“Ховдгийн” аварга тодров

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

“Ховдгийн” аварга тодров

Тахианы далавч идэх жил тутмын аваргын тэмцээн Баффало хотноо болж Соня Томас гэх эмэгтэй аварга болжээ. Тэр эмэгтэй 152 см-ын өндөртэй, 47 кг жинтэй бөгөөд 12 минутын дотор 181 далавч мөлжжээ. Тэр нь 2,2 кг орчим мах л гэсэн үг юм.
Энэ тэмцээний  мэргэжлийн аварга Жои Честнат тэр хугацаанд 169 далавч идэж чадав. Хуучин аварга 104 кг-ын жинтэй хүн.
Соня Томас одоо 46 настай ба энэ төрлөөр шинэ дээд амжилтын эзэн болов. Өмнөх дээд амжилтыг нь тэр эмэгтэй 174 ширхэг далавч идэн 2005 онд тогтоож байжээ. Үүний зэрэгцээ энэ эмэгтэй хясаа, чезкейк, халуу чинжүү ба чанасан өндөг идэх дээд амжилтын эзэн гэнэ.
Хазалт сайтай Честнатаас тэр эмэгтэй гарын хурдан хөдөлгөөнөөрөө давуу байсан ба энэ амжилтынхаа дараа Соня Томас халуун чинжүүгээр хачирласан далавч идэх тэмцээнийг сонирхохдоо уралдааны хоолноос 20 ширхэг далавчийг идэж үзүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж