Кремль фитнес заалуудаар "анд гарав"

Кремль фитнес заалуудаар "анд гарав"

Кремль фитнес заалуудаар "анд гарав"

Москвагийн зүүн өмнөд хэсэгт байрлах "Spirit" нэртэй бялдаржуулах төвд хичээллэж байсан залуус дээр гэнэт цагдаагийн алба хаагчид орж иржээ. Хууль бус цагаачид болон цэргийн албанаас зугтагсдыг "агнах" ажиллагааны хүрээнд цагдаа нар ийн орж ирсэн бөгөөд орж ирмэгцээ залуусыг шалан дээр хэвтэхийг тушаасан байна. Мөн залуусыг Оросын иргэн, гадаадын иргэн гэж ангилсныг гэрчүүд мэдээлэв. Дараа нь орос иргэдийг цэрэг татлагын комисст аваачиж, бүртгэлийг нь шалгажээ. Бүртгэлийг хянаж дуусаад зарим эрчүүдийг сулладаг бол заримд нь газар дээр нь цэргийн зарлан хүргэж, саатуулах болжээ.

Харин гадаадын иргэдийг цагаачлалын зөрчилд буруутгаад, нутаг буцах, армид элсэх гэсэн хоёр сонголт өгсөн байна. Цагаачид олноор очдог бялдаржуулах төвүүдийг зориуд олж очдог гэх мэдээлэл ч бий.

"Spirit" бялдаржуулах төвийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч гэлээ ийм явдал тогтмолжсоныг ажилчид нь мэдээлж байна.

Хүний эрхийн ажиглагчдын мэдээлснээр 160 мянган цэрэг татах тухай Путины зарлигаас хойш Оросын хотуудад ийм явдал газар авах болжээ. Тухайлбал, Москва, Санкт-Петербург, Эрхүү, Екатеринбург зэрэг хотод сард хоёр удаа ийм ажиллагаа явагдаж байна.

Үүнээс гадна Кремль шинээр элсэгчдэд их хэмжээний мөнгө санал болгож байна. Германы Олон улсын аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн судалгааг харвал гуравдугаар сард цэрэгт элсэгчдийн тоо мэдэгдэхүйц нэмэгджээ. Жилийн өмнө өдөрт 600 орчим хүн сайн дураар цэрэгт бүртгүүлдэг байсан бол өдгөө энэ тоо 1000-1500-ийн хооронд хэлбэлзэж байна.

Нэг талаасаа ийнхүү цэрэг татлага идэвхжиж буй нь ОХУ энх тайвныг хүсэхгүй байгаагийн илэрхийлэл гэдгийг Хатан хааны нэгдсэн үйлчилгээний хүрээлэнгийн Оросын мэргэжилтэн Эмили Феррис онцоллоо.

ЭХ СУРВАЛЖ: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
11
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэд 2025-04-21 202.9.46.121

Иргэд нь дайнд оролцохыг хүсэхгүй бхад Путлер одоо дайнаа болчмоор юм

Avatar

Мөнхэрдэнэ 2025-04-21 202.126.90.31

энх тайвныг хүсвэл дайнд бэлт

Avatar

Нэргүй 2025-04-21 122.201.31.44

Энд сэтгэгдэл бичсэн хүн алга хэдэн хакерууд л бие биенийгээ элдвээр хэлж хандалт авах гэсэн тэнэгүүд байна.

Avatar

Нэргүй 2025-04-21 103.57.92.247

Оросыг муулах яахав, эхлээд Монголын ядуус ба гэр хорооллоо шийдээч ээ!

Avatar

Нэргүй 2025-04-21 66.181.186.156

нөгөө буриад туванууд нь дуусаад аргагүйн эрхэнд оросуудаа татаж эхлэв ээ хөөрхий түплээр

Avatar

зочин 2025-04-21 66.181.160.23

Дүгнэлт буруу байнаа . Оросууд дайныг хүссэндээ цэрэгт явж байгаа юм бишээ… Трампыг ялангуут Орос залуус " Одоо дайн дууснаа , Дуусхаас нь өмнө амжиж гэрээ байгуулж их мөнгө авнаа " ..гэж цэрэгт олноороо бүтргүүлсэн байхгүй юу…

Avatar

Нэргүй 2025-04-21 103.212.117.102

чи очвол со явсанаас дээр бишүү хуйгийн сугаа

Avatar

Нэргүй 2025-04-21 185.233.100.23

Нацист алиалагч Зелягаас чинь сураг алга уу хөлсний хямдхан бичээч Мандахаа? Аргаа барсандаа энд тэндэхийн Оросыг муулчихмаар хов жив угаадас түүж авчираад нөөваар уяахуяа тролл шаахайнуудаа тэжээж байна уу? ха ха ха

Avatar

Зочин 2025-04-21 103.212.116.194

Нөгөө агуу Оросын улаан арми "алиалагч, хар тамхичин"-ыг барахгүй 3 жил алингаа алдаж байх шив дээ. Аман дээрээ л "Агуу Орос" болохоос амьдрал дээр "Цаасан баавгай" байсныг Дэлхий харлаа, үзлээ …

Avatar

Иргэн 2025-04-21 66.181.180.145

Орос үнэхээр агуу улс. Ганцхан украйнтай байлдаагүй европийн холбоо НАТО АНУ тай байлдаж байгааг ойлгохгүй эргүүнүүдтэй юу ярих вэ дэ.

Avatar

Нэргүй 2025-04-21 139.5.218.16

ОМОН-хан Киргиз залуусыг маш хэрцгийгээр зодож доромжлон цэрэгт элсэхийг тулгасанаас болж Киргизстаны парламент хаалттай хуралдсан. Хурлын дараах бичлэг нь You Tube-ээр гарсан. Гишүүд нь бөөн уур хилэн, хорсолтой үг хэлж.. Соммент доор нь Орос хэлтэнгүүд. бас зөрүүлээд бөөн х****л ширээл..

Avatar

лутаа 2025-04-21 66.181.164.23

За манай моя ОРОС улаан фэнүүд үүргэвчээ үүрээд Эрхүү рүү марш, Украйнд очоод махан татшинд марш…

Avatar

ЗОЧИН 2025-04-21 202.9.40.160

ОРОСУУД МУНДАГ ГЭЭД БАЙСАН ХАА БАЙНА. ИРГЭД НЬ БООЛ БОЛЧИХСОН ТЭМЦЭХ ЧАДВАРГҮЙ ЗҮГЭЭР Л ЗОМБИНУУД.

Avatar

Нэргүй 2025-04-21 103.168.34.50

hehe

Avatar

Нэргүй 2025-04-21 203.17.23.177

НӨГӨӨ ОРОСЫГ АМААРАА ХООСОН ШҮТЭГЧДИЙГ ОРОСЫН ДАЙН РУУ ИЛГЭЭХСЭН.

Avatar

Нэргүй 2025-04-21 103.168.34.208

Тэд нар чинь үрчийч хорчийж, бөбөө царайлсан хөгшин төгцгүүд. Үхэхээсээ өмнө дараа үедээ гай л болохоос өөр нэмэргүй.

Avatar

Ухаантан 2025-04-21 202.9.46.40

Яг үнэн, таны сүүлийн өгүүлбэр ёстой сонгодог 100 хувь зөв хэллээ, би олон жил наад санааг чинь бодоод нэг өгүүлбэрт багтааж ярьж чадахгүй байлаа. Өөрөө их хурц хэллэгтэй, ёстой өнөө " Магсар хурцын Дугаржав хурц" шиг хүн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж