УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.04.21/ ээлжит хуралдаанаараа Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцээд дэмжсэнгүй.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн байсан энэхүү хэлэлцээрийг нухацтай хэлэлцэх ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзээд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос завсарлага авсан байсан юм.
Тус хэлэлцээрт тусгаснаар Монгол, Оросын хамтарсан компани байгуулж, 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулах тухай заажээ.
Энэ ажлыг Монголын талаас “Эрчис Ойл” ХХК ба түүний хамаарал бүхий байгууллагууд, Оросын талаас НК Роснефть НХН ба түүний хамаарал бүхий байгууллага хариуцахаар заагаад байгаа юм.
Хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн бломжит доод үнээр нийлүүлснээр хангамж нийлүүлэлтийн тогтворой байдлыг хадгалахаас гадна тийзний үнэ буурахад нөлөө үзүүлэх боломжтой гэж Засгийн газрын сайд нар тайлбарласан. Тэгвэл УИХ-д суудалтай Ардчилсан намын бүлэг дэмжихгүй байх байр суурь барихаар болж байна.
Нэргүй 2025-04-21 202.9.46.0
ЗӨВ, БАЯРЛАЛАА
иргэн 2025-04-21 103.57.95.232
Өарсдөө түлш, бензин боловсруулах үйлдвэр барих гээд 30 жил ухраалаа. улс төрд нарсан нохдууд бүгд гадны хамааралтай болсон. энэ улс орон улам л хүнд байдалд ороод байдаг. НАМ- ын энэ тогтодцоог устгах хэрэгтэй дээ
Нэргүй 2025-04-21 66.181.187.100
Эрхэм сэтгүүлч нэр зүүсэн боловсролгүйчүүд Оросоос зөвхөн онгоцны түлш авах тухай л гэрээ юм шиг бичиж сурталчлаад бгаа нь тун зохисгүй бнаа !
Тэр гэрээнд чинь
1-рт түлшээ заавал 20 жилээр гэрээлэх,
2-рт онгоцны буудлын дэд бүтцийн эүэмшил,
3-рт буудлын ашиглалтын менежментийг Орос тал хийнэ,
4-рт ажил хэргийн аливаа маргааныг Оросын шүүхээр шийдүүлнэ гэсэн яавч зөвшөөрч болохгүй хэцүү заалтууд санаатайгаар, ил тодоор оруулчаад байгааг ард түмэнд ойлгогдохоор бичээч ээ !!!
зочин 2025-04-21 66.181.188.31
Манайх оросын талын саналыг хүлээж авахгүй байж болно оо, Ер нь ОХУ-тай хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийг АН байнга хаагаад л байгаа, Монголчууд оросуудын хараат орон болчих гээд байгаа л юм гэнэ, Хариу ямар арга хэмжээ авахыг харах болж дээ,
Нэргүй 2025-04-21 103.212.162.138
во во зөв
Нэргүй 2025-04-21 202.55.188.97
тэнэг нохдууд зайлаасай өөр хаанаас бензин түлшээ авах гээд байгаа юм бэ 2018 онд бензин түлш т тасарахад яалаа сайн санаарай хятад Энэтхэг хүртэл Оросоос хамааралтай байгаа шдээ
лутаа 2025-04-21 66.181.164.23
37 онд Монголыг өөрийн колонио мал аж ахуйн баазаа болгох гэсэн Сталиы өөдөөс салаавч гаргаж байсан цөс ихт ерөнхий сайд амар мину, цуст яргачид хойно аваачаад нохойн гөлөг шиг буудсан даа, өвөг дээдсээ буудуулж хядуулчаад орос орос гэж гүйдэг гөлөгнүүд
зочин 2025-04-21 66.181.187.70
Ха ха ха тэгээд Америкаас авах юм байхдаа.
Нэргүй 2025-04-21 66.181.187.100
Дэлхий дээр 200 гаруй улс орон, газар орон өий! Манайхаас бусад хь бараг бүгд бинзен хийдэг байхаа, хө !
Хөмөрсөн тогооноосоо гар л даа хө !!!
Нэргүй 2025-04-21 202.55.191.194
зөв эх орныхоо төлөө ингэж зоригтой алхам хийх хэрэгтэй
Нэргүй 2025-04-21 202.55.191.194
ёстой зөв эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах маш том алхам
зочин 2025-04-21 66.181.176.212
Зөв хөө, баярлалаа. Ард түмэн ч гэсэн огт дэмжихгүй бгаа шүү! Хийн хоолой ба евразын гэрээг ч гэсэн бойкотлоорой!
Kca 2025-04-21 202.126.89.222
АН эсэргүүцэж л байгаа бол Монгол улсад хэрэгтэй ашигтай зүйл юм байна гэж ойлгодог болоод байгаа.
Нэргүй 2025-04-21 202.126.89.210
Гэхдээ гарчиг буруу байна онгоцны бензинийг оросоос авна гол нь манайд орж ирээд үйл ажиллагааг хянаад дарамтлаад эхлэхийг зөвшөөрөхгүй гэдгийг ардчилсан нам илэрхийлж гэж ойлгосон
Нэргүй 2025-04-21 202.126.89.210
Ганц зөв шийдэл одоо МАН-ын бүлэг яахыг Монголын ард түмэн харж байя эх орон ард түмнээ гэх үү яахыг
Нэргүй 2025-04-21 66.181.182.220
ганц ч гэсэн нам шиг байлаа
Зочин 2025-04-21 202.55.188.123
оросын боол явах хүсэл