НАСА-ийн хамгийн ахмад сансрын нисгэгч эх дэлхийдээ эргэн ирэв

НАСА-ийн хамгийн ахмад сансрын нисгэгч эх дэлхийдээ эргэн ирэв

НАСА-ийн хамгийн ахмад сансрын нисгэгч эх дэлхийдээ эргэн ирэв
Don Pettit

НАСА-ийн хамгийн ахмад сансрын нисгэгч Дон Петтит долоон сарын хугацаатай даалгаврын дараа эх дэлхийдээ буцаж ирэв. 70 настай тэрбээр Ням гаригт /2025.04.20/ Москвагийн цагаар 04:20 цагт, төрсөн өдрөөрөө Казахстанд газарджээ.

Түүнтэй хамт даалгавар гүйцэтгэсэн хоёр сансрын нисгэгч нь Алексей Овчинин, Иван Вагнер нарын орос нисгэгчид юм. Тэд Союз МС-26 хөлгөөр Казахстаны Зезказган хотод газардсан. Сансарт 220 өдрийг өнгөрөөхдөө тэд дэлхийг 3520 удаа тойрч, 150 сая гаруй км зам туулжээ.

Петтитийн хувьд дөрөв дэх удаагаа сансарт ниссэн нь энэ. 29 жилийнхээ карьерын туршид тэр 18 сар гаруйн хугацааг сансарт өнгөрүүлжээ. Петтит одоогийн байдлаар сансарт ниссэн хамгийн ахмад настан болоод байгаа ч өмнөх дээд амжилтыг өөр хүн эзэмшдэг байв. Тодруулбал, НАСА-ийн сансрын нисгэгч агсан Жон Гленн 1998 онд 77 насандаа сансарт нисч байжээ.

Петтит хүлээлтэд хүрч, хангалттай сайн ажилласан гэдгийг НАСА мэдэгдэв. Тэрбээр НАСА-д ажиллахдаа ус ариутгах технологи, 3D хэвлэх чадвар, янз бүрийн нөхцөлд ургамлын ургалт, бичил таталцлын нөлөөгөөр галын үйл ажиллагааг судлах зэрэгт цаг хугацаагаа зарцуулжээ.

ЭХ СУРВАЛЖ: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-21 139.5.216.176

галзуу хүний өдрийн тэмдэглэл…

Avatar

Сайн 2025-04-21 103.212.118.48

ямарч учир замбраагүй ойлгомжгүй юм. Хамгийн ахмад нь гэчээд өмнөх амжилтыг 77 настайдаа ниссэн хүн эзэмшдэг гэх.

Avatar

Нэргүй 2025-04-21 202.55.188.121

Gaihaltai

Avatar

Энх баяр 2025-04-21 103.212.119.107

❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️

Avatar

Есүй 2025-04-21 103.212.119.107

ямар гоё юм бэ хөөлхөн шд гэмээр юм бна

Avatar

mia khalifa 2025-04-21 202.70.40.244

huurhnbaina

Avatar

Нэргүй 2025-04-21 202.21.107.31

иоооолл

Avatar

Нэргүй 2025-04-21 59.153.115.89

мундаг

Avatar

Нэргүй 2025-04-21 202.21.109.30

👏🏻👏🏻👏🏻

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж