УИХ дахь Ардчилсан бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2025.04.21/ боллоо. Энэ үеэр Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудал болон бусад асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгээс дараах мэдээллийг хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Үндэсний аюулгүй байдлаа бодсон ч нефть хангамжийн системийг олон эх үүсвэртэй болгох нь бидний зорилго. Уг асуудалд олон ойлгомжгүй асуудал байна. Тухайлбал, нефть нийлүүлэх гэж байгаа компани "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах гэж байгаа агуулга байна. Хэрвээ энэ агуулгыг буруу, зөрүү ойлгосон гэж маргаан үүсвэл ОХУ-ын арбитраар шийднэ. Энэ мэт ойлгомжгүй заалтууд байхад УИХ-аар хэлэлцээрийг зөвшөөрч болохгүй. Бид одоо зөв бодлого баримталж чадвал ОХУ, БНХАУ, дотоодын үйлдвэрүүдээс нефть авах гээд гурван эх үүсвэртэй болох боломж байна.
Гэтэл ганцхан ОХУ-аас 20 жил түлш авч хоёр гарцыг хааж байгаа нь үндэсний аюулгүй байдлын зөв бодлого, зөв сонголт биш.
Өнгөрсөн хугацаанд БНХАУ-аас илүү чанартай онгоцны түлш авах боломж байгааг бид ашиглахгүй байна. Нарийн царигаар нефтийн бүтээгдэхүүн авдаг болчихвол зөвхөн онгоц гэлтгүй бүхий л нефтийг нааштай шийдэх боломж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой мөн гуравдагч ертөнцтэй холбогдох Монгол Улсын гуравдагч хөрш рүү гарах ганц гарц болох агаарын тээврийн салбарт гаднын хөрөнгө оруулалттай компанид давуу эрх олгох асуудлыг Ардчилсан намын бүлэг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэнд баяртай байна. Бид маш ээдрээтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа. Ардчилсан намын бүлэг эх орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж байгаад баяртай байна.
Хоёрдугаарт, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ анх энэ хуулийг нүүрсний хулгайтай тэмцэх зорилгоор баталсан гэж ойлгож байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсний 20 орчим хувь нь л биржээр арилжаалагдаж байгаа. Бусад нь урт хугацааны гэрээний дагуу явж байна. Биржээр явж байж ил тод нээлттэй байна гэдэг зарчим байсан. Гэтэл Засгийн газраас биржийн арилжааг улам хумих цаашлаад бартер буюу бараа солилцооны гэрээг оруулж ирж байгаа нь зарчимгүй явдал гэдгийг бүлгийн дарга хэллээ. Тэгэхээр цаашид бид уул уурхайн салбараа илүү нээлттэй, ил тод болгох тал дээр АН-ын бүлэг хатуу байр суурь илэрхийлээд явна гэдгийг хэлмээр байна.
3,595.11






















































Холбоотой мэдээ