"ОХУ-аас 20 жил түлш авах нь зөв бодлого биш"

"ОХУ-аас 20 жил түлш авах нь зөв бодлого биш"

"ОХУ-аас 20 жил түлш авах нь зөв бодлого биш"

УИХ дахь Ардчилсан бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2025.04.21/ боллоо. Энэ үеэр Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудал болон бусад асуудлыг хэлэлцсэн юм.  Хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгээс дараах мэдээллийг хийлээ. 


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 

-Үндэсний аюулгүй байдлаа бодсон ч нефть хангамжийн системийг олон эх үүсвэртэй болгох нь бидний зорилго. Уг асуудалд олон ойлгомжгүй асуудал байна. Тухайлбал, нефть нийлүүлэх гэж байгаа компани "Чингис хаан" олон улсын  нисэх буудлыг бүхэлд нь ашиглах гэж байгаа агуулга байна. Хэрвээ энэ агуулгыг буруу, зөрүү ойлгосон гэж маргаан үүсвэл ОХУ-ын арбитраар шийднэ. Энэ мэт ойлгомжгүй заалтууд байхад УИХ-аар хэлэлцээрийг зөвшөөрч болохгүй. Бид одоо зөв бодлого баримталж чадвал ОХУ, БНХАУ, дотоодын үйлдвэрүүдээс нефть авах гээд гурван эх үүсвэртэй болох боломж байна.

Гэтэл ганцхан ОХУ-аас 20 жил түлш авч хоёр гарцыг хааж байгаа нь үндэсний аюулгүй байдлын зөв бодлого, зөв сонголт биш.

Өнгөрсөн хугацаанд БНХАУ-аас илүү чанартай онгоцны түлш авах боломж байгааг бид ашиглахгүй байна. Нарийн царигаар нефтийн бүтээгдэхүүн авдаг болчихвол зөвхөн онгоц гэлтгүй бүхий л нефтийг нааштай шийдэх боломж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: 

-Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой мөн гуравдагч ертөнцтэй холбогдох Монгол Улсын гуравдагч хөрш рүү гарах ганц гарц болох агаарын тээврийн салбарт гаднын хөрөнгө оруулалттай компанид давуу эрх олгох асуудлыг Ардчилсан намын бүлэг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэнд баяртай байна. Бид маш ээдрээтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа. Ардчилсан намын бүлэг эх орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж байгаад баяртай байна.

Хоёрдугаарт, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ анх энэ хуулийг нүүрсний хулгайтай тэмцэх зорилгоор баталсан гэж ойлгож байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсний 20 орчим хувь нь л биржээр арилжаалагдаж байгаа. Бусад нь урт хугацааны гэрээний дагуу явж байна. Биржээр явж байж ил тод нээлттэй байна гэдэг зарчим байсан. Гэтэл Засгийн газраас биржийн арилжааг улам хумих цаашлаад бартер буюу бараа солилцооны гэрээг оруулж ирж байгаа нь зарчимгүй явдал гэдгийг бүлгийн дарга хэллээ. Тэгэхээр цаашид бид уул уурхайн салбараа илүү нээлттэй, ил тод болгох тал дээр АН-ын бүлэг хатуу байр суурь илэрхийлээд явна гэдгийг хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-21 202.21.107.11

АН ыг Хятад цустай Америка эзэнтэй хүмүүс бүрдүүлдэг. Энэ бол дефакто.

Avatar

зочин 2025-04-21 66.181.188.223

Ардчилагч гэх орос хятадыг үзэн ядагч энэ бүлэг хулгайчууд төрд байгаа цагт, би л В,Путин байсан бол Монголд балга шатахуун ч өхгүй, Эд нар Украины нацистүүдийг илт дэмжигч, орос хятадыг устгах зорилготой барууны либериал глобалистүүд, том хөрөнгөтнүүдийн бууны нохойнууд,

Avatar

Нэргүй 2025-04-21 202.126.89.142

Цэнэглэх дэд бүтцээ монголчууд, япон өмчилж, элдэв барьцаа дарамтгзы шатахуунаа зарна л биз
Дээрэнгүй гэж
Угаасаа орос шатахуун, хий хоришт ороод илүүдэлтэй байгаа
Хятад хүртэл авах хэмжээгээ сая 40% багасгачихлах

Avatar

Нэргүй 2025-04-21 103.57.95.95

Оросын Газпром, Лукойл, Татнефть болон бусад олон төрийн болон хувийн компаниудаас нь онгоцны түлш авах бүрэн боломжтой. Тэд нар хоорондоо бас өрсөлдөж байдаг. Экспорт хийж, валют олохыг хүсэж бдг. Оросын түлш шатахууны биржээр хүртэл авах боломжтой. Бирж дээр олон үйлдвэрлэгч санал болгоод байж байгаа. Хятадаас авч бас болно. Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламж ямарч асуудалгүй. Яагаад заавал Роснефтэд 20 жилийн монопол өгөх гээд байгаа нь сонин.

Avatar

Нэргүй 2025-04-21 73.132.11.36

tulsh avah aSUUDAL Buruu bish, hyamd avch chadaj baival, gereegee mongol unsaid aldagdalgui hiij chadval, busdiin erhsheeld
ongotsnii buudlaa, gazar nutgaa aldahgui baival, tulgan shaardalatnd orohgui baij chadval zuv zuil schuw

Avatar

Нэргүй 2025-04-21 103.57.92.247

АНУ гэж онгироод байгаа этгээдүүд АНУ-ын иргэд шиг мөнгөө төлөөд Америкаар үйлчлүүлэх сачий нь байна уу? Жишээ нь, 340000 ам. доллар төлөөд хайртай АНУ-даа бакалавраа хийх нь яасан юм бэ!

Avatar

х** 2025-04-21 66.181.188.200

Тэгээд одоо өөр хаанаас авах гээд байгаа солиотууд вэ?

Avatar

Энхээ 2025-04-21 66.181.189.143

юун үндэсний аюулгүй байдал түлш өгөхгүй таг зогсвол ямар үр дагавар гарах вэ ийм гишүүд байх у

Avatar

Нэргүй 2025-04-21 202.126.89.142

Үйлпвэрээ яаравчлах
Олон газраас авч байсан туршлага бий

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ЗГ АСУУДЛАА САЙТАР БОЛОВСРУУЛАХ ШААРДЛАГА БАЙНА ШҮҮ 2025-04-21 59.153.112.120

Сүүлийн үед ЗГ-аас УИХ-д өргөн барьсан хэд хэдэн төслөөс дүгнэхэд, яамд асуудлаа сайтар боловсруулахгүй, ЕС асуудлуудаа зангидахгүй, урсгалаар нь орхиод байна уу даа гэсэн байдал ажиглагдлаа. Энэ байдал нь УИХ дээр шүүмжлэл дагуулж, буцаагдаж байна. Бас хамтарсан ЗГ-ыг эсэргүүцэгчид МАН-д ч, АН-д ч бий гэдэг нь ч нууц биш. Тэдэнд ч сайхан хоол болж байна. Жирийн иргэн бидэнд намууд хамтраад улсдаа хэрэгтэй зүйл хийж л байвал зөв гэж үздэг юм.

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.186.168

ОХУ-ААС ӨӨР УЛСААС ТҮЛШ ТАСРАЛТГҮЙ НИЙЛҮҮЛЖ ЧАДАХ ХАРАГДААЧ ТЭНЭГҮҮД ЭЭ. БОДИТ БАЙДАЛТАЙ ЭВЛЭРЧ СУР ХООСОН ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭГЧИД ЭЭ

Avatar

Нэргүй 2025-04-21 103.168.34.71

ХУЛГАЙЧ ФОРТУНА БАТБАЯРЫГ МУУ АВГАЙ ЭНЭ ЦОГТГЭРЭЛ БАЯДЫН ТОЛГОЙД ЮУ БАЙХГҮЙ..

Avatar

Т1 2025-04-21 202.9.46.40

Оросууд эхлээд 40 жил гэж тулгасныг яриулж яриулж 20 жил болголоо гээд Туваан 6оовон толгойт чинь улиад байна лээ

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.178.132

мэдээж энэ гэрээ бол яавч зөв бодлого биш,бид одоо соц, үед амьдраагүй шүү өөрсдийн гэсэн бодлоготой байгаач дээ,малан бомбоонууд аа, авилга авч,ард иргэд улс орноо хохироож гөлөг байхаа болиоч дээ,яасан бид нарт хэдэн арван сая доллор өгье гэнээ хэдүүлээ хуваагаад цохичихья гэсэн үү,одоо болно малнуудаа улс орон ард иргэдээ ганц удаа ч болов боддоо

Avatar

Нэргүй 2025-04-21 202.126.90.33

ЗХУ байхгүй . Орос улс фашист дэглэмтэй одоохондоо оршин тогтнож байна. Энэ улс аливаа гэрээ хийх эрх зүйн чадамж байхгүй шүү дээ. Дэлхий даяраа шахуу хориг тавьчхсан. Эдийн засаг нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа. Ямар тулган шаардлага ирэх нь тодорхой. Тэр болгонд нь бөнжигнөж гүйвэл улам л даварна. Зогсоо зогсоо…

Avatar

Нэргүй 2025-04-21 103.57.92.247

Чи тэгээд хайртай АНУ-даа 340000 ам. доллар төлөөд бакалавраар тэнд мийх нь яасан юм бэ, эсвэл хүүхэд бүр чинь 340000 ам. доллар төлөөд АНУ-даа сурах нь яасан юм бэ! АНУ гэж онгироод байгаа этгээдүүд АНУ-ын иргэд шиг мөнгөө төлөөд Америкаар үйлчлүүлэх сачий нь байна уу?

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.160.123

Энэ асуудлаар ТӨР ЗАСАГ хэлэлцээр байгуулах нь буруу: хувийн компанид харицуулах нь зүйтэй!! Хэрэв болохгүй бол Засгийн газар болиулах боломжтой байх хэрэгтэй!!! Хэрэв Засгийн газар хэлэлцээр байгуулаад УИХ баталчихвал эргэж буцах замгүй, мухардалд орно!!! Оросууд бас нэг шантаажны хэрэгсэлтэй болж авна гэсэн үг!!! Манай ТӨР ЗАСАГ гэж бүр яачихсан дүнхүү, маанаг болчихоо вэ??!!

Avatar

Зочин 2025-04-21 103.212.163.244

Монголын төр э****з хурлийзуудаар дүүрс5ийг Монголчууд мэдэж байгаа шүү.
та нар үүрд энэ сандал дээрээ сууна гэж бодож байвал ануурао шүү новшнууд аа!

Avatar

Зочин 2025-04-21 103.212.163.244

Монгол улс урд хөршөөс 90%ийнхамааралтай байж Оросын нөлөө, Оросын аюул гэж яаж хэлж чадаж байна аа?!
Ард түмнийг тэнэггэж боддог эрлий хурлий

Avatar

Нэргүй 2025-04-21 122.201.31.119

хойд хөршөөс бас 90% хамааралтай шүүдээ

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Энэ асуудлаа дотроо сайн яриачээ 2025-04-21 59.153.112.120

ХЯТАДААС ОНГОЦНЫ ТҮЛШ АВАХ БОЛОМЖ ОДООГООР БАЙХГҮЙ. УЧИР НЬ ХЯТАДУУД ӨӨРСНӨӨ ГАДНААС ОНГОЦНЫ БИНЗЕН АВЧ БАЙГАА. МӨН ХЯТАДЫН НИСЭХ БУУДЛЫН СҮЛЖЭЭ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ БОЛСОН. ХҮНИЙ, ӨӨРИЙН ХЭДЭН ЗУУ, МЯНГАН ОНГОЦЫГ ЦЭНЭГЛЭНЭ. ТЭГЭХЭЭР ОРОСООС Л БИД АВЧ ТААРНА. МАНАЙ НЕФТИЙН ШИНЭ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО Ч ОРОСООС ТҮҮХИЙ НЕФТЬ, БЕНЗИН АВЧ ТААРНА.ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН.ЯАЖ ГЭДГЭЭ ДОТРОО САЙН ЯРИХГҮЙ БАЙГАА ЧИНЬ АЛДАА БАЙНА ШҮҮ.

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.178.132

х** талаа юм уншиж байж агсамна

Avatar

Нэргүй 2025-04-21 103.212.117.15

Оросууд бол энэ дэлхийн шившиг дэлхийн нийтээрээ үзэн ядаж байна

Avatar

Нэргүй 2025-04-21 203.91.115.54

Уг нь бодоожоор тийм л баймаар юм. Гэтэл энэ засаг хэний төлөө ажиллаад байгаа юм, мэдэхээ байлаа. Лав Монгол улсын төлөө биш. Одоо бас юу гэнэв, ялалтын баяраар цэргүүдээ аваачиж парад хийх юм байхаа. Энэ эргүүтсэн балай сайд авгайг огцруулчихвал яасын бэ!

Avatar

МАН 2025-04-21 66.181.191.155

ОРОСУУД МОНГОЛООС ӨӨР ЯМАРЧ УЛСАД АЙГААД ИЙМ ГЭРЭЭ ТУЛГАЖ ЧАДАХГҮЙШТ. ЗӨВХӨН МОНГОЛЫГ Л ДЭЭРЭЛХЭЖ ИЙМ ГЭРЭЭ ӨГЧ БАЙГАА ЮМ. 20 ЖИЛИЙН ТҮЛШ ОЛГОХ ГЭРЭЭ ГЭЖ ДЭЛХИЙД ӨӨР ХААНА Ч БАЙХГҮЙ ШҮҮ, ТЭГЭЭД Ч "ОРОСУУДТАЙ ХИЙСЭН ГЭРЭЭ ГЭРЭЭ ХИЙСЭН ЦААСНААСАА Ч ХЯМДХАН БАЙДАГ" ГЭЖ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ЯРИДАГ ШҮҮ. ОРОСУУД ХЭЗЭЭ Ч ГЭРЭЭ ГЭЖ ЮМЫГ ДАГАЖ АЖИЛЛАДАГГҮЙ,, БИЕЛҮҮЛДЭГЧГҮЙ , ҮҮНИЙГ СҮҮЛЙН ЖИЛҮҮДЭД ОРОСУУДТАЙ БИЗНЕС ХИЙХ ГЭЖ ОРОЛДСОН БҮХ МОНГОЛЫН КОМПАНИУД САЙН МЭДНЭ,

Avatar

Нэргүй 2025-04-21 202.126.89.142

Үнээн

Avatar

Нэргүй 2025-04-21 188.162.254.97

бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж