"Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломжтойг сайд нар мэднэ"

"Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломжтойг сайд нар мэднэ"

"Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломжтойг сайд нар мэднэ"

 Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тадаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дараах байр суурийг илэрхийллээ.


Тэрбээр, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжихгүй байна. Одоогоор хэлэлцээр хийгээгүй байна. Эхний ээлжинд батлагдчихаад байгаа гэрээг харахад Монгол Улсын тусгаар тогтнолтой шууд холбогдож байгаа. 20 жил нэг улстай тогтвортой үнээр худалдан авалт хийнэ гэдэг нь эрчим хүч, шатахууны хувьд эрсдлээсээ гарч байна гэж ярьж байна. Гэтэл онолоороо бол нэг газраас тогтмол 20 жилийн турш авна гэдэг чинь эсрэгээрээ баталгаагүй болж байна гэсэн үг. Үнэ ч тэр, нийлүүлэлт ч тэр. Юу ч тохиолдож болно. Манайхтай гэрээ хийж байгаа улс дайнтай байгаа, дроны халдлагууд хүртэл явж байгаа. Бид цар тахлын үед шатахууны хомсдолтой нүүр тулж үзсэн шүү дээ. Хүссэн хүсээгүй цаад айлд эрсдэл учирвал бид түлшгүй болно. Тэгэхээр шатахуун хариуцсан сайд нар үүн дээр тодорхой байр сууриа илэрхийлэх хэрэгтэй.

Олон улсын гэрээтэй холбоотой асуудалд Б.Батцэцэг сайд ч гэсэн байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Энэ ганцхан Ц.Туваан сайдын асуудал биш. Засгийн газар цаашдаа Монгол Улс гал алдахгүй байх тал дээр олон эх үүсвэрээс худалдан авалт хийдэг байх дээр ажиллах ёстой.

Түүнээс биш өнөөдрийн нөхцөл ийм байна гэдгийг яриад бид 30 жил болчихлоо шүү дээ. 2022 онд энэ асуудал орж ирж байхад өнөөдөр Монголын байгаа байдал ийм байна гээд л сайд нар нь ярьж байсан. Түүнээс хойш эх үүсвэрээ нэмэх юу хийсэн бэ?.

Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломжтойг бүх сайд нар мэдэж байгаа. Тэгээд авъя гэхээр сав байхгүй гэдэг. Сав хийе гэхээр нэг их наяд төгрөгийн асуудал үүсдэг. Заавал төр өөрөө сав хийж яах гээд байгаа юм бэ?.

Үүнийг хувийн хэвшлүүдтэй хамтраад хийж болно. Гэтэл хэлэлцээр хийхгүй өнөөдрийг хүрчхээд, одоо нөхцөл байдал ийм байна аа гэж ярих нь байж боломгүй зүйл. Түүнчлэн түлш цэнэглэх цогцолборыг хамтарсан компани эзэмшинэ гэдэг нь өөрөө тэр нисэх буудлыг удирдаж байгаагаас ямар ч ялгаа байхгүй.

Тиймээс намын бүлгүүдээс гарч байгаа саналуудыг тусгаж хэлэлцээрийг дахин явуулах хэрэгтэй. Яг энэ маягаараа хүч түрээд явж болохгүй. Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор тус асуудлыг хэлэлцэнэ тэндээс санал, дүгнэлт гарах байх. Дараа нь Аюулгүй байдлын байнгын хороогоор ороод эцэслээд, батлах юм бол УИХ-аар соёрхон батлах ёстой" гэлээ.

Түүнчлэн Уул уурхайн бүтээгдэхүүний Биржийн тухай хуулийн өөрчлөлтийн 10.3 дээр төсвөөс гадуур бараа солилцох буюу бартер хийх хаалга үүдийг нээж өгөх заалтын талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Бид хулгай цэцэглэдэг сууриа арилгаагүй байж, дахиад хулгайлах нөөцийг нь нэмэгдүүлээд байж болохгүй. Тэр утгаараа би хувьдаа эсэргүүцсэн байр суурьтай байгаа" гэдгээ илэрхийллээ. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийг улираан томилох асуудалд "АН-д үүнийг дэмжих хүн байхгүй гэж найдаж байна. Ямар ч байсан улс төрийн хүрээнд тийм хөдөлгөөн өрнөөд байгааг анхаарах хэрэгтэй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-04-21 66.181.176.181

онгоцны түлш чинь автомашины түлш биш шүү. Хятад хүртэл Орос улсаас түлш авдаг. Хэтэрхий нэг талыг баримтлах юм бол алдах эрсдэлтэй. Сайн холбогдох материалыг унш. Унш Судал Сонголтоо зөв хий

Avatar

Onoch 2025-04-21 66.181.183.39

Урд хөршөөс 93 хувь хамаардаг болчихоод 100 хувь болгоё л гээд бна даа.

Avatar

Зочин 2025-04-21 59.153.113.212

хүүк хулгайч булхайцах гээд л байгаа биз.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:ЗГ АСУУДЛАА САЙТАР БОЛОВРУУЛАХ ШААРДЛАГА БАЙНА ШҮҮ 2025-04-21 59.153.112.120

Сүүлийн үед ЗГ-аас УИХ-д өргөн барьсан хэд хэдэн төслөөс дүгнэхэд, яамд асуудлаа сайтар боловсруулахгүй, ЕС асуудлуудаа зангидахгүй, урсгалаар нь орхиод байна уу даа гэсэн байдал ажиглагдлаа. Энэ байдал нь УИХ дээр шүүмжлэл дагуулж, буцаагдаж байна. Бас хамтарсан ЗГ-ыг эсэргүүцэгчид МАН-д ч, АН-д ч бий гэдэг нь ч нууц биш. Тэдэнд ч сайхан хоол болж байна. Жирийн иргэн бидэнд намууд хамтраад улсдаа хэрэгтэй зүйл хийж л байвал зөв гэж үздэг юм.

Avatar

Чичрэлт 2025-04-21 122.201.31.69

францтай ураны гэрээ байгуулаад төсөл хөдлөөд эхлэнгүүт оросууд тээврийг нь хянах, хориглохоор Чингис хаан ОУ-н нисэхрүү чичирээд.наасан. золбин иванууд

Avatar

Del 2025-04-21 202.55.188.92

Хятад хүртэл Оросоос онгоцны шатахуун авдаг шүү манайд Оросоос өөр сонголт байхгүй гэхдээ цөөн жилээр гэрээ хийж яагаад болохгүй байгаа юм вэ цаана чинь Монголоор дүүрэн хятадууд болж байна

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Энэ асуудлаа дотроо сайн яриачээ 2025-04-21 59.153.112.120

ХЯТАДААС ОНГОЦНЫ ТҮЛШ АВАХ БОЛОМЖ ОДООГООР БАЙХГҮЙ. УЧИР НЬ ХЯТАДУУД ӨӨРСНӨӨ ГАДНААС ОНГОЦНЫ БИНЗЕН АВЧ БАЙГАА. МӨН ХЯТАДЫН НИСЭХ БУУДЛЫН СҮЛЖЭЭ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ БОЛСОН. ХҮНИЙ, ӨӨРИЙН ХЭДЭН ЗУУ, МЯНГАН ОНГОЦЫГ ЦЭНЭГЛЭНЭ. ТЭГЭХЭЭР ОРОСООС Л БИД АВЧ ТААРНА. МАНАЙ НЕФТИЙН ШИНЭ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО Ч ОРОСООС ТҮҮХИЙ НЕФТЬ, БЕНЗИН АВЧ ТААРНА.ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН.ЯАЖ ГЭДГЭЭ ДОТРОО САЙН ЯРИХГҮЙ БАЙГАА ЧИНЬ АЛДАА БАЙНА ШҮҮ.

Avatar

Нэргүй 2025-04-21 192.82.66.243

Эрчим хүч, зарим ордууд, Төмөр зам тэргүүтэй Стратегийн салбарууд нь Оросоос хамааралтай байдаг хойно ихэс дээдэс харц ардууд юу ч гэж орилоод нэмэргүйдээ

Avatar

Нэргүй 2025-04-21 203.17.23.177

БЕНЗИН ШАТАХУУНЫГ УСТАЙ ХОЛЬДОГ ГЭДЭГТ ИТГЭДЭГ АРД ТҮМЭН ШҮҮ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.184.98

Shodood l chanartai baidag baihaa

Avatar

Нэргүй 2025-04-21 185.233.100.23

Монгол улсын далбааг заналтайяа урдаг Лодой гуай шамарсан чинь ардаас нь гитад ш**** гараад ирлээ, ккк

Avatar

зочин 2025-04-21 66.181.160.23

Нэг муу хий дамжуулах хоолойны маргаанаас болоод цусс нэгт ахан дүүс Украйнруугаа зэвсэглэн дайрч байгаа улс шүү дэ !!!..
Оросууд альваа маргааныг зэр зэвсэгийнн хүчээр л шийддэг уламжлалтай улс

Avatar

Нэргүй 2025-04-21 203.91.115.54

Хятад бензин ядаж л олон улсын стандартад нийцдэг. Машины моторт ээлтэй. Гэтэл яагаад ч юм манайх авдаггүй. Уг нь бартераар Хятад руу гаргаж буй тосныхоо оронд шатахуун авах бололцоотой. Гэтэл төр нь хөдөлдөггүй.

Avatar

рьөьрхөөхьр 2025-04-21 59.153.86.198

бөөн хэрүүл тэмцлээс болоод одоо хүртэл А93 бензиний үнийг хиймлээр барьж байгаашдээ. Юун олон улсын стандарт чанар нтр. 92 нэмэгдвэл засаг огчрох дээрээ тулнашд. Хамгийн эмзэг асуудалшд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж