Ромын пап Францис таалал төгслөө

Ромын пап Францис таалал төгслөө

Ромын пап Францис таалал төгслөө

Ромын пап Францис өнөөдөр /2025.04.21/ 88 насандаа таалал төгслөө. Тэрээр өнөө өглөө орон нутгийн цагаар 07:35 цагт нас баржээ. Пап XVI Бенедикт суудлаас буусны дараа 2013 оны гуравдугаар сард пап Францис буюу Кардинал Жорж Марио Бергоглио тэрээр Католик сүмийн тэргүүнээр сонгогдож байв. Тухайн үед тэр хэдийнэ 70 нас гарсан байв.

Ромын пап Францис Католик сүмийг тэргүүлсэн он жилүүддээ тогтмол шинэчлэл хийдэг байсан ч уламжлалыг баримтлагчдын дунд ч нэр хүндээ алдаагүй.

Тэрээр Америк тивээс буюу бөмбөрцгийн өмнөд хагасаас ирсэн анхны пап лам байв. Сирид төрсөн III Григорийгоос хойших анхны Европын бус пап лам нь тэр байв.

Сүүлийн жилүүдэд түүний эрүүл мэнд сайнгүй байсан. Тэрээр хоёрдугаар сарын 14-нд гуурсан хоолойн үрэвсэл оноштойгоор эмнэлэгт хэвтсэн. Салватор Мунди олон улсын эмнэлэгт ажилладаг доктор Анна Лиза Билотта "Уушгины хатгалгааг эмчлэхийн тулд тэвчээртэй байж, эмчилгээ тодорхой үр дүнд хүрэхийг хүлээх хэрэгтэй. Нөхцөл байдал тогтвортой байгаа тул эмч нар өдөр бүр шинэ зүйл хэлж чадахгүй" гэж хэлж байв.

Дашрамд дурдахад, Ромын пап Францис тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2023 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэ үеэрээ тэр "Монгол гэрт ормогц гэрийн орой дахь гэрэл гэгээ оруулж, тэнгэр огторгуйн гайхам сайхныг тольдон харуулдаг тооно бидний харааг булаадаг. Танай энэхүү уламжлалт аж төрөх байдал хараа дээгүүр, толгой цэх байх шалтгаан нөхцөл болж байна" гэж хэлж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.187.100

ХХ| зуунд Монгол Улсын нэр хүндийг Дэлхий дахинд суга өргөж өгсөн буянтанд монголчууд талархаад баршгүй !!!
Монголын их эзэн хааны урилгыг 777 жилийн дараа хичэ энгүйлэн гүйцэлдүүлж манай оронд зочилсноороо, түүхи йг гуйвуулж, биднийг доош нь хийхийг үргэлж санаархдаг муу фашист-чекист Путлерт үзэл санааны сүырлийн цохи лт өнсөн их бунтан даа !
Суу алдар нь түгэн дэлгэртүгэй !!!

Avatar

Нэргүй 2025-04-21 103.168.34.141

ZOV OO

Avatar

zochin 2025-04-21 45.117.32.66

UM MA NI BAD MI HUM

Avatar

Нэргүй 2025-04-21 184.144.51.152

um maanii bad mi hum

Avatar

Нэргүй 2025-04-21 202.55.188.114

oros hitad 2 heree medeerei mongoliig deerelheed bh undesten bish shu gj helcheed yvsan daa hoorhii

Avatar

Хөөрхийс 2025-04-21 202.9.46.40

Ум Ма Нэ Пад Мэ Хум (эх болсон 6 зүйл үг). Буянтай хувраг байж билээ.

Avatar

Монгол 2025-04-21 66.181.188.142

Ум ма ни бад ми хум

Avatar

Зочин 2025-04-21 203.91.115.54

Жанч халлаа.

Avatar

Нэргүй 2025-04-21 103.168.34.141

UM MANI BADI HUM

Avatar

Нэргүй 2025-04-21 122.201.31.102

Um Ma Ni Bad Mi Hum mongold maani sain hun bolj turuurei!-

Avatar

ЗОЧИН 2025-04-21 202.9.40.160

УМ МААНИ БАДМЭ ХУМ. САЙН ТӨРЛИЙГ ОЛОХ БОЛТУГАЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж