Б.Батцэцэг: Евразийн хэлэлцээрийг сайжруулан, байгуулах боломжтой

Б.Батцэцэг: Евразийн хэлэлцээрийг сайжруулан, байгуулах боломжтой

Б.Батцэцэг: Евразийн хэлэлцээрийг сайжруулан, байгуулах боломжтой

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.04.21/ хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай зэрэг нийт дөрвөн асуудал хэлэлцсэн байна.

Засгийн газрын хувьд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийг эргүүлэн татахаар болжээ.

Харин Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай асуудлаар мэдээлэл сонсоод холбогдох байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Тэгвэл Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд нарийвчилсан зохицуулалтыг тусгах, мөн Гадаад харилцааны яам, Аж үйлдвэр эрдэс баялгийн яам хэлэлцээрийг сайжруулах чиглэлд үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай гэж шийдвэрлэжээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Ч.Хүрэлбаатар сайдын үед Евразийн эдийн засгийн холбоотой хэд хэдэн удаагийн уулзалт хийж,  хэлэлцээ хийсний үндсэн дээр Евразийн эдийн засгийн холбоо Иран улстай хийсэн загварыг Монгол Улсад санал болгосон. Энэ нь чөлөөт худалдааны түр хэлэлцээр. Гурван жилийн хугацааатай түр хэлэлцээ хийнэ, ямар нэг үүрэг хүлээхгүй.  Өөрөөр хэлбэл,  заавал чөлөөт худалдааны хэлэлцээр рүү орно, Евразийн эдийн засгийн комисс гэдэг байгууллагын гишүүн болон ажиглагч болно гэсэн үг биш. Тийм учраас түр хэлэлцээрийг хийх санал тавьсан.  Үүнээс хойш Л.Гантөмөр сайд Евразийн эдийн засгийн холбоотой сүүлийн нэг жилийн хугацаанд олон удаагийн  хэлэлцээ хийгээд түр хэлэлцээр байгуулах протколд гарын үсэг зурсан байгаа.

Энэ хэлэлцээрийг цааш сайжруулаад  хийх боломжтой, Евразийн эдийн засгийн холбоотой хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжтой гэж Гадаад харилцааны яам үзэж байгаа.

Хоёр дахь хэлэлцээр нь онгоцны түлшийг ОХУ-аас нийлүүлэх тухай хэлэлцээр. Хоёр хэлэлцээрийн нэг хэсэг нь. Хоёр улс хоёр талаасаа тавьж байгаа саналыг нийлүүлээд хос хэлэлцээр байгуулахаар болсон. Нэгдүгээр асуудал нь Монгол Улсын зүгээс бензин тос тасалдаж ирсэн асуудлыг тавьж, газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж өгөх хүсэлт тавьсаар ирсэн. ОХУ- ын зүгээс манай онгоцны түлшийг дундаас нь зуучилдаг компани өндөр үнээр зардгаас тийзний үнэ өндөр, МИАТ -ын зардал өссөн байна. Тийм учраас онгоцны түлшийг шууд нийлүүлье гэдэг санал тавьсаар ирсэн.  Ингээд хоёр талаасаа төрийн өмчит компани байгуулаад “Роснефть” компани онгоцны  түлшийг шууд нийлүүлье.  Онгоцны түлш,  газрын тосны бүтээгдэхүүнээ тасралтгүй тогтвортой  нийлүүлье гээд хоёр тал яриад, соёрхон батлаад албажаад хэрэгжээд явна гэдэг тохироотойгоор хийж байгаа.

Ц.Туваан сайд ОХУ -ын Эрчим хүчний сайдтай уулзах үеэрээ өнөөдөр хоёр намын бүлэг дээр ярьсан асуудлыг тавьсан. Тухайлбал, онгоцны түлшийг 20 жил нийлүүлэх тухай,  онгоцны буудлын дэд бүтцийн цогцолбор дээр хамтарсан компани байгуулна, ОХУ- ын Арбитрын шүүхээр шийдвэрлэнэ зэрэг дөрвөн зүйл дээр өөрчлөлт оруулах саналтай байгаагаа ОХУ-д албан ёсоор тавьсан. Гадаад харилцааны яам албан ёсоор дэмжээд явна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мягаа 2025-04-21 43.242.242.237

Манай нэфть боловсруулах үйлдвэр 20 жил лав ашиглалтад орохгүй болж таарав уу

Avatar

XAVTGAIL 2025-04-21 50.147.160.114

budami Steeling, XULGAiCH WOrkerTolgoi.

Avatar

T; 2025-04-21 50.147.160.114

– ¥ +@#;

Avatar

- ¥ - + ; 2025-04-21 50.147.160.114

U ++++U / + + + \ @ i LL
oryylgyi, nyyruguxgyi baix.. zailyylCJN.xyltaichgl.

Avatar

Нэргүй 2025-04-21 202.126.90.33

муу урвагчид. Эх орныхоо зүрхийг орсод атгуулах гэж байна уу. Ёстой үгүй шүү…

Avatar

бат 2025-04-21 103.212.117.153

Оросын хөрш киргиз улс буудалаа оростой хамтарч гэрээ хийгээд эхний жил хямдхан болж байсанаа дараа жилээс нь үнээ нэмж оросууд гартаа хийгээд авсан. Киргизүүд хөрш казакстандирж хямд билет авч онгоцоор явдаг болсон гэсэн. бид цаашидаа бээжин орж гуравдагч улс руу зөрчих болов уу. Хувийн компанид яагаад итгэхгүй байна. төр байгаа юм бол хууль журам гаргаад зохицуулж болно шдээ. Оросын хувьд монголчуудын онгоцны үнэ хэд байх нь чухал биш гол онгоцны олон улсын буулыг хяналтандаа оруулах гол юм.

Avatar

Хотын уугуул иргэн 2025-04-21 66.181.178.19

Ийм гэрээ байгуулах нь туйлын зөв. Бензиний ченжийг таслан зогсоох ёстой. Ямар пяздукнууд энэ гэрээг эсэргүуцээд байгаа нь ойлгожтой шүү дээ.

Avatar

Боломжгүй 2025-04-21 202.9.46.40

Эвтэйхэн шиг дипломат өмхий үгээр хуурч өнгөрөөгөөд цаашдаа дуугүй хая!

Avatar

Нэргүй 2025-04-21 202.9.40.31

болиоч ээ, зайлаач ээ! Дэлхийн адгийн улстай хамтарч ажиллана гэж юу байхын бэ???

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ЗГ АСУУДЛАА САЙТАР БОЛОВСРУУЛАХ ШААРДЛАГА БАЙНА ШҮҮ 2025-04-21 59.153.112.120

Сүүлийн үед ЗГ-аас УИХ-д өргөн барьсан хэд хэдэн төслөөс дүгнэхэд, яамд асуудлаа сайтар боловсруулахгүй, ЕС асуудлуудаа зангидахгүй, урсгалаар нь орхиод байна уу даа гэсэн байдал ажиглагдлаа. Энэ байдал нь УИХ дээр шүүмжлэл дагуулж, буцаагдаж байна. Бас хамтарсан ЗГ-ыг эсэргүүцэгчид МАН-д ч, АН-д ч бий гэдэг нь ч нууц биш. Тэдэнд ч сайхан хоол болж байна. Жирийн иргэн бидэнд намууд хамтраад улсдаа хэрэгтэй зүйл хийж л байвал зөв гэж үздэг юм.

Avatar

Нэргүй 2025-04-21 159.69.35.227

Урвагч авгай.

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.160.123

Энэ асуудлаар ТӨР ЗАСАГ хэлэлцээр байгуулах нь буруу: хувийн компанид харицуулах нь зүйтэй!! Хэрэв болохгүй бол Засгийн газар болиулах боломжтой байх хэрэгтэй!!! Хэрэв Засгийн газар хэлэлцээр байгуулаад УИХ баталчихвал эргэж буцах замгүй, мухардалд орно!!! Оросууд бас нэг шантаажны хэрэгсэлтэй болж авна гэсэн үг!!! Манай ТӨР ЗАСАГ гэж бүр яачихсан дүнхүү, маанаг болчихоо вэ??!!

Avatar

Нэргүй 2025-04-21 202.9.40.250

оросуудад бөлдөгүүлсэн эх ороныхоо эрх ашгаас урвагчид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж