Колумбиас хавсран суух Элчин сайд Алехандро Родригез жуух бичгээ гардуулав

Колумбиас хавсран суух Элчин сайд Алехандро Родригез жуух бичгээ гардуулав

Колумбиас хавсран суух Элчин сайд Алехандро Родригез жуух бичгээ гардуулав

Гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар өнөөдөр /2025.04.21/ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Тодруулбал, Малайз, Португал, Колумби, Ирланд, Босни Херцоговин улсуудаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд жуух бичгээ гардуулж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэдэнд баяр хүргэн, ажилд нь амжилт хүсэв.

Бүгд найрамдах Колумби улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алехандро Родригез хоёр улсын хооронд 1988 оноос хойш бий болсон харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн, хөгжүүлэхийн төлөө бүхий л хүчээ дайчлана гэдгээ Итгэмжлэх жуух бичгээрээ дамжуулан илэрхийлсэн юм. Мөн уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, жендер, худалдааны боломжийг нэмэгдүүлж, аялал жуулчлалыг онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдэв. Элчин сайд Алехандро Родригез Колумбийн Соёл, спортын асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагчийн хувьд хоёр улсын соёл, спортын солилцоог хөгжүүлэх боломж байгааг онцолсон юм.

Бүгд найрамдах Колумби улс болон Монгол Улсын хооронд тогтоосон 36 жилийн дипломат харилцаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-нд улам бэхжин зузаарсан нь Богота хотноо болсон Улс төрийн зөвлөлдөх дөрөв дэх удаагийн уулзалт байв. Энэ харилцааг улам өргөжүүлж өнөөдөр ийнхүү хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алехандро Родригез Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байна.

Дашрамд дурдахад, Колумби, Монгол Улсын Гадаад хэргийн сайд нар 2023 оны есдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дахь чуулганы хүрээнд "Техникийн хамтын ажиллагааны тухай засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.187.21

Таван улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барьж байхад зөвхөн ганц улсыг тодотгож мэдээлж байгаа нь маш бүдүүлэг алдаа. Бусад улсууд нь манай улсын талаар ямар дүгнэлт хийхийг бодох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-04-21 202.126.89.142

Оросын найзууд бүгд монголд десанталжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж