Нийгмийн даатгалын шимтгэл/НДШ/-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжиж саналаа өгчээ. Ингэснээр УИХ эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх болоод байна.
УИХ-ын тухай хуульд D-Өргөдөл цахим системд байршуулсан өргөдөл санал 33 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэхээр заасан байдаг юм.
Нийтийн өргөдөл гомдлын системд Б.Батбилэг НДШ-ийн хувь хэмжээг 12 хувь хүртэл бууруулах санал гаргасан юм. Энэхүү саналыг өнгөрсөн гуравдугаар сард үүсгэн, авч эхэлсэн нь ийн 100 мянгад хүрээд байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 25-нд санал авах хугацаа дуусгавар болох байсан ч түүнээс урьтаж, 100.048 иргэн НДШ-ийн хувь хэмжээг бууруулахыг дэмжиж, саналаа өгчээ.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэний НДШ-д ажил олгогчоос 12.5-14.5 хувийг хариуцан төлдөг бол даатгуулагч иргэн 11.5 хувийн НДШ төлдөг зохицуулалттай юм.
НДШ-ийн хувь хэмжээ өндөр байгаагаас компаниуд өрөнд орох болсон. Мөн даатгуулагч өчнөөн олон жил НДШ төллөө ч тэтгэвэрт гарсан хойноо үр шимийг нь хүртэж чадахгүй байх тохиолдол олонтаа. Иймээс энэхүү шимтгэлийг уян хатан зохицуулалттай болгохыг бизнес эрхлэгчид болон иргэд төрөөс хүсэж ирсэн. Харин үе, үеийн Засгийн газар НДШ-ийн хувь хэмжээг бууруулбал тэтгэврээ тавихад хүндрэл учирна. Нөгөө талдаа НДШ-ийн хувь хэмжээг бууруулбал ялгаагүй л НДС-д олгох татаасын хэмжээ нэмэгдэнэ. Энэ нь татвар төлөгчдийн мөнгөнөөс л дахин хуваарилалт хийнэ гэсэн үг гэж тайлбарласаар ирсэн. Харин 100 мянган иргэний дэмжлэг авснаар УИХ ямар шийдэл гаргахыг нийтээрээ хүлээх л болж байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-04-21 203.91.115.45
Ashguidee tuluhgui bolgomoor yum
Нэргүй 2025-04-21 103.168.34.71
ТЭТГЭВЭР БАГА АВНА БҮР АВАХГҮЙ Ч БАЙЖ МЭДНЭ…КОМПАНЫ ХУЛХИ ЗАХИРАЛУУД БӨӨН БАЯР КККК
зочин 2025-04-21 202.179.18.117
Шимтгэлээ бууруулбал зарлагаа бууруулна. Зарлагаа бууруулна гэдэг нь шимтгэл төлж үзээгүй мөртлөө тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийг зогсооно гэсэн үг гэж ойлгож байга.
зочин 2025-04-21 202.21.100.210
НДШ-ийн хувийг бууруулбал эргээд Тэтгэврийн дундаж боддог жил өсөөд тэтгэвэр бага тогтоох бхдаа
Нэргүй 2025-04-21 66.181.188.31
НДС-д төсвөөс өгөх мөнгө буюу,татаас л маш их нэмэгдэнэ, Төсвийн хэмжээ буурна эсвэл алдагдал үүснэ, Бүтээн байгуулалтын хэмжээг танахаас өөр аргагүй байдалд орно, Нүүрсний үнэ буурвал улсын төсөв бүр хүндрэнэ, Энэ бол хэнд ч ойлгомжтой зүйл Үүнийг яагаад ил хэлж,тооцоо судалгаагаа ярихгүй байгаа юм бэ, , Ахмадуудын тэтгэвэр болон төрөл бүрийн тэтгэмжийн олголтод ямар хүндрэл гарч болох вэ,
зочин 2025-04-21 66.181.188.31
Барууны орнууын татаас 40-50 хувьд хүрдэг,Манайх 24-26 хувь буюу хамгийн бага татаастай орны нэг гээд л байдгүй билүү, Энэ талаарх үнэн зөв мэдээллийг иргэд тодорхой сонсмоор байна
Нэргүй 2025-04-21 202.21.125.22
өөрийн чинь татварыг бууруулахыг дэмжих үү гэж санал асуудаг тэнэг бас байдаг юм аа
Нэргүй 2025-04-21 202.55.191.130
neg tatvar hasval nuguu tald ni yamar neg zardal hasna kkkkk
Нэргүй 2025-04-21 202.126.88.195
Багш эмч нарын мөнгө хэцүүднэ дээ. Бас энэ нөхөд эрт үхэх болж дээ. Тэтгэврийн мөнгө нь ч багадна хөөрхийеэ
Иргэн 2025-04-21 202.21.111.218
100 048 иргэнд хандаж хэлэхэд ахмадуудын тэтгэвэрийг нэмэгдүүлэх нь битгий хэл одоогийнхоороо ч олгоход хүндрэл үүсэх нь. Та нар минь үүнийгээ мэдэж байгаа юу
Иргэн 2025-04-21 202.21.111.218
Нийгмийн даатгалынхаа учрыг эд нар маань мэддэггүй юм байнаа, яана даа. Тэгээд тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлнэ гэж ЯРИХ ВИЙ дээ: Нийгмийн даатгалын салбарыг татаж УНАГААХ НЬ дээ…. Боловсролгүй л байна даа
Нэргүй 2025-04-21 122.201.27.183
Baliar ih tatvar avdag pizdaanuud
Нэргүй 2025-04-21 202.55.191.130
HДШ ЛУЙВАРЧДЫН ГАРТ ОРДОГ Ч ХАЛБАГА ХООЛ МЭТ ЭРГЭЭД ЭЗЭНДЭЭ ИРДЭГ.
ХАРИН ХАОАТ ДЭНДҮҮ АЙМШИГТАЙ ӨНДӨР ДЭЭРЭЭС НЬ ХЭЗЭЭ Ч ЭЗЭНДЭЭ ОЛДОГГҮЙ ТАТВАР. ЭНИЙГ 1% БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
ДЭМЖИЖ БАЙНА УУ АРД ТҮМЭЭН?
Нэргүй 2025-04-21 202.131.245.210
Зөвөө зөв дэмжиж бн Үүнийг хийж чадахгүй бол Сангийн сайд Жавхлан олон үггүй ажлаа өгөөд зайлаараа Хийж чаддагт нь өгөөрэй
333 2025-04-21 66.181.178.71
uursduu tetgevert garakhgui yum baikh daa.