"Онгоцны түлш нийлүүлэх асуудлыг дахин хэлэлцэнэ"

"Онгоцны түлш нийлүүлэх асуудлыг дахин хэлэлцэнэ"

"Онгоцны түлш нийлүүлэх асуудлыг дахин хэлэлцэнэ"

УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа дараах байр суурийг илэрхийллээ.


Тэрбээр "Яг одоо холбогдох сайдууд намын бүлгүүдэд танилцуулгаа хийж, гишүүд асуулт тавин хариулт авч байна. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудал өмнө нь намын бүлгээр ороогүй шууд холбогдох байнгын хороогоор ороод, түр хойшлогдсон байгаа. Яг үнэндээ Монгол Улсын хувьд онгоцны түлшээ ОХУ-аас авахаас өөр сонголт байхгүй. БНХАУ агаарын хөлгийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог. Гэхдээ өөрсдөө гаднаас түлш импортолж авдаг буюу өөрсдийн хэрэглээгээ бүрэн дүүрэн хангаж чаддаггүй. Тиймээс манай улсад эрчим хүч тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэггүй. Тэгэхээр бид ОХУ-аас хамааралтай байна гэсэн үг. Хүмүүсийн бухимдалтай байгаа зүйл нь 20 жилээр буюу урт хугацааны гэрээ байгуулж байгаатай холбоотой байна. Энэ хугацаанд дотоодын үйлдвэр ашиглалтад орчихно шүү дээ гэдэг зүйлийг ярьж байна.

Мөн маргааныг яагаад ОХУ-ын шүүх дээр авч үздэг юм бэ, дэд бүтэц гэж юуг хэлээд байгаа юм бэ гэх мэт асуулгыг тавьж байна. Тэгэхээр эдгээрийг илүү тодорхой болгох хэрэгтэй байна. Хамгийн чухал асуудал нь төрийн хоёр байгууллага нэгдэж байгаа учир үнэ нь арай хямд байж чадах юм уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Өмнө нь хувийн хэвшил бас л ОХУ-ын талтай нэгдэж байсан шүү дээ. Энэ замаар импортолж байсан. Тэгэхээр одоо төрийн өмчит компанитай хамтарсан компани байгууллаа гээд хямд байж чадах уу гэдэг л чухал байна. Одоо дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 ам.доллар гарчихсан явж байгаа шүү дээ.

Ярилцах зүйл их байна гэдгийг намын бүлэг дээр гишүүд хэлж байна. Авч үзэх ёстой зүйл заалтууд маш их байна. Тухайлбал, Монгол Улсын эрх ашигтай нийцэхгүй зүйл заалт маш их байгаа учир холбогдох сайдууд дахин авч хэлэлцэх шаардлагатай гэдэг дээр намын бүлэг чиглэл өгч байх шиг байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Битгий сүржигнээд бай 2025-04-21 202.9.47.3

Оросоос авахгүй, өөр хаанаас авах вэ дээ. эсвэл онгоцоор нисэхээ больчих.Сонголтгүй юмнууд их дальчигнах юм.

Avatar

Нэргүй 2025-04-21 202.9.41.31

35 жил хулгайч х***а манжууд хог шаарууд мнголыг баялгыг хулгайлж цөлмсн.

Avatar

Нэргүй 2025-04-21 202.9.41.31

35 жил хулгайч х***а манжууд хог шааруудыг мнголыг баялгыг хулгайлж цөлмсн шүү хулгай. хулгайг тасдн зогсоох цаг аль эрт болцн.

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.186.156

хятад улс дэлхийн хамгийн том газрын тос импортлогч! хятдууд өөрсдийгөө хангаж чаддагүй гэж сайхан шаахымаа

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.178.132

Ийм гэрээг хэзээч байгуулж болохгүй шүү малнууд оросын дарамтанд ороод байна уу эсвэл авилга хахуулын асуудал байнна үгүй бол мэдлэг чадвар нь хүрэхгүй байна өөр юуч биш орос монголын бүх л түүхийн турш оросууд үргэлж л монголчуудыг өөрсдийн эрхи ашгийн төлөө ашиглаж ирсэн байдаг юм бид ер нь оросуудын зарц боолууд л байсан ш дээ үгүй гээд үз л дээ,өөрсдийн гэсэн толгойтой байл даа

Avatar

Зочин 2025-04-21 202.9.41.106

Өөрөө гэрээний заалтуудыг нь уншсан юмуу!? Би лав олж унших гээд чадаагүй болохоор ойлгоогүй явна.

Avatar

Иргэн 2025-04-21 202.126.89.227

зүгээр компаниуд гэрээ хийгээд аваад болоод байсан ажлыг төр компани оруулаад түүнээс болж оросын дарамтанд ороод мөн завхруулалдаг хулгайчууд юмаа

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.178.132

Бидний ашгийн үүднээс илүү төлбөр төлөх тохиолдол гардаг үүнд, бид олон арван жилийн турш бусдын бодлогоор явж ирсэн гэхдээ үр дүнд нь бид хөгжилгүй хоцрогдсон өөрсдийн бодлогогүй бүхнийг,бусдын заавраар явдаг маш ядуу мал аж ахуй л гэж ярьдаг улс болсон,хүчирхэг,эрхи чөлөөтэй байхын тулд өөрсдөө бүхнээ шийдэх хэрэгтэй гэтэл энэ гэрээ нь ахиад л бусдын эрхишээлд оруулах тэнэгдүү болж ганц жишээ нь бид60 хувь эзэмшлээ гээд бүгдийг шийдэхгүй эцсийн шийдвэр орос гаргахаар болсон бн

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.160.123

Энэ асуудлаар ТӨР ЗАСАГ хэлэлцээр байгуулах нь буруу: хувийн компанид харицуулах нь зүйтэй!! Хэрэв болохгүй бол Засгийн газар болиулах боломжтой байх хэрэгтэй!!! Хэрэв Засгийн газар хэлэлцээр байгуулаад УИХ баталчихвал эргэж буцах замгүй, мухардалд орно!!! Оросууд бас нэг шантаажны хэрэгсэлтэй болж авна гэсэн үг!!! Манай ТӨР ЗАСАГ гэж бүр яачихсан дүнхүү, маанаг болчихоо вэ??!!

Avatar

Нэргүй 2025-04-21 202.126.90.33

юугаа дэмий яриад байгаа юмбэ.Шууд зогсоогоочээ…

Avatar

Нэргүй 2025-04-21 103.57.92.247

Оросыг ад үзээд байгаа юм бол нөгөө монголчуудын үзэн ядаад байдаг хятадуудаасаа түлш авахаас өөр арга зам байхгүй!

Avatar

Нэргүй 2025-04-21 103.212.119.222

нисэхийг чинь авах гээд байна, зүгээрүү

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.186.156

хятадууд жоохон илүү үнэтэй нийлүүлэх байх. гэхдээ ямар стандарт байна илүү ч үгүй дутуу ч үгүй нийлүүлнэ. олоон жилийн тэртээ урдаас түлш шатахуун өгөөд л байсан даа. үнэтэй гэдэг шалтагаар зөвхөн оросоос авахаар болгосон! одоо харахад ялихгүй үнэтэй байсан юм билээ бөөний үнэ нь шүү!

Avatar

Нэргүй 2025-04-21 202.9.41.31

Нам төр хулгайлсн түрүүний бөөс хулгайч х***а манж л*******д-с үтр түргннам төрийг цэврлх ёстой.

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.161.5

солиороод өөр хаанаас авах юм оросоос л авна шт

Avatar

Нэргүй 2025-04-21 139.5.218.16

Авч болно Оросоос түлшээ.. Харин түлш нийлүүлэх гэрээндээ буудлын менементийн удирдлагыг хамтад нь шургуулчихсан байгаам. мөн аливаа маргааныг Монголд биш Орост ОХУ-ын шүүхээр шийдвэрлэнэ гэсэн заалт оруулчихаж.

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.187.100

Монгол Улс маань Оросын нэг республик нь бсан бол энэ гэрээг шууд л батлах байлаа л даа гээд зарим орк
шээс алдах гээд бнаа даа !

Avatar

Нара хочит Наранбаатар 2025-04-21 59.153.112.116

Өөрсдөө үйлдвэрлэнэ Орос мал аа

Avatar

Т1 2025-04-21 202.9.46.40

Орос Хятад 2 эх үүсвэрээс зэрэг ав. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй.

Avatar

Нэргүй 2025-04-21 202.126.89.210

Дахин хэлэлцэх шаардлагагүй шууд зогсоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж