ХЗДХЯ-ны ажилтанд залилуулсан иргэд жагсав

ХЗДХЯ-ны ажилтанд залилуулсан иргэд жагсав

ХЗДХЯ-ны ажилтанд залилуулсан иргэд жагсав

“Буянт-Ухаа-2” байранд амьдрахаар мөнгө төлөөд хохирсон иргэд өнөөдөр /2025.04.21/ Хууль  зүй дотоод хэргийн яамны гадаа жагсаж, цагдаагийн байгууллага ажлаа хийж, хохирсон иргэдийг хохиролгүй болгохыг шаардлаа.

Хохирогч иргэд “Бид бол Буянт-Ухаа-2 байранд мөнгө өгөөд хохирсон иргэд юм. Хамгийн багадаа 27 сая төгрөг түүнээс дээш хохиролтой иргэд. 2017 оноос хойш мөнгө төлж хохирсон.

Хууль зүй дотоод хэргийн яаманд ажиллаж байсан Ш.Энхжаргал гэдэг нөхөр энэ залиланг хийсэн.

Миний хувьд 2023 оны зургадугаар сард байр авах зорилгоор Ш.Энхжаргалын гар хөл нь үү мэдэхгүй, н.Мягмарцэрэн гэдэг хүнд мөнгө төгрөгөө өгөөд хохирсон. Залилуулснаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдсэн. Яаж мэдсэн бэ гэхээр тухайн байрыг түрээслэгч гээд нэг хүн гараад ирсэн. Манай гэр гээд гэрчилгээ үзүүлсэн. Хөхөө өвлийн хүйтнээр байрнаасаа хөөгдөөд гарсан. Энэ хэргийг Хууль зүй дотоод хэргийн яамны том албан тушаалтан үүсгээд олон хүнийг хохироогоод явж байхад яам нь өнөөдрийг хүртэл яагаад юу ч хийхгүй байгаа юм бэ. Хууль зүй дотоод хэргийн сайд иргэдийнхээ төлөө ажиллана, хохирлыг нь барагдуулна гээд сайхан юм ярьдаг. Хохиролгүй болгож өгөөч ээ.

Ш.Энхжаргал гэдэг хүн “Би Хууль зүй дотоод хэргийн яаманд ажилладаг хүн. Бид та нарыг залилах үндэслэл байхгүй” гэж хэлээд  Хөгжлийн банкны бланктай албан тоот, байрны ордер үзүүлсэн, татварын мөнгийг нь өгчихсөн гээд албан бичиг үзүүлсэн болохоор баталгаатай л гэж бодсон.

Залилуулснаа мэдүүтээ цагдаагийн байгууллагад хандсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Төр нь ажлаа хийхгүй, иргэдээ ялгаварлан гадуурхаад байна. Цагдаагийн байгууллага ажлаа хийхийг шаардаж байна, сайд О.Алтангэрэлийг энэ асуудалд анхаарч, ажиллахыг хүсэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 5 цагийн өмнө 66.181.160.38

МАН СОНГООД БАЙ.МӨДХӨН МАНЖИЙН ДАРЛАЛ ИРНЭ

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.95

Шуналлан дээр нь дөрөөлж нам дагасан өлөн хурган даганцар пялдгууд

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 188.162.254.97

бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 124.158.123.163

цАГДАА ПРОКУРОР ШҮҮХЭД ӨГ…. СУДЛААД ХЯНААД БАЙХ ЗҮЙЛ БАЙхгүй шүү дэээ…

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.212.119.36

SEKSEER VANXANDI80955877

Avatar

Ганаа 7 цагийн өмнө 59.153.113.163

Юун баахан иргэд хохирсон юм бэ.

Avatar

Zochin 14 минутын өмнө 203.91.115.45

Naa chin jujig

Avatar

Zochin 1 минутын өмнө 59.153.113.128

Hvn iim ymaar jvjigldeggv ym, olon hvn hvvhedtege oroh orongv bolno gedeg hetsvv?!! uuruu vzeegv bolood oilgohgv bh n argagv

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.168.34.93

bairnii zalilgan llrudg davraagqd bn 20 jil ogooch hohitolgui bolgo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж