Башар аль-Ассадын засаглалын үед эх орноо орхин дүрвэсэн Лина өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-ны өглөө эргэн иржээ. Энэ бол сөрөг хүчний дайчид Дамаск руу урагшилж, Алеппо зэрэг томоохон хотыг эзлэн авсан өдөр. 24 жилийн дэглэм нуран унаж, Сири эрх чөлөөтэй болсон өдөр. Лина тэр үеийг дурсан ярихдаа "Эх орноо бүрмөсөн алдсан гэж бодож байтал дарангуйлллыг долоо хоногийн дотор л унагав. Баривчлагдахаас айлгүйгээр хил давж, баярлан хөөрч буй иргэдийг хараад инээмээр бас уйлмаар санагдсан" гэсэн юм.
Энэ өдрөөс хойш хэд хоногийн турш Дамаскийн гол Умайяд талбай баярлаж хөөрсөн олны хөлд дарагдсан. Хүмүүс хөгшин залуугүй улс төрийн талаар чөлөөтэй ярилцаж, Сирийн ирээдүйг нээлттэй хэлэлцэж байв. Урьд өмнө нь тэд хэлмэгдүүлэлтээс айсандаа энэ бүхнийг чөлөөтэй ярих эрхгүй байв.
Өдгөө дөрвөн сар өнгөрсөн боловч байдал санаснаар эргэсэнгүй. Зарим зүйл дээр ахиц дэвшил ажиглагдаж буй ч цаашид Сирийн ардчилал хэрхэх бол гэдэг асуулт хариултгүй хэвээр. Нийгмийн эрх чөлөө хэр удаан үргэлжлэх бол гэж иргэд айж байна.
Нэгэн цагт эх орноосоо дүрвэсэн байсан олны танилууд өдгөө эргэн ирсэн. Эргэн ирсэн хүн бүр эх орноо сэргээн босгоход оролцох ёстой гэж тэд үзэж байна. Өнгөрсөнтэй харьцуулахад одоо хүмүүст хүссэн бүхнээ хийх цонх харьцангуй нээгдсэн. Мөн цензургүйгээр юу хүссэнээ уншиж, сурч болохоор болсныг ч тэд олзуурхан хуучилж байна. Өмнө нь хориотой байсан ном, кино зэргийг одоо чөлөөтэй иргэдэд түгээж байна.
Гэхдээ санаа зовоосон зүйлс ч бий. Шашны эсрэг гэж үздэг урлагийн зарим хэлбэрийг хориглож магадгүй гэх айдас соёлын салбарынханд байна.
ЭРХ МЭДЛИЙН ТӨВЛӨРӨЛ
Ассадыг түлхэн унагасан босогчдын удирдагч Ахмед аль-Шараа түр ерөнхийлөгчөөр томилогдсон билээ. Тэрбээр эрх мэдлийн орон зайг хууль ёсны дагуу нөхөх нь нэн тэргүүний зорилт гэж мэдэгдээд буй.
Ахмед аль-Шараа түр Үндсэн хууль батлаад байгаа ч байнгын хүчинтэй Үндсэн хууль батлагдаж, сонгууль болтол ерөнхийлөгч тэргүүтэй албан тушаалтнуудад хариуцлага тооцдог тогтолцоо байхгүй.
Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Дамаск дахь Ардын ордонд хэдэн зуун хүн цугларч, Сирийн ирээдүйн талаар хоёр өдрийн үндэсний яриа хэлэлцээ хийсэн. Гэвч энэ хурал яааруу сандруу зохион байгуулагдаж, гол сэдвээ хэлэлцэж чадаагүй гэж шүүмжлэх хүмүүс гарч иржээ. Сирийн хуулийн мэргэжилтэн Абдулхай Сайедын хэлснээр энэ хурал жинхэнэ иргэдийн төлөөлөл болж чадаагүй аж. Өөрөөр хэлбэл, Сирийн нийгмийн томоохон хэсгийн төлөөлөл энд байгаагүй.
Ахмед аль-Шараа иргэдийн таалалд нийцье гэвэл нийгмийн бүх бүлгийн улс төрийн оролцоонд нухацтай хандах хэрэгтэй юм. Мөн л Абдулхай Сайедын хэлснээр хуучин Хаят Тахрир аль-Шам бүлэглэлийн гишүүд тусгаар тогтнолын гол албан тушаалуудыг хашиж байна. Эсрэгээрээ шинэ засгийн газар олон улсын эрх зүйн өндөр ур чадвартай хүмүүсийг Засгийн газрын хуралдаанд оролцуулахыг хүсээгүй, тэднийг үл тоомсорложээ.
ШАШНЫ ҮНЭТ ЗҮЙЛС
Ассадын дэглэмийн үед эмэгтэйчүүд харьцангуй тэгш эрхтэй байжээ. Жишээлбэл, 1950-иад оноос хойш эмэгтэйчүүд парламентад төлөөлөлтэй байсныг энд дурдаж болно. Гэтэл өдгөө түр засгийн газарт ганцхан эмэгтэйг томилжээ.
Эмэгтэйчүүдийн эрхийн идэвхтнүүдийн эмээж буйгаар Хаят Тахрир аль-Шам бүлэглэлийнхэн эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, хувцаслалт, олон нийтийн оролцоог эрс хязгаарлаж болзошгүй аж. Үүнтэй холбоотой аливаа шинэ хууль тогтоомж гараагүй байгаа ч гэлээ зарим сиричүүд Исламын засаглалыг хэрэгжүүлэх оролдлогыг хэдийнэ олж харжээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийг автобусанд болон Дамаск дахь Умайяд сүмд нэвтрэхдээ гивлүүр зүүхийг шаардсан хуудас тараасан тухай мэдээлэл идэвхтнүүдэд иржээ.
Шашны үнэт зүйлс рүү буцах уриалга улам л нэмэгдэж буйг тэд онцолж байна. Энэ нь ардчилал, хууль дээдлэх ёс, тэгш иргэншилд итгэдэг хэвээр байгаа хүмүүсийн хувьд ноцтой сорилт болох юм.
Шинэ засгийн газар консерватив, эдийн засгийн хувьд либерал улс байгуулахыг хүссэн ч өөрсдийнх нь томилсон итгэлт гишүүд Сирийн олон нийтийн амьдралыг исламжуулах гэж оролдохыг зогсоож дийлэхгүй.
Эцэст нь дүгнэхэд, хэсэгхэн засварлагааны дараа шинэ дарангуйлал бий болж ч магадгүй нөхцөл үүсээд буйг хүний эрхийн ажиглагчид болон мэргэжилтнүүд онцолсоор байна. Сирийн ард түмэн 50 жилийн дараа шинэ дарангуйллыг хүлээн авахад бэлэн эсэх нь эргэлзээтэй. Түр засгийн газрын ажил үүрэгт гадныхан хөндлөнгөөс оролцож, барууны хориг арга хэмжээ байсаар байгаа цагт хуваагдмал байдал, иргэний дайнаас зайлсхийх нь амаргүй. Юу юунаас илүү чухал нь Сирийн хүн амын дийлэнх хэсэг нь улс төрийн амлалтад итгэхээ больсон явдал юм.
Монгол 2 цагийн өмнө 59.153.115.147
Гивлүүр зүүнэ гээд байгаа юмуу, зүүхгүй гээд байгаа юмуу, юу ч ойлгохгүй байна.
Нэргүй 4 цагийн өмнө 184.144.51.152
За за бүрэн ойлгомжтой, тэр гивлүүрээ зүү гэсэн бол шууд уруудаx замдаа орж тэрэнтэйгээ бассэйнд ороод заваараад эxэлдгийн сургууль соёл лөөлөө дуусаа СИР.
мн 4 цагийн өмнө 202.70.40.115
Одоо хүүхнүүд нь өнгөрсөн дундад зууны үе рүүгээ буцаад Афган шиг нүүр амааа халхалж нөмрөг зүүх цаг нь ирж дээ. Афганд АНУ болон барууныхан ийм нийгэм байгуулахыг зорьж санасандаа хүосэн учир Афганын орхин гарсан. имй хувь заяа Сириг хүлээж байна даа