Мьянмарын газар хөдлөлтөөр нурсан барилгын захирлыг баривчлав

Мьянмарын газар хөдлөлтөөр нурсан барилгын захирлыг баривчлав

Мьянмарын газар хөдлөлтөөр нурсан барилгын захирлыг баривчлав

Мьянмарт өнгөрсөн сарын 28-нд 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичиргээ нь Хятад, Энэтхэг, Тайландад мэдрэгдсэн билээ. Ялангуяа Тайландын нийслэл Бангкокт баригдаж байсан 30 давхар барилга нурж, олон хүн дарагдсан, нас барсан харамсалтай явдал болсон. Уг барилгад дарагдаж 47 хүн амиа алдсан нь тогтоогджээ.

Тэгвэл Тайландын мөрдөн байцаах албаныхан Бангкок хотод нурсан өндөр барилгыг барьж байсан компанийн гүйцэтгэх захирал хятад иргэнийг баривчилжээ. Тус барилга нь Тайландын томоохон барилгын компани болон Хятадын төрийн өмчит компанийн орон нутгийн охин компанийн хамтарсан хөрөнгө оруулалт аж. Тайландын Хууль зүйн яамны Тусгай мөрдөн байцаах газраас мэдээлснээр тухайн иргэн үйл ажиллагаа эрхлэхийн тулд тайландын иргэдийн нэрийг хууль бусаар ашигласан байжээ.

Мөрдөн байцаагчид мөн компанийн захиралтай холбоотой газруудад нэгжлэг хийсэн байна. Барилгын ажилд ашиглаж байсан зарим бүтээгдэхүүн стандартад нийцээгүй байсан тул уг барилгад ган нийлүүлдэг Хятадын үйлдвэрт мөн нэгжлэг хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-04-21 139.5.219.133

манайд бол газар хөдлөлтийн буруу болоод өнгөрнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж