэй ч худалдаа хийж болдог. Худалдааг аль ойрын, тээврийн болон бусад зардал багатай улстай хийх нь бизнесийн хууль, Нэрээ "Нэргүй"-гээр орлуулсан чамд хөршөөс өөр харилцан ашигтай ямар түнш байна хэлээдэх л дээ.

Avatar

Нэргүй 2025-04-22 122.201.31.184

Мөнх хиллэж байх улсыг өөрөөр юу гэж нэрлэх вэ? их мэдэгч гуай

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.186.156

мөнхийн юм гэж хаана ч байхгүй. урт хугацааны юу түр зуурынх уу л гэж бий. мангуу монголианчууд мөнхийн юманд дуртай гэдэг нь мөнхийн жаргал цэнгэл мөнхийн ашиг орлого мөнхийн асран хамгаалагч гээд л тоолж дуусахгүй

Avatar

Нэргүй 2025-04-22 59.153.112.57

Юу үнэн энэ үнэн 2 хөршөөсөө бүх амьдралаа залгуулж байж 2 хөршөө газар доогуур ортол муулдаг хүмүүс зөвхөн улстөрд байна. Бизнесүүд өөрийн бизнесийг хамгаалахын тулд ЗГ-т нөлөөлдөг болохоос хөршөөс авах юмаа авч л байдаг. Жирийн бор амьдралтай иргэд маргаашийн хоолоо яаж залгуулах вэ гэж санаа зовж хямд төсөр юм өгч байгаа 2хөршөө муулах сөгөө байхгүй. АН-ын гишүүд хий юопорч дэлхийд үлээх түр зуурын салхи, үүлэн чөлөөний нарыг дагаж цаашдаа юу болохыг мэдрэх ч үгүй худлаа попорч бна

Avatar

Буриад Зон 2025-04-22 122.201.31.184

энэ Жаргалан авгайн солиорол хэзээ дуусна даа

Avatar

Нэргүй 2025-04-22 103.57.95.95

Бид Оросоос авдаг нь үнэн. Гэхдээ Оросод олон эх үүсвэр байгаа. Роснефть, Газпром, Лукойл, Татнефть гэх мэтчилэн төрийн болон хувийн олон эх үүсвэр байгаа. Тэд ч хоорондоо өрсөлддөг. Аль нь ч онгоцны түлш үйлдвэрлэдэг ба дуртайяа нийлүүлж ирсэн. Хятадаас ч авах боломжтой. Энэ олон эх үүсвэрийн ганхан Роснефть болгож, 20 жилийн монополь тогтоох нь буруу. 80 оноос л монголчууд өөрсдөө онгоцны суталгаагаа хийгээд ирсэн. Чадахгүй биш чадна. Харин төрийн компани дахь томилгооны цүнх баригч чадахгүй.

Avatar

Нэргүй 2025-04-22 59.153.112.57

Хятад оросоос түүхий нефть авч бензин үйлдвэрлэдэг болохоор бидэнд оросоос хямд өгөх үү? Оросын бусад компаниуд юу гэж манайд төрийн компаниас илүү хямд өгөх вэ?! Тэгээд ч бидэндээ их болохоос оросын компаниудад бол нэг аймгийнх нь хэмжээний юмыг яаж тоох вэ дээ

Avatar

Нэргүй 2025-04-22 103.57.95.95

Роснефттэй гэрээ хийх нь зөв. Гэхдээ 20 жилийн монополь гэрээ болохгүй. Хэрэгтэй үедээ Газпропоос, Лукойлоос, Татнефтээс, Хятадаас авах боломжтой байх ёстой. Оросын бензин түлшний биржээр ороод үз. Роснефть хямдхан биш. Орост энэ салбарын бирж нь байгаа.

Avatar

Удган 2025-04-22 122.201.31.184

зөв дөө

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.190.129

эргүү мал минь тэд бүгд оросын төрийн өмч

Avatar

Нэргүй 2025-04-22 103.57.95.95

Ихэнх нь хувийн компаниуд шүү.

Avatar

Нэргүй 2025-04-22 103.57.95.95

Оросоос авья. Гэхдээ оросын аль ч компаниас нь авах боломжтой байх ёстой. Роснефт жилийн 1 тэрбум долларын орлогын төлөө Монголд том лобби үүсгэсэн бололтой.

Avatar

Тэ1 2025-04-22 202.9.46.40

Мөнхийн юм гэж байхгүй, супер гүрэн том орон эхлэлтэй төгсгөлтэй. Нэгддэг бутардаг жамтай. Хамгийн гол нь бушуухан задарцгаагаасай тэгвэл монгол улс тойроод олон том жижиг хөршүүдтэй болох болтугай л гэж залбир. Тэгэхгүй бол 2 аварга хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага байх хэцүү.

Avatar

Нэргүй 2025-04-22 59.153.112.57

Израил, арабын гээд олон.жижиг орны дунд энх тайвнаар оршиж.чадах уу? Эстони латви болгар гэх мэт жижиг орнууд хэзээч тайван амьдарч байгаагүй дандаа л дайны хөлд өртөж одоо Европын холбоонд орж Герман, Франц мэьийн орнуудын ивээлд багтаж тэднийг юу гэж хэлнэ тэрнийг нь тоть мэт давтаж байна. Жижиг орон амбиц ихтэй манайтай люксембург мэт орнууд хөрш байвал бидний шүлс гоожоод хараад сууж чадахгүй шүү

Avatar

Нэргүй 2025-04-22 203.91.115.50

ЯАГААД ЭРХ ТЭГШ ХАРИЛЦАЖ БОЛДОГГҮЙ ЮМБЭ ЯАХААРАА ОРОСУУД ДАНДАА ДЭЭРЭНГҮЙ ХАРЬЦДАГ ЮМ БЭ. БИД ОРОСЫН КОЛОНИ ЮМ УУ ОЧИЖ- НИСЭХ БУУДЛЫГ НЭЭНТЭГЛЭЖ АВАХ ГЭЭ БГАА НЬ ЗЭВҮҮ ДУРГҮЙ -ЫГ ЗЭРЭГ ХҮРГЭЖ БНА НА ХУЙ РУССКИЙ КОРАБЛЬ РАШИСТЫ

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.166.196

BAS DEERELHUULJ BOLOHGUI

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.184.145

Юу ч гэж хэлхэвдээ,,,,хулгайчууд,,,,оросын колонид дахин оруулахнээ,,,,,өөрсдөө гараад л зугтана,,,,улс үндэстэн сүйрнэдээ,,,түүх давтагдахнээ,,,,хэдэн тэрбумаар худалдагдсан хулгайчууд болдоо,,,,””””богц богц мөнгөөр богдоо худалдсан ноёдууд”””””гэдэг шиг,,,,

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.184.145

Оросууд ,,,,заавал компани байгуул,,,40 хувийг нь авна гэж ацлаад байгаа юм байналдаа,,,,,энэ
Дэлгэрсайхан ч яахав “”””мөнгө цагаан нүд улаан”””” цайрсан нөхөр,,,,үүнд ямар ичих булчирхай байх биш,,,,,

Avatar

Бат 2025-04-22 103.212.117.153

Энэ хамгийн буруу гарын нөхөр дөө хүүхэн архи хоёрт гүн орсон монголын төмөр болон баялагийг хятад руу зарж баяжсан нөхөр шүү. Япончууд замын үдэд шилжүүлэх байгууламж барьсан байхад өргөжүүлээд түлш шатахуун урд талаасаа авч чадахгүй арчаагүй н**ш шүү. Зөвхөн хятад биш нефть боловсрулдаг олон орон өмнө талд баына. Манай онгоцны шатахууны хэрэгцээг хятадтай харьцуулхад дуслын хэмжээтэй. АН-ын ЗГ урдаас түлш авч байсан шүү. Имэрхүү эргүү дагзыг хурдан зайлуулах хэрэгтэйдээ.

Avatar

Нэргүй 2025-04-22 202.55.191.194

энэ өөрөө өөдгүй Монголын дайсан л даа

Avatar

Нэргүй 2025-04-22 202.9.41.31

мнголыг баялг хужаагуудтай нийлж цөлмж хулгайлж зөөө бга х***а цуст манжууд.

Avatar

Нэргүй 2025-04-22 202.126.90.33

амныхаа зоргоор балингачлаж байна шүү. Бид нефтийн үйлдвэртэй болно гэдгийг орос мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Тэрнээс өмнө үйлдвэрийг нь зогсоож болвол нэгмөсөн бариулахгүй гэсэн бодол тээж явааг нь мэдэхгүй гэж мэдэн будилж байна…

Avatar

Зочин 2025-04-22 202.179.27.99

Чи тэгээд юу санал болгох юм ккк

Avatar

Зочин 2025-04-22 66.181.161.25

90-ээд оны үед оросын шатарчин Каспаров манай улсын талаар таагүй муу үгс чулуудаж байв. Гэхдээ тэр нь ОХУ-ын албан ёсны байр суурь байгаагүй. Одоо ч эрдэмтэн Дугин зэрэг манай улсын талаар элдвээр хэлдэг хүмүүс орост байгаа. Тэглээ гээд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай ОХУ-ын ЗГ-ийн албан ёсны байр суурийг тэдгээр хүмүүсийн үгээр ойлгох албагүй. Манай иргэдийн сошиалаар юу хэлэх ярих нь Монгол улсын ЗГ-ийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.

Avatar

зочин 2025-04-22 66.181.160.23

Хоёр хөршөө муулаад байгаа НАМ , УЛС ТӨРИЙН ХҮЧИН болон ямар нэгэн олон нийтийн байгууллага байхгүй шд !!!.. Ямарч эрх мэдэл , нөлөө байхгүй гудамжинд байгаа хувь хүмүүсийн дэл сул яриаг нэг их өндөрт гаргаж яриад хэрэгүй …

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.187.100

Тэр лайв хийлгээд мөнгө төлдөг хүнийг яагаад нэрлэхгүй бнааа ?! Тэр чинь л гол дайсан шүү дээ !!! Тэр дайсан чамтай зэрэгцээд УИХ-д сонгогдсон ЖЕНКР шүү !
Тэрийг нэрлээч !!!

Avatar

зочин 2025-04-22 66.181.179.141

Онгоцны түлшийн асуудлаар Сайд маш зөв ярьсан байна. ОХУ-аас авахаас өөр гарц байхгүй.

Avatar

Нэргүй 2025-04-22 103.57.95.95

Бид Оросоос авдаг нь үнэн. Гэхдээ Оросод олон эх үүсвэр байгаа. Роснефть, Газпром, Лукойл, Татнефть гэх мэтчилэн төрийн болон хувийн олон эх үүсвэр байгаа. Тэд ч хоорондоо өрсөлддөг. Аль нь ч онгоцны түлш үйлдвэрлэдэг ба дуртайяа нийлүүлж ирсэн. Хятадаас ч авах боломжтой. Энэ олон эх үүсвэрийн ганхан Роснефть болгож, 20 жилийн монополь тогтоох нь буруу.

Avatar

temuujin 2025-04-22 66.181.187.51

Бид муулахгүй байж болно л доо. Нөгөө 2 нь зүгээр байж чадах юм уу?

Avatar

Нэргүй 2025-04-22 103.212.119.243

нэг зүйл үнэн хэллээ .өөр хаанаас ч авах боломжгүй байж өөр сонголт гэж дэмийрэх хэрэггүй гэж. дэлхийн өөр улсаас авах боломж зөвхөн далайд гарцтай оронд л байдаг зүйл. манайх шиг хоёрхон хөрштэй .тэр хоёр нь дэндүү том гүрэн байгаа тохиолдолд учрыг нь олж чадахгүй баахан хэрэгтэй хэрэггүй юм цээжилчихсэн тэнэгүүдийг улс төрд ойртуулах хэрэггүй.

Avatar

Зочин 2025-04-22 66.181.161.63

Улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд бол мөнхийн хөрш ч байна уу, гуравдагч хөрш ч байна уу, аливаа улсыг муулахгүй, бас хэт пялдагадаж магтахгүй байх нь чухал. Харин жирийн иргэдийн хувьд бол муулна уу, сайлна уу ёстой падлийгүй юм байхаа.

Avatar

Нэргүй 2025-04-22 139.5.216.59

наад залуучууд чинь юу ч хийж бүтээж чадахгүй.ширээний ард суугаад бодлого ч явуулж чадахгүй улс мөнгөгүй ,хэцүүдэхээр нь газраа ухаж сэндийлээд орвонгоор нь эргүүлээд зарж болох бүхнийг зараад идэцгээе л гэж боддог өөр юу ч хийж бүтээж чадахгүй.аугаа их орос улс дэлхийг тэнцвэржүүлж байгаа.тэднээс айх биш хамтрах харилцах ёстойг ойлгохгүй бн.өөрсдөө арчаагүй учраас айдаг энэ хэвээрээ байгаад байж болохгүйг ойлгохгүй байна..монгол улс чадлаарчаатай хүчирхэг болох ёстой гэж бодох залуу хүн алга

Avatar

ИРГЭН 2025-04-22 103.57.93.212

Өөрсөдөө Авилга авч, хулгай хийхээс өөр юу хийж чадахгүй байж бас 3-дагч Хөрш, Баруун нтр гэж ярих дуртай, тэд нар нь Монголчуудыг шулж мөлжих далд санаа агуулаастай, Оюу толгойгоог түшиглээд тэгээд Эрдэнэт, Багануур, шиг Хот баригдав уу,,,,үгүй шүү дээ, Орос, Хятад гэсэн Дэлхийд хүчирхэгжсэн энэ хоёр Хөршийнхөө ая эвийг олоод Улс орноо хөгжүүлж чадахгүй Төр засаг гэж байгаад хэрэггүй,

Avatar

Б 2025-04-22 202.55.191.130

ХҮҮЕ ОЮУ ТОЛГОЙ МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЯМАР Ч ҮҮРЭГ БАЙХГҮЙ ШҮҮ. ҮГЭЭ МЭДЭЖ Х УЦ. ДЭЛХИЙ ДЭЭР ОГТ БАЙДАГГҮЙ БЛАВРАГА МЭТИЙН Н О ВШНУУДААР ЭЛГИЙН ГЭРЭЭ ХИЙЛГЭЖ, 34 ХУВИЙН АШИГГҮЙ ЮМ ХИЙЛГЭЧИХЭЭД БИТГИЙ ЦЭЦЭРХЦГЭЭ. МОНГОЛООР ДҮҮРЭН УУРХАЙЧИН ЭДИЙН ЗАСАГЧИД ХЭТЭРХИЙ МЭРГЭН ОНОЛ НОМ ХУДЛАА ЯРИАД ШААААГААААД.

Avatar

Нэргүй 2025-04-22 103.212.119.36

BOOBN XXNO ANUSDI UILCHLN MERGJLN80955877

Avatar

Уншигч 2025-04-22 202.55.191.130

Хужаагаар угжуулсан дээрэмчин.

Avatar

Нэргүй 2025-04-22 139.5.216.59

муулнаа наад залуучууд чинь .ирээдүйг харахгүй ээ,утсаа ухаад америк хятадын хөгжлийг хий хоосон шүтсэн оросыг хараасан.30 жил тархийг нь амжилттай угаачихсан юм чинь аргагүйшдээ .өөрсдөө юу ч хийж чадахгүй.ширээний ард суугаад зааж зааварлаад л амьдрах санаатай наад залуу үе чинь.монголын ирээдүй ийм л бна

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.160.47

Чи тийм хайртай бол Орост очоод амьдар л даа!? Нэг сар болоод ингэж ярихаа мартана даа?!

Avatar

Нэргүй 2025-04-22 103.168.34.141

ZOV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж