“Монгол Улсын валютын нөөц таван тэрбум ам.доллар байна”. Сангийн сайд Б.Жавхлан ингэж хэлснээс хойш валютын ханш сарын хүрэхгүй хугацаанд 100 төгрөгөөр өсчээ. Товчхондоо, Б.Жавхлангийн хэлсэнчлэн Монгол Улсын валютын нөөц түүхэн дээд амжилт үзүүлэхийн хэрээр эсрэгээрээ дотоодын мөнгөн тэмдэгтийн үнэ улам доошилсоор байна. Нэг ам.доллартай харьцах монгол төгрөгийн ханш /2025.04.21/-ний 11:00-н цагийн байдлаар/ 3600 болж суларсан нь мөн л түүхэн дээд үзүүлэлт юм. Цаашдаа нэг ам.доллартай харьцах төгрөгийн ханш хэд болж сулрахыг Б.Жавхлан ч тааж чадахгүй болсон. Таах байтугай хазаарлаж ч чадахгүйд хүрсэн. Энэ бүхэнд эрх баригчид биш иргэд, аж ахуйн нэгж буруутай. Буруу, буруу, буруу бүхэн бусдынх байдаг.
Уг нь төгрөгийн ханшийн уналтыг хязгаарлах нь төв банкны үүрэг. Төв банкны тухай хуульд Монголбакны үндсэн зорилтыг тодорхой зааж өгсөн бий.
Нэгд, Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Хоёрт, Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.
Атал төгрөгийн ханшийн уналтад Төв банк нь иргэд, аж ахуйн нэгжээ буруутгаад сууж байна. Монголбанкныхны тайлбарлаж байгаагаар монгол төгрөгийн уналтад нэгд, автомашины ченжүүд буруутай болсон. Хоёрт, аялал жуулчлалаар гадаадыг зорьсон иргэд буруутгагдсан. Гурав дахь буруутай этгээдүүд бол “Найман шарга”-ын ченжүүд. Уг нь хийх хүнд арга мундахгүй, хийхгүй хүнд шалтаг мундахгүй л гэдэг. Үнэндээ Сангийн яам, Монголбанкны энэ мэт тайлбарт итгэх хүүхэд ч олдохгүй. Долоон буудлын чавганц хүртэл долларын ханш яагаад өсөөд байгааг гадарладаг болсон.
Трампийн тарифын дайнаас болж ам.долларын ханш дэлхий даяараа сулрах болсон. Харин Монголд эсрэгээрээ ам.долларын ханш өсч буй нь импортын шалтгаанаас илүүтэй улс төрийн бодлого, шийдвэртэй холбоотой нь тодорхой. Төсвийн хэт тэлэлт төгрөгийн ханшийн уналтын бодит шалтгаан.
Төрийн ам, ажлын зөрүү төгрөгийг цаас болгож байна. Төгрөг цаас болж буй нь төрийн бодлого байгаа онохгүй байгаагийн илрэл юм.
Учир нь, Монгол Улс наанаа төр-хувийн хэвшлийн түншлэл ярих ч цаанаа чөлөөт эдийн засгийг улам боомилох болсон. Төр нүүрс ухаж, нүүрс тээвэрлэж, зам засаж, жуулчинд үйлчилж, хоол хийж, ТҮЦ ажиллуулах болсон. Төрийн оролцоогүй бизнесийн салбар гэж байхгүй болсон. Хувийн бизнес эрхлэх боломжийг хумихын хэрээр үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйднэ. Мөн төрийн цомхотгол нэг амаараа ярих атлаа нөгөө гараараа төрийн албаны дарга нарын тоог нэмсээр. Даргын тоо нэмэгдэнэ гэдэг төсвийн зардал өсч байна гэсэн үг юм.
Энэ янзаараа нэг ам.доллартай харьцах төгрөгийн ханш 5000 давж мэдэх дүр зураг ч харагдаж байна, эрсдэл болгоомжлол ч бий болсон байна. Иймээс эрх баригчид хандлага, бодлогоо өөрчлөхгүй бол Монгол Улс модоо барихдаа тулж мэдэхээр боллоо. Мэдээж, эдийн засгийн хямралын хамгийн хүнд ачааг жирийн иргэд нуруун дээрээ үүрдэг. Цалингаас цалин, тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдардаг хүмүүс үнийн өсөлтийн золиос болдог. Өнөөдрийн Монголд үнэ нь өсөөгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нэг ч алга.
Сангийн сайдын хэлснээр түүхэнд байгаагүйгээр валют нөөцөлсөн юм бол төгрөг цаас болохоос өмнө арга хэмжээ авахгүй юм уу. Иргэдээ буруутгаж, энтермент үзүүлэхээс илүү эрх баригчид эдийн засгаа бодитоор дүгнэх цаг болсон байна.
Б.БАТ
Нэргүй 2025-04-21 103.168.34.185
zailaa pihlu nuurschin
Нэргүй 2025-04-21 124.158.123.244
Ид шидтэй юм. Ерөнхий сайд нь валют ол гэж хэлэхэд нь Сангийн сайд дор нь 5 тэрбум доллар олчих юм
Нэргүй 2025-04-21 66.181.191.193
энэ мэт цайрсан өлөн новшоо зайлуулахгүй юмуу
ganaa 2025-04-21 45.117.32.44
javkhlang odoo
solimoor ymaa
Нэргүй 2025-04-21 103.57.94.146
ХБ-ны их өрийн 90 гаруй хувь нь улсыг минь өрөнд оруулж унагаж сурсан АН-д хамаардаг. 90-ээд оноос Ардын намыг дарамтлаад араар нь улсын өөдтэй бүхнийг цөлмөж сэхэхгүй болтол нь унагасан эзэд АН-ын луйварчид. Сүүлийн жишээ нь 2012-2016 онд бас хувааж идээд Монгол дампуурсан ард түмэн мартаагүй шүү
Нэргүй 2025-04-21 78.146.106.140
хаа байсан 2012. он бэ ? тэрнээс чинь хойш хичнээн ус урсаж , хэдэн зээл авсан, хэн засгийг барьж байсан бэ? 12 оныг биш 25 оныг ярьж байна Тэгэээд ч агуу Америк , Хятад хоёр хүртэл зээлтэй байдаг , улс орнууд бүгд л хэн нэгнээсээ зээл авдаг
Нэргүй 2025-04-21 202.9.40.196
37 тэрбум долларын өрийг яагаад хэн ч ярихгүй байна
БАТ 2025-04-21 103.212.117.153
Монгол банк ЗГ амдолларын зузаатгал хийхгүй байгаа нь компаниуд болоод хүмүүсийн гар дээр байгаа валютыг гүйлгээнд оруулж нөөцөө хэмнэж байгаа болов ууу. Энэ нь яаваандаа төгрөг улам суларч Данхан толгойт нөөц полларыг барьцаалан мөнгө хэвлэх болов уу. монгол төгрөгийн ханш унасанаар Данханы ЗГ газар цалин нэмсэн болж жүжиглэх болов уу. Манай ЗГ-ын тэргүүнүүд голдуу санхүүч эдийн засагч инженер хөдөө аж ахуйн хүмүүс байж улс орноо унагачихгүй шиг авч яьж байв_ Өнөөдөр шүлэгч шоучин байна.
Зочин 2025-04-21 64.119.29.2
Монгол банк үндсэн ажлаа хийж чадахгүй байна.
Нэргүй 2025-04-21 38.42.106.107
Үнэгүй баахан цаасыг май гээд тараагаад бхаар үнэгүйдэхээс, нөгөө талаасаа барааны үнэ өсөхөөс ч өөр аргагүй. Доллар ч уг барааны нэг гээд ойлгочих. Та нарт өгөөд байгаа замбараагүй тэр олон тэтгэвэр тэтгэмж чинь хор болно уу гэхээс хоол болохгүй ээ
Монгол банк 2025-04-21 66.181.180.81
Бүгд л гадаадад курс төгсөх болж бас жаал тэнэх юм. хэнд хэрэгтэй юм бэ
Нэргүй 2025-04-21 139.5.216.101
Монгол Банкны Лхагвасүрэн чинт жонхуугийн гөлөг шдээ nиздaa . . .
И 2025-04-21 172.188.205.49
Валютын нөөц нэмэгдээд бна гэх, төгрөгийн ханш унаад бх. Жавхлан, Лхагвасүрэн тэргүүтэй ченжийн мафи сайн ажиллаж бна аа. Люун Эрдэнэ нэг загнэх болсон юм бишүү. Дээр нэг занасан ёинь их өөр болсонсон !
Нэргүй 2025-04-21 45.42.101.232
Манайд ченж гэж нэгээс аваад нөгөөд үнэ нэмж зардаг тогтолцоо бүх салбарт ноёлчихсон.
Гэвш 2025-04-21 66.181.180.81
Юм хийж бүтээдэггүй үрж устгадаг улсууд чинь бие биенээ мөлжиж амьдарна.Тэрийгээ үйлчилгээ гэж нэрлэх
Зочин 2025-04-21 103.57.94.75
Монгол банк ажлаа хийгээчээ. Шайман шаргын түцнүүдийг ченжүүдийг зайлуулаачээ. Тэд улс орон ард иргэдийг хөлдөө чирж бна. Төгрөгийн ханшийг зориуд унагаж бна
MONGOL 2025-04-21 202.9.46.143
2025 оны татвар хураамжаа тогны үнэ том төсөл тендерүүдийн үнийн дүн хэмжээгээ алдсан шүү дэ мөнгөний ханш ч одоо тогтворжино гэж худал эрхэм дээдсүүд мэдэж байгаа том тоглолт ч хийгээд байх шиг байна. газар чөлөөлөлт нөхөн олговор худалдан авалт замбараагаа алдсан.
Нэргүй 2025-04-21 66.181.185.63
Энэ лаларыг яаядаа байз
Хулгайчийг сөнөө 2025-04-21 202.9.46.40
Эдийн засгийг сөнөөсөн, вальютын ханшийг өсгөсөн гэж буруутгавал огт баригдахгүй наадах чинь, харин нүүрсний хулгайг нь дэлгэж тавьбал барьж болно.
Зочин 2025-04-21 103.212.117.202
Идэж уухын төлөө төрсөн мэт. Жавхланг зайлуул. :Монгол банкны Лхагвасүрэнгээр Анодын Энхтөрийг тавьсан бол. Цагтаа цалгиж явсан Энхтөр
зочин 2025-04-21 59.153.114.10
Сангийн сайд сангийн яамыг удирдаж чадаж байна уу. үгүй юу. Тоо худлаа мэдээлэл өгөхгүй. Тэгэхлээр сангийн сайд л худлаа яриад байх шиг …..
zochin 2025-04-21 203.91.119.147
Энэ сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийг зайлуулаач ээ. Татвар, Зээлийн хүү+ ханшийн алдагдал гээд энэ хэдэн хувийн компаниуд чинь дууслаа ш д
Нэргүй 2025-04-21 202.126.91.212
ene zasgiin gazar zailah heregtei Oun-Erdene odoo sain duraaraa yavah heregtei uneheer medleg chadvar dutaj bna
зочин 2025-04-21 59.153.114.10
Төсвийн орлого тасраад байдаг. Сангийн сайд болохоор болж байгаа гээд байдаг. Тоо худлаа хэлээд байна уу. Сангийн сайд худлаа яриад байна уу
Нэргүй 2025-04-21 103.168.34.180
Бүх болж байгаа гоё байгаа гэж ЕС -ын хаа тархийг ард түмнээ мунхруулан хуурдаг хуурсаар энэ бие тоогч их мэдээч МОНГОЛ улсыг элгээр хэвтүүлэх байх даа . Нөгөө э/з-ын боловсролгүй ЕС -нь МАНгартаад юугаач мэдэхгүй гайхаад л суухын
Нэргүй 2025-04-21 103.26.95.170
Ханш 1800 болоход Талх Ганхуяг с а л а а в ч гаргаад л, Монгол сүйрлээ гээд МАН бахираад, өнөө г ө л ө г мөнхбат гэж дарвайсан п и з д а баахан нэг төгрөгнүүд барьж хэвлэлээр гарч попроод байсан даа. Гэтэл Ханш 3600 болоход хэн ч дугардаггүй ээ, хэн ч эсэргүүцэл илэрхийлдэггүй ээ, бүгдээрээ МАН-ын у г а а д сыг долоосон г ө л ө г нүүд, ч а ц га царайлсан л а л ар ууд болжээ
Нэргүй 2025-04-21 43.242.242.201
Za ter dollar mollar yamar hamaa bhavdee ehleed borjuuraa taviad duusgay borjuurtai l bol amidral saijrana
зочин 2025-04-21 66.181.160.23
Одоо бүх барааны үнэ өснө !!!…Ялангуяа бинзэн тосны үнэ гарцаагүй өснө
Нэргүй 2025-04-21 188.162.254.97
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!
зочин 2025-04-21 59.153.114.10
Удахгүй 5000 давах байх өө. Тэр үед иргэд л буруутай болох байх ккккккккккккк
зочин 2025-04-21 124.158.108.127
улсын эдийн засаг, ард түмний амьжиргааг дордуулж байгаа засаг огцрох хэрэгтэй, үгүй бол ядаж л сангийн сайд, монгол банкны ерөнхийлөгчөө зайлуул
Нэргүй 2025-04-21 202.9.40.196
Дампуурцаан
шар 2025-04-21 66.181.164.23
Их наяд гэсэн тоог уншиж чадахгүй ерөнхий сайдтай байхаар чинь тгд яахынн… хаха
Нэргүй 2025-04-21 66.181.184.92
zasgiin gazar dollar olj ireh estoi bolhoos irged bishhuu irged maani tatvartaa hetsuu bhad
Jiriin neg irgen 2025-04-21 202.21.119.6
odoo hanshaa barih tal deer arga hemjee awahgui bol ch neleen hetsuudeh ni dee. tosow batlagdahad l iim ym boloh ni oilgomjtoi bolson gehdee iim hurdatstai tugrug uneguiteh chini ayul shuu. Dor burnee bodoj tungaana bzdee